Author Topic: Хувилай хааны охины онгон  (Read 11800 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline hw08d124

  • Гацуурхан
  • *
  • Posts: 4
Богд Чингис хааны ач, Хувилай цэцэн хаан тєрийн их хатан Цэвэр хатнаас нэг хvv, хоёр охинтой байжээ. Тэгvлvн, Тарахан, Баягчун хатдаас бас хvvхэдтэй байсан биз ээ.Бага охин Хєтєлєє Солонгосын хаан Чунгиэлд хатнаар єгчээ. Том охин Мяоян нь гэлэнмаа болж аавынхаа vйлдсэн олон дайнаар амь vрэгдсэдийн тєлєє насан туршдаа залбирал vйлдэж, Танзэ хийдэд шавилан суужээ. Мяоян гvнжийг єєд болсны дараа Танзэ хийдийн суварган тєгєлд бунхалж, таван асарт суварга босгожээ. Хоёр талдаа жижиг дагуул суваргатай энэ онгон одоогоор Танзэ хийдийн суварган тєгєлд сvндэрлэж, Хятад улс энэ бунханыг "Чингис хааны зээгийн шарил" гэж жуулчдад vзvvлж, зохих хэмжээний орлого олсоор байна.Мяоян гvнжийн шарил Бээжингээс хойш ердєє 40-єєд километр газар байдаг. Танзэ хийдийн Тан нь "луут цєєрєм", зэ нь "жимсний бут" гэсэн утгатай ажээ. гуравдугаар зуунд Сиянби аймгаас бvрдсэн умарт Жин улс анх энд хийдийг байгуулсан гэх ба Тан, Хятан, Юан улсын vед ихээхэн єргєжсєн байна.Манжийн хааны сvрийг єргєхєєр Танзэ хийдийг байгуулсан гэдэг боловч, vнэн хэрэгтэй уг хийдийн доторх урт насны Аюуш бурхан бодисатвагийн шуумлын ємнє Мяоян гvнж насан туршдаа мєргєж байжээ. Танзэ хийдэд тавигдсан Хувилай хаан, Цэвэр хатан, хvv Дорж, охин Хєтєлийнх нь шуумал Мяоян гvнжийн бас нэгэн шvтээн байсан биз ээ.Хийдийн хананд Мяоян гvнжийн хєрєг бас єлгєєтэй байжээ. Энэ бvгдийг 1966 онд соёлын хувьсгалаар устгасан байна. Мяоян гvнжийн хєх тоосгон суварган бунхан он цагийг эрхэнд элэгдэж сvйтсэнгvй одоо болтол байсаар байна.bagshaa ene her unenii ortoi we?

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Хувилай хааны охины онгон
« Reply #1 on: 2010.01.26 11:26 »
garchigiig ni buruu harj unshaad yhtlee ineelee sh dee. hehehe. Sonirholtoi medeelel baina shyy!  :lol: