Сайн байна уу.
Би бээр 1988 оны 8-р сарын 26-ны үүрийн 3.30 цагт эхийнхээ гэдэснээс гарч айлын том хүү нь болон мэндэлсэн билээ. Эцэг эх минь намайг 6 сартай байхад миний нэрийг эрүүл энх байхын энх, наран мандахын мандах гэсэн нэрийг авч ЭНХМАНДАХ гэж нэрийдсэн.
Бага байхаасаа эмээ дээрээ өсөж 3 наснаасаа цэцэрлэгт явж 5 жил суралцаж төгсөөд 10 жилийн нэг дүгээр дунд сургуульд элсэн орж 8 жилийн хугацаанд дүрсгүйтэж, сонирхолтой хичээлийнхээ мөрийг хөөж 8 жилийг өнгөрөөв. 1-р сургуульд байхдаа хичээлдээ нээх сайн байсангүй 8 төгсөөд улаан шугамны доор орвоо. Тэгээд 73-р сургуульд орж шинэ орчин, шинэ танил, шинэ багш гээд л бүх юм нэг л өөр. Тэгээд л хичээлдээ чармайлт гаргахгүй бол болохгүй мэт санагдаад хичээж эхлэн нэг л мэдхэд бүх хичээлдээ гайгүй тэгээд бас маш их сонирхолтой болсон байлаа. 10-р ангиа төгсөхдөө ангийнхаа шилдэг сурагчийн нэг болж маш их өөрчлөлтийг өөртөө хийсэн юм.
Дараа нь их сургуульд орох болж 2, 3 сургуульд бүртгүүлж ШУТИС-д Хүнсний нэг менежментийн ангид оров.... Тэгсэн чинь тэр онцгүй санагдаад эгчийнхээ зөвлөснөөр МИС рүү тээврийн удирдлагын ангид орон суралцаж байна. Энэ мэргэжлээ сонгсондоо би их баярлаж явдаг. Үнэхээр л гоё мэргэжил. Анх ороод оюутны зөвлөл гэсэн байгууллагад орж 1,5 жил ажиллаж их зүйлийг сурч авсан. Тэгээд л оргил цэгт нь хүрч оюутны зөвлөлөөсөө гарч, МИНИЙ КЛУБ-т элсэн одоо энэ клубыг удирдан явж байна.