Юуны өмнө сайн байна уу багшаа ? анх удаа тантай мэндэлж буйдаа хүлцэл өчий. Учир нь та бид хоёр царайгаа хэдэнтэй харалцсан билээ. Энэхүү бичлэгийг нэмэх болсон шалтгаан нь миний бие залуу агаад суралцах зүйл их, амьдрал гэж юу болохыг таны суудлаас(өнцгөөс) мэдэх нь надад болоод миний тархинд нахиалсан тэрхүү бодолтой адил бодолтой хэн бүрд хариулт авах зорилготой юм. Бичлэгийг харилцан яриа, асуулт хариулт маягаар яавуулах нь миний сонгож аваад буй арга юм. Өөрийн ертөнцийн талаар веблогт бичих нь сул талуудтай мэт санагдсан учир Форумд бичлэг маягаар оруулах нь зүйтэй гэж бодлоо. Хэрэв миний нээсэн булан танд сонирхолтой санагдвал бие даалтаар минь тооцож авч болох болов уу? Мөн семистрийн төгсгөлд танд миний тухай илүү ихийг мэдэх хүсэл төрвөл та амласан ёсоор намайг хоолонд даах уу(хэхэ миний энэхүү бичлэгийг нээх болсон бас нэг шалтгаан л да)? Эсвэл би аль альнаас нь хоцорсон уу?За ингээд таны үзэл бодлыг мэдхийг хүссэн эхний асуулт бол [b:121acba991]Сэрдарам гэгч хүнийг итгэгч гэдгийг мэдсэнээс хойш миний толгойд байнга таарах бүрд эргэлдэх болсон бодол бол та Том Ханксийн тоглосон Да Винчи код хэмээх киног үзээд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?[/b:121acba991]