Author Topic: Shutisiin oyutnuud medehed iluudehgui medeelel  (Read 10768 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Munkhsanchir

  • Posts: 6
Цагаан толбоСайн байна уу?Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр миний үе тэнгийн оюутнууд маань Монголын түүхийн хичээлийг үзэн дуусгаж байна.Хичээл нь дууссан болохоос Монголын түүх дуусах болоогүй. Анхны семинарын хичээл дээр түүхэнд тодорхойлогдож үлдэж чадаагүй тэр л үйл явдлыг цагаан толбо гэж заасан. Одоо нэгэн цагаан толбоны тухай л ярих гээд байгаа юм.Миний одоо ярих цагаан толбо нь оюутан бидэнд тэр тусмаа ШУТИС-ын түүхэнд болсон цагаан толбо юм. Бидний сургууль байгуулагдаад 50 жил болж байгааг бид бүгд мэднэ. Энэ ойгоо угтаж эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Түүн дээр сургуулийн шинэчлэгдсэн дэвшилттэй зүйлүүдийг дурдаж байсныг санаж байна. Харин 10 жилийн өмнө 20 жилийн өмнө ямар байсан нь өдгөө цагаан толбо болсон бололтой. Тиймээс би хэдэн үйл явдлйй энэ цаасан дээр үлдээхийг зорилоо. 20 жилийн өмнө буюу Ардчилал гарахаас манай сургуулийг Политехникийн дээд сургууль гэж нэрлэдэг байж. Тухайн үеийн оюутнууд одоо ч бие биеу танидаг. Бүр дээд доод курсгүй шүү! Тэднийг дотно болгосон нол зүйл нь тухйн үеийн оюутнуудад баримталж хэрэгжүүлж байсан арга хэмжээ юм. Тэр зүйл устаснаас болоод одоо бидний танилын хүрээ жижигхэн бүр дэндүү бага болсон. За ингээд Ардчилсан нийгэм Монголд тогтож. Манай сургуулийг МУШУТИС гэж нэрлэх болсон. Нэр нь өөрчлөгдсөнөөс биш багш оюутан сурах заах тогтолцоо өөрчлөгдөөгүй. Ингээд ХХI зуун дөхлөө. Манай улсын боловсролын тогтолцоо хэт хоцрогдсоныг мэдэх болжээ. Мөн сургуулийн маань нийт оюутны тоо 20000 хүрэхгүй байж. Үүнээс болж сургуулийн маань задалж дээд сургууль болгох асуудал ч орж ирж байжээ. Харин энэ байдлыг тухайн үеийн сургуулийн удирдлагууд маань шийдвэрлэсэн юм. 40 жилийн ойгоороо гадаадаас олон их сургуулиудын төлөөлөгч нарыг урьж ирүүлэн дээд боловсролын тогтолцоонд шинэчлэл явуулсан. Энэ шинэчлэлээс хойш сургууль маань дэвшсээр өдгөө нийт  их дээд сургуульд элсэгчдийн 1/3-г хүлээн авч сурган  мэргэжил эзэмшүүлж байна. Энэ бүхнийг оюутан миний бие мэдэж бусаддаа хүргэхийг зорилоо. Цаг хугацаа гарган анхааран уншсан танд баярлалаа. Ажил амьдралд тань амжилт хүсье!