Author Topic: Сэлэнгэ явсан тайлан  (Read 29163 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Сэлэнгэ явсан тайлан
« on: 2010.05.17 13:18 »
Сэлэнгэ аймагт ажиллаад ирсэн  НТС-ийн багш Д. Сэрдарамын ажлын тайлан
Монгол улсын 3 дахь Ерөнхийлөгч асан Н. Энхбаярын үүсгэн санаачилсан 
"Хөдөөгийн хөгжил" ТББ-аас зохион байгуулсан Тужийн нарсанд мод тарих ажилд ШУТИС-ийн 10 оюутан оролцоод ирлээ. Манай багийн бүрэлдхүүнд: КТМС-ийн С. Дэлгэрцэцэг, Н. Төгөлдөр, Б. Чингүүн, Б.Энхсайхан, Д. Номин, н. Сундуй, С. Ган-Очир, УУИС-ийн Н. Батзориг, МИС-ийн Б. Энхмандах, НТС-ийн Онон нарын 10 оюутан бүгдээрээ маш идэвх санаачилгатай 3 өдөр ажиллаж 5 сарын 16-ны 22.40 минутанд Улаанбаатар хотод ирлээ. Энэ үйл ажиллагаанд СУИС, ШУТИС, ХУИС-ууд нийлсэн 3 сургуулийн 30 оюутан, 3 багш, хэвлэл мэдээллийн болон зохион байгуулах ажилтан нийлсэн нийт 48 хүн 50 хүний суудалтай том автобусаар явсан бөгөөд СУИС нь нэг ижил хувцаслалт, сургуулиас баталсан төсөвтэй, ХУИС нь зохион байгуулах ажлын хүрээндээ төсөвлөгдсөн батламж, туг далбаа, ялгарах тэмдэгтэй зохион байгуулалтын хувьд өндөр түвшинд явж байсныг онцлон тэмдэглэж байна.
Манай сургуулиас зөвхөн Мод тарих дур сонирхолоороо нийлсэн “Миний Клуб”-ын оюутнууд ажиллах хувийн бэлтгэлтэйгээр цугласан болно. Баасан гаригт “Ногоон Улаанбаатар” арга хэмжээнд НТС болон “Миний Клуб” оюутнууд шөнө дунд хүртэл бэлтгэл ажилтай байсан болохоор энэ арга хэмжээний бэлтгэл ажил хангагдаагүй байж болно. Бид 16.00 цагт Драмын театраас хөдлөхөд ХУИС, СУИС-ийн удирдлагууд оюутнуудаа баяр ёслолын байдалтай гаргаж өгөв. Энэ үйл ажиллагаа нь чухал бус боловч сургуулийн өнгө төрх, оюутнуудын урам зоригт чухал ач холбогдолтой байх болов уу? Хойшид ийм ажил дээр сургуулийн удирдлага анхаарч байна уу?
Ажилдаа манайхан үнэхээр сайн ажилласан болохыг надаас гадна Ойн газар, Орон нутгийн удирдлага онцгойлон анхаарч баяр хүргэж байсан. Гэхдээ будаа тарианы орон Сэлэнгэд "би хаана байна вэ? чи хаана байнаа?" гэсэн будаатай шөл 2 аяга, Ногоотой шөл 1 аяга, 3 хуушуур идсэн болохоор оюутнууд маань өлсөж байсан. Бид Сэлэнгэ явах замдаа Дархан хотод, буцахдаа “Урьхан” зоогийн газар өөрсдийн мөнгөөр хоол авч идсэн болно. Сайн дурын ажилд явахад хоол хамгийн чухал хөшүүрэг болдог юм шүү гэдгийг ойлгохгүй байна.
САА-д байдаг байсан Нутгийн Индианууд одоо ч гэсэн хэвээрээ байна. Манай 2 ч оюутанг зодно гэж айлгасан байна. Тэд бол УУИС-ийг өнгөрсөн жил, энэ өвөл төгссөн залуус. Уг нь дүү нар нь ирсэн байна. Зүгээр ч биш нутагт нь мод тарих гэж байхад нь хүндлэлгүй зодно гэж дайрсан байгаам. Учир юу хэмээвээс "Манай ээж та нар зугаалгыг зохион байгуулж 1 үхрийн мах 3 хонины мах бэлдсэн" гэж ээжийгээ өрөвдөж дүү нартаа уураа гаргасан гэнэ. Ийм их хоол "идсэн" залуус бас яаж зүгээр байхав.  Манай сургууль ялангуяа УУИС оюутнуудынхаа хүмүүжил, төлөвшил дээр онцгой анхаарч ажиллана уу. Ямар ч сургуулийн оюутнууд сайн залуучууд тэдэнтэй эв нэгдэлтэйгаар хамтран ажиллаж болохыг “Миний Клуб”-ын туршлага харуулж байна.
Бидний ажил хоолны хэрүүлээс сайханг зүйл байлаа. Жилдээ 5-8хан см ургадаг Нарс модны зарим нь бүр надаас өндөр болсныг харахад үнэхээр сайханг байлаа. Энэ жил тариалах талбай “Ээж мод”-ноос нааш 5 км-т Тужийн нарсны баруун хойд залгаа газар. Түймрийн дараа цэвэрлэгээ хийгээд мод тарихаас наана нь 15 см орчим өнгөн хөрсийг нь хуулж цэвэр хар шороо гаргаад түүн дээрээ 2 настай Нарс модыг 1м-ийн зайтайгаар зээтүүгээр үндэсний хэмжээгээр нь гүн суулгана. 2 настай суулгац гэдэг нь 10 см хүрэхтэй үгүйтэй маш жижигхэн нарсыг хэлнэ. Энэ суулгац жилдээ ердөө 5 см ургаж, 1 мм бүдүүрнэ.
Залуучууд маань сайн ажиллаж 15.000 нарс тариалаад ирлээ. Энэ талбайг ШУТИС, СУИС, ХУИС-ийн нэрэмжит ойн зурвас болгоно гэж Нутгийн удирдлагууд хэлсэн. Биднийг Ням гаригийн орой 4 цагт ажлаа дуусгаад УБ-руу хөдлөхөд Тэнгэр бүрхэж бороо орох гэж байлаа. Энэ бороо Сэлэнгэд жинхэнэ шар тос болж байгаа байх. Сургуулийн удирдлага хамт явсан оюутнуудыг тус бүрд нь урамшуулал өгөхөөс гадна, болчимгүй оюутнуудаас болж өөрөөсөө төлсөн мөнгийг маань буцаан олгож өгнө үү.
Тайлан гаргасан: НТС-ийн багш Д. Сэрдарам

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Сэлэнгэ явсан тайлан
« Reply #1 on: 2010.05.17 13:23 »
Сайхан амарцгаасан уу? Манайхаан.  дандаа Крилл Монголоор бичиж байхаар шийдлээ. Энэ 7 хоногт гаргасан хамгийн анхны шийдвэр энэ болж байна. Хүн өдөрт 120 шийдвэр гаргадагаас Стресст их ордог гэж уншиж байсан юм. Өчигдөржингөө бодсон Том шийдвэр бол Тужийн нарс гэсэн эссе бичих байлаа.
Андууд явсан тухайгаа товч хүргэж байна. 3 хоног юм бичээгүй хүрз, зээтүү барьсан гараа үзэг биш товчлуур\кейбоард\ дарах нь нэг гоё байх чинь...
Баасан, Бямба, Ням гаригт Экс-Ерөнхийлөгч Н. Энхбаярын "Хөдөөгийн хөгжил" ТББ-ын сахүүжилтээр Тужийн нарсанд Миний Клубын оюутнуудтайгаа мод тариад ирлээ. Энэ төрийн бус байгууллагын нэрнээсээ авхуулаад энэ хүний стратеги, тактик, алсын хараа нь явж байгаа бололтой. Хамт явсан хүмүүсийн байдал нь Баабарын өгүүллийг өөрийн эрхгүй санагдууллаа. Ажил хэрэгч биш, ПР хөөсөн ийм хүмүүсийн хүрээлэл энэ хүнийг бас нэг унагадаг нь үнэн болтой. Ийм хүмүүсийн тухай бичихэд ч хэцүүхэн байна. Хүн аймаар их муулаад байлтай биш. Товчоор хэлбэл манай оюутнууд өлслөө. СУИС, ШУТИС, Хүмүүнлэг нийлсэн 3 сургуулийн 30 оюутан будаа тарианы орон сэлэнгэд "би хаана байна вэ? чи хаана байнаа?" гэсэн будаатай шөл 2 аяга, Ногоотой шөл 1 аяга, 3 хуушуур идсэн болохоор өлсөх нь аргагүй байхдаа. Сайн дурын ажилд явахад хоол хамгийн чухал хөшүүргэ болдог юм шүү дээ гэдгийг ойлгохгүй байна лээ. Цахимын хандиваараа бид гэхдээ өлсөөгүй шүү. Баярлалаа манай коубын доноруудаа.
САА-д байдаг байсан Нутгийн Индианууд одоо ч гэсэн хэвээрээ байнаа. Гэхдээ тэр нь хотжоод бүүр их, дээд сургууль төгсөөд хийх юмаа олж ядсан, машин унасан өлөн нүдтэй юмнууд. Тэгээд цонх хагараад, би өрөнд ороод, адал явдал. Хэрэгийн эзэн хэнгэрэгийн дохиур нь манай сургуулийн төгсөгч байж таарав... Уул нь дүү нар нь ирсэн байна. Зүгээр ч биш нутагт нь мод тарих гэж байхад нь хүндлэлгүй зодно гэж дайрсан байгаам. Учир юу хэмээвээс "Манай ээж та нар зугаалгыг зохион байгуулж 1 үхрийн мах 3 хонины мах бэлдсэн" гэж ээжийгээ өрөвдөж дүү нартаа уураа гаргасан гэнээ. Ийм хоол "идсэн" залуус бас яаж зүгээр байхав дээ...
Бидний ажил хоолны хэрүүлээс сайханг зүйл байлаа. 1996 оны аймшигт түймрүүдээс хойш 2000, 2002 онд нөхөн сэргээлт хийсэн газар дээрээ очлоо. Нарс сайхан ургажээ. Бид тэнд 40.000 нарс суулгаж байсны 80 хувь нь ургасан гэж байна. Зарим нь бүр надаас өндөр болсон байна. Жилдээ 5-8хан см ургадаг Нарс мод ингэж ургасныг харахад үнэхээр сайханг байлаа.
Энэ жил тариалах талбай эндээс 5 км хол. Ээж модноос нааш 5 кмт Тужийн нарсны баруун хойд залгаа газар. Түймрийн дараа цэвэрлэгээ хийгээд мод тарихаас наана нь 15 см орчим өнгөн хөрсийг нь хуулж цэвэр хар шороо гаргаад түүн дээрээ 2 настай Нарс модыг 1м-ийн зайтайгаар зээтүүгээр үндэсний хэмжээгээр нь гүн суулгана. 2 настай суулгац гэдэг нь 10 см хүрэхтэй үгүйтэй маш жижигхэн нарсыг хэлнэ. Үрээр нь тариад 2 жил болж байж ийм суулгац жилдээ ердөө 5 см ургаж, 1 мм бүдүүрнэ. Манай залуус сайх ажиллаж 15.000 нарс тариалаад ирлээ. Ажлаа дуусаад хүүхдүүдтэйгээ тоглож байхдаа, жоохон өлсөөд хотруу явж байхдаа Би хамгийн их аз жаргалтай хүн байлаа. Бүүр мааш их шүү...  Биднийг Бүтэн сайны орой 4 цагт ажлаа дуусгаад УБ-руу хөдлөхөд Тэнгэр бүрхэж бороо орох гэж байлаа. Энэ бороо Сэлэнгэд жинхэнэ шар тос болж байгаа даа.
Тэр хүн та нартаа хамт мод тарьсан уу? гэж үү. Тэдээж тарилгүй яахав. Хараарай би мод тарьж байна шүү гэж 50 гаруй суулгац тарих гэж 3 цаг л болоод бараа бологч нартайгаа буцаад явсан. Ингээд л миний зэрэг нэмэх өнгөрсөн юмдаа.
Харин тэнд МолорЭрдэнэ ахтай таараад Ардын Журамт Цэрэгт элсүүлэх ажил ид явагдаж байсан энэ газар МолорЭрдэнэ ахыг Цахимдаа элсүүлэх гэж нилээд буу халсан шүү. Бидний яриа мэдээж Гүн ухаан байлаа. Молор ах Диоген луугаа адил торхонд ороход бэлэн болжээ. Түүний лекц маш сонирхолтой байсан. Энэ хүн энд орж ирээд мэдээлэл солилцож халуухан зүйл их болох байх. Гэхдээ Цахим халаад дэлбэрэх биш уурын тогоо шиг хөдөлгөөнд оруулах цучил болох байхаа гэж бодож байна. Миний хувьд ийм хүмүүсийг торхонд оруулчихаад гаргаж ирэх гэж зовох юмуу? эсвэл зөнд нь хаяж ганцаардуулах биш хамт ярилцаж, тэсэрч дэлбэрэхэд бэлэн байх хэрэгтэй болов уу? гэж санаж байлаа.
нийтлэлээ гаргаад линкийг нь явуулнаа.
Хүндэтгэсэн Дарам

Offline Chinguun

  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 245
Re: Сэлэнгэ явсан тайлан
« Reply #2 on: 2010.05.17 13:59 »
Сайхан аялал боллоо. бид нарын хувьд нөгөө том нүх ухаж, суулгацаа хийгээд, араас нь усладаг нтрээ бодчихсон очсон чинь юу вэ ??? будаа тарьж байгаа юмшиг жижигхээн суулгацыг газрын хөрс жаахан сэндийчээд суулгадаг юм бнлээ. ойн хөрсөн дээр нь суулгаж байгаа учраас зөөлхөн, услана ч гэж байдаггүй юмшиг байгаан. тэгээд нээх ядраад байх хүнд ажил ч алга. шинэ газар үзээд Дархан Сэлэнгэ ороод сайхан л яваад ирлээдээ. Хамт явсан СУИС ХИС-н оюутнууд зугаатай дажгүй залуус байсан. СУИС-нхан бол дуулаал дуулаал, амыг нь дарцан байхад хүртэл дуу нь гарааааал, хаанаас ч юм бүү мэд..... :-[ (ах нь чамаас нэг л жийрхээд явчих чинь) за за тоглсын. юнирверс-д оролцож байсан оролцогч "хэцүү анги"-н гол дүрийн охин нтр явсан.

Тэр Индиануудын хувьд бол бид нарыг унтсан хойно манай УУИС-н Зоригоод томорсон байсан. Яахвдээ жижиг газрын хүмүүс угаасаа тийм тэнэг сэтгэлгээтэй байдаг. Жижиг газартаа атаман байх гээд ядцан, өөр хүмүүс ирэхээр очиж пээдэлзэх хообитой. өмнө баяннуурын зуны сургалтаар явж байхад хүртэл тэгж л байсан. Тэр УУИС-н тавдугаар курсын оюутан энд байхдаа дандаа хүнд дээрэлхүүлж байдгын байгааз тэгээд нутагт нь хотоос хүн ирж гэхийг сонсоод шарандаа хүрээд ирэхгүй юу :D

Хоол унд бол авах юм байхгүй ээ. 40, 50хан хүн битгий хэл бид нар бараг 100 хүнтэй мөртлөө Баяннуурт дандаа цуйван хийж иддэг байсндаа, манай багш хоншоортой ;) тэгэхэд тэнд юу вэ өглөөний цай хоёрхон талх. ямарсайндаа өглөө цайгаа уучаад автобус-руу гарахдаа СУИС-нхан "хөөе хөөе шатаар зөөлөн буу, идсэн юм шингэлээ" гэж байхавдээ. өдрийн хоол нь нуль тос өөхтэй хоосон шөл, дотор мах байгаамуу гүймуу, тэгээд хэдэн будаа ч байх шиг. тэрнээс нь болж одоо хүртэл миний гэдэс үе үе мушгиастай. маргааш өглөө нь өчигдрийн хоёр талхнаасаа ч долоон дор шингхээээээээн бантан. тэгсэн зб хийж байгаа ах бид нарыг ер нь загнаад байгаан бишүү. бид нар САА-д явж байхдаа өлсдөг байсан ч гэхшиг. тэхээр бид нарыг бас өлсөх ёстой гээд байгаамуу хаашаа юм. тэд нарын үед байсан бол яаая гэхэв одоо чинь гэхдээ 21-р зуун юм байгааздээ. 11 сая төгрөг бид нар зарцуулаад явж байна гээд уурлангуй хэлээд  ч байх шиг. бас биднүүсээс мөнгө нэхэхгээд байгаамуу яах гээд байгаан. тэр хүмүүс өөрсдөө тусдаа гэрт тусдаа хоол хийлгэж иддэг байсан л байхгүй юу. тэгээд ажил хийлгэх гэж авчирсан хүмүүс нь өлсөөд үгээ хэлсэн сонин царай гаргаад явж байхад яаж ч модоо олигтой тарихав дээ.
за нэг иймэрхүү аялал мааркын юм л болоод ирэх шив дээ :)  өлссөнөөс бусдаар сэтгэгдэл 100% (зииуууу)-өчигдрийн багш шиг хэлж байгаа шүү :D

Offline Zandra

  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 280
    • http://www.giiraa.wordpress.com
Re: Сэлэнгэ явсан тайлан
« Reply #3 on: 2010.05.17 14:22 »
ээ, хөөрхий дөө. чингүүн ингээл дээгийг тоогоогүй юм байна шт. өлсөж байхад юун охин..  :D  :D бид хэд чинь цуйвангааа идэээл та нарыг Эбатай явж байгаам чинь сонсоогүй нэртэй хоол идэж байгаа байх даа л гэж бодоод цуйвангаа нэмүүлэээл  :D  :D  :D гах гах. :D
with God all things are possible...

Offline enhmandah

  • Самбарын дэд удирдагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 768
  • Мод тарих галт тэрэгний хөдөлгүүр бүү зогсог...
    • Ногоон блог
Re: Сэлэнгэ явсан тайлан
« Reply #4 on: 2010.05.17 20:28 »
Энхбаяр мөнгөн дээрээ татсан уу? ЗБ нар дундаас нь идсэн үү бүү мэд. Ямар ч л байсан бид нар үнэхээр өлссөн. Өөрсдийнхөө хамаг мөнгөөрөө шатсаар байгаад л таарсан.

Ямар ч байсан явалтын хувьд бол үнэхээр сайхан залуустай хамт баг болон яваад ирсэн. Бид нарын 3 жил мод тарьсан туршлага үнэхээр харуулж байна лээ. Бид нар нэрээ бодоод гээл үү хэхэ хамгийн сүүлд л хоолон дээрээ очиж байсан. Тэд нар жаахан залхуураад байх шиг байсан. Манайхан юм яриад л тариад л нэг л мэдсэн чинь бараг 4000г 2 өдөр тарьчихсан байхаа. Тэрнээс ч илүү байж магад.

Тэр ЗБ хийж байсан хүн нь жаахан сонин ааштай хүн байна лээ. Ус өгч өгчихөөд шээе гэхээр шээлгэхгүй. Би шээсээ 2 цаг барьлаа шд. Тэгж тэгж нэг шээж сайхан болсон.

Очих замдаа нэг бургер л өгсөн. Тэгээд ус. Ундаа ч байхгүй шүү. Өөрсдөө тэгсэн чинь ундаа уугаад ч байх шиг. Бид нар гуйж гуйж Дархан дээр бууж 15 минут хоол идсэн. Тэгээгүй бол энд ингээд л бичээд сууж байхгүй л байсан байх даа гэж. За нэг иймэрхүү л байвдаа.
МОНГОЛ ҮСГЭЭРЭЭ ФОРУМ ДЭЭРЭЭ БИЧИЦГЭЭЕ.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл мину.

Offline Zandra

  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 280
    • http://www.giiraa.wordpress.com
Re: Сэлэнгэ явсан тайлан
« Reply #5 on: 2010.05.17 20:34 »
хүрздээд хаякуу яасын.  :D  :D  :D . дараа нь ёстой уучлаарай санаандгүй... гээд гах гах. чи үнэн овсгоогүй юмаа  :D :D :D
with God all things are possible...

Offline mongonzaya

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 108
Re: Сэлэнгэ явсан тайлан
« Reply #6 on: 2010.05.17 21:36 »
сая Дарам багшийг зурагтаар ярилцлаг өгөж байхыг харлаа. хэхэ манай багш ч царайлаг харагдаж байна лээ шүү хэхэ :D
dasan tsogts
dawan tuul
dagaad hii

Offline dg

  • Овсгоотон
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 477
Re: Сэлэнгэ явсан тайлан
« Reply #7 on: 2010.05.17 22:08 »
за 2 өдөр 1  шөнө Дархан, Сэлэнгэд сайхан явлаа. Мод тарьна ч гэж амраад л ирлээ. Үнэхээр сайхан байлаа цэвэр агаар, чимээ шуугиангүй газар, сонирхолтой лекцүүд гээд л цаашдаа үүнд өшөө олон оюутнууд хамрагдаасай гэж хүсэж байна. хоолны тал дээр үнэхээр асуудалтай л байсан. манай Дарам багш яаж ч байсан бид нарыг өлсгөдөггүй гэтэл Энхээ дарга маань бид нарыг жоохон тураая гэж санасан бололтой. Манай сургууль ямар ч менежментгүй юмаа. бид нар тэг ингэ гээд л заагаад байдаг мөртлөө сургуулийн нүүр царай болох юман дээр гараа татаж байдаг.
өөр зөндөө сайхан үйл явдлууд болсоон. Чингүүний shake хийхийг харж, Мэндиг цонхтой үнсэлцэхийг хүртэл харлаа,.. би ч бас хүний мууд дуртай юмаа хахаххахахахах
СУИС -ийн атаман эгчүүд ч бас айн жоохон чанга дугарчихвал аймар аймар хараад л айн бид нар л нэг чамаас эгч гэсэн шиг тэгээд л байн байн чи хэддүгээр курс билээ хэдэн настай юм ч гэх шиг надад үнэндээ таалагдаагүйээ яахав аялалыг жоохон дуу шуутай л болгож өгсөн байхдаа харин хүмүүнлэгийнхэн чинь ёстой иймээ тиймээ юмгүй дажгүй хүүхдүүд байналээдээ
Би чинь найз залуутай хүн Чингүүний араас гүйсэн барьсан юм харин байхгүй шүү  ;D
за ингээд Дарам багшдаа л баярлалаа гэж хэлье дэээ,...

Offline batman

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 137
Re: Сэлэнгэ явсан тайлан
« Reply #8 on: 2010.05.17 23:29 »
Манай сургууль шинээр элсэж байгаа оюутнууддаа сургуулиа сурталчилсан цамц өгч байвал зүгээр байхаа. Дараа янз бүрийн үйл ажиллагаа болоход хаа ч газардахгүй. Гадуур явж байхдаа ч гэсэн бахархалтайшд. Гадаадын сургуулиуд бараг бүгд л иймэрхүү цамцтай байдаг байх.
Сэлэнгэ явахад үнэхээр өлссөн. Өгсөн хоол нь ч таалагдаагүй. Дотор махан дээр хэдэн өөх хэрчиж хийсэн байсан. Бид нартай хамт явсан ЗБ болон цагаан захтнууд ичдэггүй юмуу хайшаиийн. Өөрсдөө адилхан хүүхэдтэйл байлгүй дээ. Хамт явсийн бол адилхан л хоол идэх хэрэгтэй биз дээ. Нээх хөгийн өөр гэрт өөр юм идэж нтр. хэхэ За тэрч яахав.
Анх удаа л мод тарих ийм амархан байхыг олж үзлээ мэдэрлээ. Өмнө нь ой байсан болохоор хөрс нь зөөлхөн. За тэгээд бусдаар бол сайхан байсан. Дарам багшдаа баярлаа гэж хэлмээр байна. Бас нөгөө гүн ухаанчийн ярихыг дахиж сонсмоор байна. хэхэ
 

Offline enhmandah

  • Самбарын дэд удирдагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 768
  • Мод тарих галт тэрэгний хөдөлгүүр бүү зогсог...
    • Ногоон блог
Re: Сэлэнгэ явсан тайлан
« Reply #9 on: 2010.05.18 13:55 »
за 2 өдөр 1  шөнө Дархан, Сэлэнгэд сайхан явлаа. Мод тарьна ч гэж амраад л ирлээ

Тоондоо Дээгий үнэхээр муу юм уу? Эсвэл ийм манараа юм болов уу? 1 шөнө 1 өдөр илүү хоносоноо мэдэхгүй л байгаа юм байх даа. 3 өдөр 2 шөнө явсан л юмсан би буруу бодоогүй бол хахахаха.
МОНГОЛ ҮСГЭЭРЭЭ ФОРУМ ДЭЭРЭЭ БИЧИЦГЭЭЕ.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл мину.

Offline dg

  • Овсгоотон
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 477
Re: Сэлэнгэ явсан тайлан
« Reply #10 on: 2010.05.18 14:42 »
Манай сургууль шинээр элсэж байгаа оюутнууддаа сургуулиа сурталчилсан цамц өгч байвал зүгээр байхаа. Дараа янз бүрийн үйл ажиллагаа болоход хаа ч газардахгүй. Гадуур явж байхдаа ч гэсэн бахархалтайшд. Гадаадын сургуулиуд бараг бүгд л иймэрхүү цамцтай байдаг байх.
Сэлэнгэ явахад үнэхээр өлссөн. Өгсөн хоол нь ч таалагдаагүй. Дотор махан дээр хэдэн өөх хэрчиж хийсэн байсан. Бид нартай хамт явсан ЗБ болон цагаан захтнууд ичдэггүй юмуу хайшаиийн. Өөрсдөө адилхан хүүхэдтэйл байлгүй дээ. Хамт явсийн бол адилхан л хоол идэх хэрэгтэй биз дээ. Нээх хөгийн өөр гэрт өөр юм идэж нтр. хэхэ За тэрч яахав.
Анх удаа л мод тарих ийм амархан байхыг олж үзлээ мэдэрлээ. Өмнө нь ой байсан болохоор хөрс нь зөөлхөн. За тэгээд бусдаар бол сайхан байсан. Дарам багшдаа баярлаа гэж хэлмээр байна. Бас нөгөө гүн ухаанчийн ярихыг дахиж сонсмоор байна. хэхэ
яг үнэн цамц үнэхээр дажгүй санаа шүүү