Би бээр бодохнээ, сая Хятад улс хөөмийг өөрийн улсын нэр дээр бүртгүүлсний "ачаар" энэ талын асуудлаар төр засгийн бодлого чармайлт, хяналт хараа хэр зэрэг дутуу дульмаг байдгийг нэг сайн харуулж өгөх шиг боллоо. Монголчууд энэ асуудлаар Хятадыг буруутгаад яах билээ, тэртэй тэргүй Хятадууд ЮНЭСКО-д хүлээн зөвшөөрөгдөхөөр баримт бичиг бүрдүүлээд, хөлс хүч хөрөнгө мөнгө зараад хүлээн зөвшөөрүүлчихсэн байгаа нь ерөөсөө хятадуудтай өрсөлдөөд, тусгаар улсынхаа эрх дархыг ашиглаад соёлын өвөө Монгол нэрээр бүртгүүлж чадаагүй бидний л буруу гэж ойлгож байгаа. Хятад улсын хувьд бүртгүүлэхээр хамгийн их яарч байгаа нь Монголтой холбоотой соёлын өвүүд байгаа. Яагаад гэвэл бусад "ethnic group" чинь бид нар шиг ингээд муу ч сайн ч төр засагтайгаа хэл ам хийгээд Монгол нэрийг бариад Хятадын эсрэг эсэргүүцчихээр "тусгаар тогтносон" улс байхгүй. За тэгээд эсэргүүцэж чадахгүй буулт хийхээс өөр аргагүй үе ирэх юм бол яах болж байнаа.Монголын өв соёл, түүх дурсгал, зан заншилыг Монголчууд бид л хамгаалж, тордож, сэлбэж, хөгжүүлэхгүй юм бол ЮНЭСКО-д бүртгүүлснээр хамаг хэрэг бүтчихэнэ гэсэн үг биш байх. Б. Лхагвасүрэн гуайн захиа бол тэр түүх соелыг хамгийн их сүйтгэж буй хүмүүс бол бид өөрсдөө гэдгийг л дахин дахин баримттайгаар хэлсэн хэрэг. Өөрсдөө ийм байхад гадны улс яаж бидний өвийг, түүхийг, соёлыг чинь хамгаалаад өгье гэх билээ дээ. Уг захианд дурьдагдсан баримтан дээр тулгуурлаад энэ талаар баримтат нэвтрүүлэг хийгээд, нийтэд таниулах юмсан. Зарим дээр нь хэргийн эзнийг нэр устай нь бичсэн байсан, тэр хүмүүсийг барих, торгох, шийтгэх хууль цааз байдаг юм болов уу? Лхагвасүрэн гуайн хэлдгээр Монгол Улсаа, түүх соёлтой нь авч үлдэх, сэтгэл, зориг, ухаанаа гээсэн "тэнгэрийн нохой" мэт ульж үлдэхгүй юмсан...Хүндэтгэсэн,Л. Мандхай Кёото