Өнгөрөгч Бямба гараг буюу 2010-05-16-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт очиж мод тарьлаа.
Өмнөх өдөр нь би ажил, хичээлтэй байсан учраас кембаб хийх зэрэгт биечлэн оролцож чадаагүй. Харин Зандраа маш их тус болсон. Кембаб хийх материал авах, зохион байгуулах зэрэгт. Кембаб хийлцэхэд тусалсан Сувдаа, Өнөрөө болон түүний найз нарт их баярлалаа. Энэ хэд маань 2 өнгөртөл МУИС-н гадаад оюутны байранд кембабаа хийсэн.
Цаашид кембабаа өөр газарт хийх хэрэгтэй. Тэндхийн оюутнуудын эгдүүцлийг хүргээд байх шиг бсан.
Өглөө 10 өнгөрөөж хөдөлж 11 өнгөрөөд мод тарих газраа очицгоолоо. Энэ удаагийн мод тарилтанд INI(20-д), Улаанбаатар дээд сургуулийн/25/, ШУТИС, МУИС-ын оюутнууд мөн нээлттэй хаалганы өдөрлөг дээр бүртгүүлсэн 7-8 энгийн иргэд оролцлоо.
Уул нь 8,30-с явах байвч хүмүүс цуглаж өгөөгүйгээс тэр. Энэ нь ТИС др бүртгүүлсэн хүмүүстэй холбоотой. Пүрэв гарагт Ариунаа/Бас ТИС-н хэн билээ нэг багшид бүртгүүлсэн гэж багш сүүлд хэлсэн. Тэр хүний утсыг олж чадаагүй/ гэдэг нэг хүн над уруу утасдаад ТИС-д бүртгүүлсэн хүмүүсийн нэрсийг надад өгнө гэчихээд алга бсон. Эргээд би залгах гсн боловч дугаар нь сүүлд залгагдсан дугаараар устгагдсан бсан. Цаашид бүртгэхдээ бүртгэлээ нэгтгэж хэзээ, хаанаас хөдлөхөө бүртгүүлсэн бүх хүмүүстээ мэдэгдэх хэрэгтэй. Би өөрөө ТИС-рүү явж, тэндээс 10 гаруй хүүхдийг олж ирсэн.
Бүртгэл хариуцсан хүмүүс хариуцлагатай бх хэрэгтэй. Би өөрөө бүртгэсэн хүмүүст асуудал байгаагүй.
Очих замдаа эхний автобусанд суув. ТИС, INI, МУИС-н оюутнуудын суусан автобус. Энд бид их хөгжитлтэй байлаа. Ялангуяа Батзориг, Алтангэрэл/Invoker, Aronax-н хэн нь болохоо хэлээрэй

- Энэ хоёр маань ус хийж өгч байгаад усанд унасан. Ёстой нөгөө дээр бичсэн шүлэг шиг...Геологийн Учка Бороогийн оронд ховоочны үүргийг маш сайн гүйцэтгэсэн/, Өлзийбаяр гэх КТМС-н 3-н оюутан дээр үеийн гоё гоё дуунууд дуулж биднийг их хөгжөөсөн юм. Багшид зориулж Батзориг нилээн дээр үеийн нэг гоё дуу бэлдэж ирсэн байсан.
Бүр дуулсан дууныхаа үгийг нь цаасан дээр бичиж ирж байгаад л дуулсан гээд бод! хэхэТэр өдөр тэнгэр хангай эхэндээ их сайхан байсан боловч дунд хэрдээ шороогоор шуурч, эцэст нь жаахан салхитай байв. Түр зуурын шуургыг эс тооцвол мод тарихад зориулагдсан юм шиг сайхан байлаа.
Оюутнууд маань бүгд маш хичээл, зүтгэлтэй сайн ажилласан. Залхуурсан хүн нэг ч харагдаагүй. Харин нэг өвгөн л жаахан ядраад бх шиг бн лээ, хөөрхий.
Өмнөх явалтууд дээр ч ажиглагдаж бсан ус хол зөөхгүй, уралдаж хийх гэсэндээ ч тэр юмуу онгоцтой ойрхон мод тарих, нүх алгасаж тарих зэрэг зүйлс бсан ч тэр бүхнийг Мөнхсүхийн тусламжтайгаар хялбархан зохицуулсан. Өдөр нэг гэр бүл өөрсдөө том шар хувинтайгаа 3 хөөрхөн хүүхдээ дагуулсан хоёр хос ирж мод тарьж байгаа явсан.