Сайн уу, Дарам аа?
Би өөрийн компаниас хандив гаргуулах гэж нэлээн яриад бүтсэнгүй. Манай үйлдвэрлэл гурав дахин буурсан болохоор Хандивын комисс үнэхээр гар чангатай байна, дийлсэнгүй. Асуудлыг дахин тавиад үзнэ дээ.
Гэхдээ би зарим дарга нартайгаа болон ажлыхантайгаа ярьж байгаад ойр зуурын мөнгө босгох бодолтой байна. Сая Бороогийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Иэн Макнил (Ian McNeil, Vice President, Operations) гэдэг хүн хувиасаа нэг сая төгрөг хандивлалаа. Мань эртэй тэгж байгаад Сонгино дахь талбайг аваачиж үзүүлэх хэрэгтэй болох нь.
Мөнгийг би бэлнээр авсан байгаа, хэзээ өгөх вэ? Чиний утасны дугаарыг би алга хийсэн бололтой олдоггүй ээ, над руу залгаарай.