Би сая Дуурь бүжгийн театрт очоод ирлээ. 11 жилийн өмнө манай оюутан байсан охин тэнд Менежер хийдэг юм. MY CLUB-ныгаа үзвэр үзүүлэх гэж 2 өдөр УБ-д байдаг бүх үзвэрийн газраар явлаа. Кино юу? Жүжиг үү? Дуурь юмуу Балет уу? гээд үнийн харьцуулалт хийлээ. Хамгийн сайн хямдардаг нь зөвхөн дэлхийн сонгодогуудыг тоглодог Дуурь Бүжгийн театр юм байна даа. Монголд юмны үнэ цэнийн баримжаа ч алдагдаж дээ. Гэхдээ тэр нь бидэнд аз ч юм шиг. Дэлхийд хамгийн алдартай бүжгэн жүжиг дуурийг бид хошин шоунаас ч хямд үзэж байгаа нь.
Би та нарт хямд юм үзүүлэх гэж хайгаагүй юм. Үзвэр үзэнгээ 2010 оны ажлаа дүгнэж, цаашид хамтран ажилласан хандивдагчид, дэмжигч нартаа баярласнаа илэрхийлж цаашдын ажлаа ярилцах гээд 1 сумаар 2 туулай буудах гэж байгаа юм л даа.
Үдэшлэг маань 2010 оны 10 сарын 17-нд 16 цагт эхлэнэ. Эхлээд бид алдарт Жизель балетыг үзнэ. Балет дуусны дараа театрын үүдний танхимд MY CLUB-ын энэ жилийн ажлын тайлан, зурагийн үзэсгэлэнг үзнэ. Тэнд хандивлагч байгууллага, хувь хүмүүстэй баярласнаа илэрхийлж, Жизель бүжгэн жүжгийн гол дүрийн жүжигчидтэй ярилцлага хийнэ. Энэ нь нийтдээ 30 минут байх юм.
MY CLUB юу бэлтгэх вэ?
1. Энэ жил ажилд оролцсон, MY CLUB-ын идэвхтэн гишүүддээ зар түгээж үзвэр үзэх 200 хүнийг бүртгэнэ. Манди, Гийраа нар энэ ажилд хамтран оролцоорой.
2. MY CLUB-ын хамгийн чухал Анонсуудыг театрын үүдэнд өлгөсөн байх бөгөөд Театрын тусгай самбарт хамгийн дурсгалтай зургийн үзэсгэлэнгийг гаргана. 4 эгнээ зургийн босоо самбарын 2 нь MY CLUB-ийнх, 2 нь Театрынх байна. Иймд Чингүүн, Дөлуген нарын хүмүүс нийт зурагнуудаас сонголт хийж угаалах, самбарын дизайн зэргийг анхааран хийвэл сайн байна.
3. Бидний ажилд оролцож байсан, дэмжиж байсан хүндэт зочдын нэрсийг гаргаж, урилга тараах. Энэ жил хандив өгсөн Тэнгри группын хамт олныг \16 хүн байдаг\ урих, БНСУ-ын консулын зөвлөх, Цахим Өртөө холбооны хандивлагч анд нарын нэрс, тоог гаргах. БОРОО чамайг мартаагүйээ. Нялхаа багш, ээж 2-ийг чинь урьж болох юм. Чингүүнд гэрийнхэнтэйгээ үзэхээр дэмий байхаа үл мэдэх-найз охинд чинь юм уу??? Ингэхээр хүндэт зочдын тоо бол 30 хүрэхгүй байх гэж бодож байна. Бас Ногоон Азийн Сээк, Чимэгээь Сувдаа, Навчаа, Жижигээ гээд хүндэт зочин хэмжээний нөхдүүд байгаа... Үүний тоог бий гаргаад зарлагуудад явууляа.
4. Зохион байгуулах ажлын хэсэг гарах хэрэгтэй байх. Хэн хариуцаж ажиллах уу? гэдгээ бичээрэй. Айхтар нүсэр ажил гарахгүй байхаа. Бүгд ажлаа хуваагаад авчихвал...
5. Андууд саналаа бичээрэй. Хэлэлцүүлгийг 21 хүртэл хийгээд зарлалаа 24-нээс эхлээд явууляа. Зарлалдаа, бид зүгээр нэг үзвэр биш Сонгодог урлаг үзэх болохоор хувцаслалт, хувийн соёлдоо сайн анхаарна уу? гэдгийг зориуд онцлох хэрэгтэй байхаа.
MY CLUB-ын энэ үдэшлэг хамгийн онцгой сайхан зүйл болох байхаа гэж би дотроо төсөөлж байна. Бүгдээрээ хичээгээрэй. Хуучин анд нөхдүүдэд хэлэхэд "Аяаа анд минь чи хаалгыг минь тогшооч" Битгий нялганаад туниад юмууь гомдоллоод бай. Бас амиа бодож хувиа хичээгээд хэрэггүй. Ганцаараа бол хурдан явах ч Олуулаа бол хол явдаг юм даа.