Author Topic: PT07D059 Lkhagvadulam SS218 esse  (Read 10082 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline ba07d066

  • Posts: 3
PT07D059 Lkhagvadulam SS218 esse
« on: 2009.12.08 02:12 »
SS218 буюу Соёл иргэншлийн түүх хичээлийн тухайСоёл иргэншлийн түүх хичээл маань дэлхийн улс орнуудын түүх, шашин, хүн ам, улс орны онцлог зэргийг судалдаг. Бусад хичээлүүдийг бодвол илүү чөлөөтэй, нээлттэй ордог нь таалагддаг. Багш лекцээ бэлдэхдээ сонирхолтой байдлаар, сайн бэлтгэсэн байдал нь сайхан санагддаг. Гэхдээ 2009 оноос л эхлэн Powerpoint дээр бэлтгэж байгаа. Урьд нь Монголын түүх үзэж байхад болон энэхүү хичээл дээр самбар дээр бүх зүйлээ тайлбарлаж, газарзүйн байрлалаа хүртэл шохойгоо дуустал зурдаг байсан. Энэ нь хэдийгээр сонирхолтой хэдий ч нэг л төсөөлөхөд хүндрэлтэй байдаг байлаа.Хамгийн чухал нь гадаад оронд суралцаж байсан дадлага туршлагатай, өөр өөр үзэл бодолтой зочдыг урьж авчран, лекц тавиулдаг нь мөн оновчтой санагддаг. Зөвхөн лекц, семнар гэхгүйгээр зочдын яриаг сонсож, их зүйлийг ойлгож авдаг. Энэ жилийн хувьд мөн 4 зочин авчирсан. Миний хувьд эхний зочин болох Өлзийбаяр эгчийн яриа их таалагдсан. Нээлттэй бөгөөд үзсэн харсан зүйлээ болон хүүхдүүдийн асуусан асуултанд сайхан хариулж байсан. Цаашид олон олон сонирхолтой зочин урьж авчирч байгаасай хэмээн хүсмээр байна.Улирлын шалгалтын хувьд хичээл дээр үзээгүй асуултуудыг оруулж өгдөг нь бусад зүйлийг уншиж амжихгүй байдаг бидний хувьд хүндрэлтэй сонсогдсон. Урьд жилүүдэд үзсэн хүүхдүүдээс асуухад улирлын шалгалт их хэцүү, лекц семнарын хүрээнд асуулт орж ирдэггүй бөгөөд үүнээс шалтгаалан хүүхдүүдийн дүн бага гардаг гэж сонссон. Энэ жилийн хувьд энэ байдлаа анхаарч, үзсэн хичээлүүдийнхээ хүрээнд шалгалтаа бэлдээсэй хэмээн хүсч байна. Багшийн заах ур чадвар сайн, сонирхолтой ордог хэдий ч заримдаа хэт сунжирах тал ажиглагддаг. Лекц, семнарын дундуур хүүхдүүдээс сонирхолтой асуулт асууж, хүүхдүүдийг хичээлдээ бүрэн анхаарах тал дээр анхаарлаа хандуулан ажиллана гэдэгт итгэлтэй байна. Ингээд соёл иргэншлийн түүх хичээлийг үзсэнээр би даяаршиж буй дэлхий дээр хэрхэн ажиллаж амьдрах, улс орнуудын онцлог, түүх, шашин зэргийг мэдэж авсан ба ажил амьдрал дээр гарсан хойноо энэ бүхнээ гадаад түншүүдтэй харилцах, улмаар гадаад оронд сурч, ажиллах боломж тохиолдвол тухайн орны нөхцөлд хурдан дасан зохицох болвуу гэж бодож байна.                                                                   П.Лхагвадулам PT07D059[b:8a5f56e78f]Би хаашаа явж байна вэ?[/b:8a5f56e78f]Би хаашаа явж байна вэ? Энэхүү асуултад хариулахын тулд ирээдүйгээ болон өнөөгийн амьдралаа ямар нүдээр харж байгаагаас их шалтгаална гэж бодож байна. Тухайлбал миний хувьд,өнөөгийн амьдралаа хөгжил өөд тэмүүлэхээр тэмцэж буй амьдрал бөгөөд ирээдүйгээ сайн сайхан байна хэмээн төсөөлөн хардаг. Өмнөө тавьсан зорилго маань өндөр, эзэмших гэж буй мэргэжил маань хариуцлага өндөртэй, хийхийг хүссэн зүйл их байгаа учраас би өөрийгөө сайхан ирээдүй өөд, эх орондоо хүссэн зүйлээ хийгээд сайхан амьдрахаар хөгжил өөд явж байгаа боддог. Мэдээж саад бэрхшээл тулгарна, гагцхүү үүнийг даван туулах сэтгэлийн тэнхээ, чадвартай байж, асуудлын өмнө өвдөг сөгдөлгүй шийдэхийн тулд юу хийх ёстойгоо ухамсарлах хэрэгтэй юм болвуу гэж бодож байна.Миний явж буй замд эрсдэл, аюул занал учирч, анхаарах шаардлагатай үйл ажиллагаа нэмэгдсэнээр зорилго өөд тэмүүлэх миний хүслийг улам бүр хурцалж өгнө гэж боддог. Би ирээдүйгээ сайхнаар төсөөлж байгаа хэдий ч нийгэм, улс төрийн маань тогтворгүй байдал, төрийн эрхэнд байгаа хүмүүсийн гаргаж буй шийдвэр, асуудлыг шийдвэрлэж байгаа байдал нь улс орны маань хагжилд сөргөөр нөлөөлж байгаад сэтгэл зовнидог. Улс орон маань мэдлэг боловсролтой, авьяаслаг хүмүүс байгаа хэдий ч төр, засаг маань сайн төлөвшиж чадаагүй л байна. Магадгүй энэ байдал удаан үргэлжлэхгүй байх гэж найдаж байна. Эх орондоо эрх дураараа ажиллаж амьдран, өөрийн гэсэн сайхан гэр бүлийг зохиох, сэтгэл хангалуун амьдрах нь хэн бүхний хувьд мөрөөдөл байдаг. Тиймээс энэ мөрөөдлөө биелүүлэхээр өгсөж яваа зам бол бид буюу би хаашаа явж байгааг илэрхийлнэ.Ирээдүй өөд тэмүүлэх тусам, асуудал бэрхшээлтэй тулгарах бүрд би хатуужин, аливаа зүйлд хандах хандлага маань өөрчлөгдөнө. Хүн хөгжих тусмаа улам бүр хашир хянамгай болж, аливаа зүйлд нягт нарийн үйл ажиллагаагаар хандан, оюун ухаан маань задарч өгдөг. Ийм учраас ч хүн залуу насандаа эрсдэл хийх зориг зүрхтэй, аливаа зүйлд хандах хандлага нь энгийн бөгөөд давшингуй байдаг. Миний хувьд залуу хүн учраас өөрийн зорилгодоо хүрэхийн тулд аливаа шинэ шинэлэг үйл ажиллагааг эхлүүлэх, уламжлалт харилцааг шинэ үеийн шинэлэг харилцаагаар солих чадвартай байж, хаашаа явахыг хүсч байгаа тэр зүйлдээ тэмүүлэх тэмүүллээ хурцлан ажил амьдралаа төлөвлөх нь маш чухал асуудал юм. Энэхүү асуудлаа зөв тодорхойлж чадсанаар би хаашаа явахыг хүсч байгаагаа болон явах замынхаа аль хэсэгт юуг анхаарах хэрэгтэйгээ тодорхойлно гэсэн үг юм.Эх нутгийнхаа хөрсөн дээр хүн хоёр хөлөөрөө бат зогсох ёстой, харин нүд нь бүх дэлхийг харж байвал зохилтой! хэмээх үг нь би эх орондоо ажиллаж, амьдарч, дэлхийн хүний хувьд бодож сэтгэх хэрэгтэй хэмээн хэлж байгаа гэж ойлгосон. Энэ бүгдээс би хаашаа явж байгаа вэ гэвэл Хөгжил өөд! гэж хэлмээр байна.