Та нар зодоон л гэх юм. Одооны залуучууд олигтой зодолдож чаддаг юмуу? Би бага насаа Яармагт өнгөрүүлсэн. Бага ангидаа бид нар Глиадаторууд шиг өдөр бүр тулаанд гардаг байлаа. Орос цэцэрлэг,сургуулиар явсаар 18-р сургуулиас 41-рүү шилжлээ. Нөхцөл сайтай орос цэцэрлэг сургуулийн атамандуу жаал 41-ийн атамануудыг яаж гүйцэхэв. 3 удаа зодолдоод "энгийн хүүхдүүд"-ийн эгнээнд шилжив. Манай анги өдөр ордог, хичээл орохоос өмнө эрт цугладаг байсан болохоор бидэнд хийх ажил олон гардаг байлаа. Манай ангийн Атаман нөгөө ангийн атамантай 1 гудамжны найз болохоор бид нар "Б" бүлэгтэй дандаа хамт байна.А нгиудын атаманууд ангийнхаа хүүхдүүдээс хүч тэнцвэрээр нь ялгаж халз тулаанд гарган зодолдуулж аврагаа шалгаруулдаг тоглолт өдөр хичээл орохоос өмнө болно.
Бас хичээл дээр ямар нэг зөрчилдөөн гарвал орой нь хичээл тараад түүнийгээ дор нь шийдчихдэг зодоон бас болно. Зодооны дүрэм их энгийн үсдэж өшиглөхгүй, мод чулуу барихгүйгээр цэвэр зодоон хийнэ. Хамараас цус гарах, уйлсан тохиолдолд ялагдсан гэж үздэг. Би бол Ким Ду Хан шиг агуу зодоонч байсан гэж худлаа ярихгүй. Дунджаар 7 хоногт 3-4 удаа тулаанд гардаг байлаа. Сургуулийнхаа бүжгийн хамтлагт байсан болохоор сунгалт сайн, голдуу үсэрч хайчилдагаараа алдартай байлаа. Даанч 2 эгчийгээ харахаар л шар хөдөлсөн юмуу уйлчихдаг байсан. Эсрэг талаа хичнээн цохиж "оноо авдаг" ч уйлчихаар нэмэр байхгүй. Тэгээд охин Дарам хочтой байлаа даа. хөөрхий гэж....
Нэг удаа найзтайгаа РИНГ дээр гараад бид 2-г хүчээр зодолдуулж билээ. Зодолдож өгөхгүй 2 хүнийг зодолдуулахад маш амархан. Хооронд нь хэд мөргөлдүүлнэ, эсвэл гарыг барьж байгаад нөгөө хүнийг цохиулна. Олуулааа нийлж шарыг нь хөдөлгөнө. Зодооны дараа би ялагдаж найзтайгаа 2 өдөр дугараагүй юм даг.
Нэг удаа өөр ангийн 2-р Атаманыг нь гэндүүлж байгаад Нармайг нь нээгээд дийлчихлээ. Орой нь Худаг дээр тааралдаад даага нэхнэ гэж зодолдоод би бага эгчтэйгээ явж байсан болохоор ялагдах нь тодорхой... Маргааш нь нөгөө атаман маань ялалтаа батлана гээд намайг РИНГ дээр дуудаад би сайн зодолдсон боловч бас л нөгөө миний шартай зан намайг усан нүдлүүлэв. 1 хүүтэй 3 удаа ингэж зодолдсноо мартдаггүй юм. Хажуунаас засуул, балиашикууд мэх, өрөлт зааж өгөөд л, би аль болох хайчин өшиглөлт, нармай хамарыг нь хайгаад л тэр үеийн зодоон ерөөсөө санаанаас гардаггүй юм. Дараа нь манайх байранд орж би Бага тойрогт ирлээ. Хотын хүүхдүүд цэвэр зодоон хийхгүй. Турба, мод барина, бас бяцхан тонгорог хэрэглэнэ.
Том болох тусам зодооны дүрэмд өөрчлөлт орж. Бие биенээ дахиад зодолдохгүй болтол айлгатлаа зодолдоно. Эсвэл булгээрээ зодолдоно. РИНГ маань орц, подволь болсон болохоор бас л харгис шинжтэй байлаа. 4-р ангидаа подвольд болсон зодоонд өртөж хөлөө цохиулц бүжигчин болох мөрөөдөл байхгүй болоод одоо хүртэл эвгүй алхдаг болсон юм. Зодооноос татгалзаж номтой нөхөрлөх болж томоотой Дарам боллоо. Харин миний нүдний өмнүүр Хонгылдон, Ялалтын Диско, Саак Баяраа, Сабо, Квантуны арми гээд 1990-ээд онтой золгосон дайны талбар БАГА ТОЙРОГ жирэлзээд л өнгөрсөн дөө..
1999 онд хамт ажилладаг нэг багштайгаа сайхан зодолдсондоо. Барьжээ гэж хэлж байгаад жүжиг тавилгүйгээр хоёулаа зад зодолдсон. Бид 2-т хэн ч саад болоогуй бүр 30 минут зодолдсон гээд боддоо. Мэдээж их сайхан байгаагүй тэр зодоонд 2-уулаа бие биедээ чамгүй сайхан тень наасан даа. Оюутнууд асуухаар нь бид 2 гэнэт халдлагад өртсөөн гэж билээ. Солонгост байхад нэг танил эмч маань тэр Зодооноос үлдсэн сорвийг маань үнэгүй янзлаад өгье гэхэд нь надад хайран санагдаж татгалзаж байсан юмдаг.
Монгол Газар ажиллаж байхдаа би өөрийн эрхгүй П... гэдэг үгийг байнга хэлдэг. Ширүүн зантай болчихсон нь уул уурхайн байгууллагын нэг соёл байж. Энэ үггүй бол хүчгүй юм шиг санагдах тохиолдол зөндөө гарна.
Одооны залуус бие биенээ хайрлахгүйгаар, бүр хорлонтойгоор зоддог, зодоон хийдэг болж. Бүр хорлонтойгоор есөн шидийн юм хэрэглэдэг болсон байна. Бас зарим нь бариж байгаарай гэж хэлээд жужиг тавидаг болжээ. Тэр үед хэрүүлээс зодоон нь дээр байсан чинь одоо аль аль нь хэрэггүй болсон шүү. Хэл амаараа энэ ажлуудыг хийдэг болж дээ.
Зохиолч Догмид гуай БИ ХҮНИЙ САЙН, АРХИНЫ ЧАНАРТАЙД АРХИЧИН БАЙСАН гэдэг шиг бидний хүүхэд нас сайхан байжээ. Бүр зодоон нь хүртэл шүү