Author Topic: “Байгаль Орчны Шинэчлэл -2” төсөл  (Read 13540 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline moogii

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 74
Ийм нэг зар, зарлал олж үзлээ. Сонирхсон хүмүүс нь үзээрэй. :)

Нидерландын Вант Улсын Засгийн Газрын Итгэлийн Сангийн дэмжлэгээр Монгол орны байгаль орчны засаглалыг бэхжүүлэх, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийг сайжруулах зорилгоор Дэлхийн Банк болон Монгол улсын Байгаль Орчны Яам хамтран “Байгаль Орчны Шинэчлэл – 2” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. 2007- 2011 онд хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд 2011 оны жижиг төслийн тэтгэлэгт уралдааныг зарлаж байна. Энэ жилийн хувьд төслийн гол сэдэв нь орон нутгийн байгаль орчны менежментийг сайжруулахад ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой.

Тэтгэлэгт хэн хамрагдаж болох :
1.Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой төрийн бус байгууллага,
эрдэмтэн болон судлаач, мэргэжилтнүүдийн баг, нутгийн иргэдийн нөхөрлөл, хамтлаг, малчдын бүлэг болон хувь хүмүүсийг оролцохыг урьж байна. Төсөл санаачлагч нь хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагааны чиглэлээр зохих мэдлэг туршлагатай байх ёстой.
2. Мөн өмнөх жилүүдэд хэрэгжсэн “Байгаль Орчны Шинэчлэл” төсөлд шалгаран амжилттай
хэрэгжсэн байгууллага, хувь хүмүүст тухайн хэрэгжсэн төслийн үр дүн тогтвортой байх үүднээс нэмэлт санхүүжилт шаардлагатай бол төслийн саналаа ирүүлж болно.
Гол сэдвүүд
Ой, ус, биологийн төрөл зүйлийг хамгаалах замаар цөлжилтийн явцыг сааруулах, орон нутагт
тохирсон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох оновчтой, шинэлэг, бусад орон нутагт түгээн
дэлгэрүүлэх боломжтой арга ажиллагааг бий болгох, үүний тулд:
...
  • Улсын төсвөөс санхүүжиж байгаа орон нутгийн байгаль хамгаалах сан, хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтэнд олон нийтийн хяналтыг бий болгох
  • Ургамлын нөмрөг, бэлчээр, хөрсийг хамгаалах, гамтай ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр улсын хэмжээнд тэргүүн туршлага болохуйц үйл ажиллагаа
  • Хоггүй цэвэр орчинд амьдрах, хог хаяхгүй байх талаар хүүхэд залуучуудын ухамсар,
    төлөвшилд нөлөөлөхүйц шинэлэг, оновчтой, бусад газарт түгээн дэлгэрүүлэх боломжтой үйл ажиллагаа
...
Сонгон шалгаруулалтад оролцох шалгуур: Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой төрийн бус байгууллага, эрдэмтэн болон судлаач, мэргэжилтнүүдийн баг, нутгийн иргэдийн нөхөрлөл, хамтлаг, малчдын бүлэг болон хувь хүмүүс оролцоно.

Тэтгэлгийн хэмжээ: 25,000 ам.доллар хүртэл

Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 2011 оны гуравдугаар сараас 12 сар хүртэлх хугацаанд хэрэгжиж үр дүн нь харагдахуйц төслүүд

Төсөл хүлээн авах эцсийн хугацаа: 2011.01.07-ны Баасан гариг, 18.00 цаг. Материалыг Нээлтэй Нийгэм Форумын байранд хүлээн авах ба цахим шуудангийн project@forum.mn хаягаар мөн ирүүлж болно. Цахим шуудангаар төсөл ирүүлэх журамыг анхааралтай уншиж танилцсаны дагуу ирүүлнэ үү.

Цахим шуудангаар төсөл хүлээн авах журам,өргөдлийн маягт болон удирдамжийг Нээлттэй Нийгэм Форумын байрнаас, эсвэл www.forum.mn болон www.mne.mn вэб сайтаас татан авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ННФ-аас зохион байгуулах Мэдээлэл өгөх уулзалтанд оролцохыг урьж байна. Уулзалт нь 2010 оны 12 сарын 13 болон 22-ны 16:00 цагт ННФ-ын хурлын зааланд болно. Хөдөө орон нутгаас оролцохыг хүссэн хүмүүс дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн маягтыг аймгийн төв номын сан болон Байгаль орчны албадуудаас авах боломжтой.

...


За гэх мэт мэдээлэл байна. 3 документийг нь шэйрлэчихлээ. Үзээрэй.
udirdamj:      http://www.scribd.com/full/44732980?access_key=key-230y1apu8gbytj7h3kzc
juram:      http://www.scribd.com/full/44732973?access_key=key-v3bdzdsbasth8nevvnq
2011 application:   http://www.scribd.com/full/44732968?access_key=key-2emefu0wl2p8vvdikkxc

Жич, үүнийг ялангуяа ТББ болгох гэж байгаа, найзууд маань илүү үзээсэй гэж бодож байна, мөн мэдээж загалмайлсан эцэг маань, :D
Үнээр өөрөөрөө байдаг хүмүүний үрст талархнам, ;)
Мэдмээр байна, http://miniiclub.dusal.net/forum/index.php?topic=367.msg7098;topicseen#msg7098

Offline uganG

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 143
Ene chn bidnii huchee uzeh gazar bnadaa. hurdan statusaa avaad end oroh heregtein bna.
25,000 dollartai bol bid 20000 mod tarinadaa

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
ene ajild oroltsoh bodoltoi bainaa...