Author Topic: Удмын ураг, хүйн холбоо, хэлхээни  (Read 12109 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline hw08d124

  • Гацуурхан
  • *
  • Posts: 4
Удмын “Ургийн холбоо хэлхээ нь төрсөнөөс төрсөн гэх байдлаар босоогоор тасралтгүй үргэлжлэх үелсэн хэлхээг хэлдэг бол удмын “хүйн” холбоо хэлхээ нь төрсөн ургаас салаалан салбарлах хөндлөн хэлхээ, тэдний үелэн үржих салбар төрлийн холбоог хэлнэ.    Ургийн хэлхээг удмын мөч бүрд 12 үеэр авах бөгөөд өөрийн биеэс эхлэн 6 үеэр аги үе, цааших 6 үеэ аглаг үеийнхэн гэж хоёр хуваан нэрлэдэг.    Ураг төрөл нь мөч, мөчлөгөө дамжин тасралтгүй удамлан залгаж байдаг бол хүйн төрөл нь салбарлан тэлж алслан болдож харьсан удам өөр болж байх жам ёстой байдаг билээ.    Ураг, хүйн холбоо хэлхээт нь эмэгтэйчүүдийн хувьд түргэн хувьсан шинэчлэгдэж өөр удмын ураг хүйн хэлхээнд орж байдаг бол ураг эрчүүдийн хувьд ургийн хэлхээ нь тасралтгүй үргэлжилж хүйн холбоо хэлхээ нь нилээд удаан хадгалагдаж түүх шастирт нь үлдэж байдаг байна.    Ураг төрөл нь үелэх бүрдээ үржин олширч салаалан салбарлан хүйн холбоотой төрөл үүсч байдаг учир ураг хүйн голч тогтолцоо юм.