Author Topic: “Байгалийн инээмсэглэл” шилдэг бүтээлийн уралдааны болзол  (Read 13978 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline enhmandah

  • Самбарын дэд удирдагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 768
  • Мод тарих галт тэрэгний хөдөлгүүр бүү зогсог...
    • Ногоон блог
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдээр дамжуулан нийтэд экологийн мэдлэг олгох, байгаль хамгаалах үйлсэд иргэдийг татан оролцуулах, бодлогыг зөвөөр сурталчлан таниулах зорилгоор БОАЖЯ “Байгалийн инээмсэглэл” нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж байна.

1. Зорилго
Байгаль хамгаалах үйл хэргийг иргэн чигт түлхүү хандуулж, салбарын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтэд зөв мэдээлэл өгөх, байгаль хамгаалалд хүн бүрийн оролцоо, үүрэг хариуцлага хэрэгтэйг ухамсарлуулах, экологийн суурь мэдлэг олгоход хэвлэл мэдээллийн ажилтан сэтгүүлч, уран бүтээлчдийг аль болох идэвхтэйгээр татан оролцуулахад уралдааны гол зорилго оршино. Уралдааныг хагас жил тутамд зохион байгуулна.

2. Ач холбогдол
• Иргэдэд экологийн суурь мэдлэг өгөх, байгаль орчныг хамгаалах сэдэв бүхий нийтлэл, нэвтрүүлгийн тоо нэмэгдэнэ.
• Байгаль орчныг хамгаалах талаарх сурталчилгаа, мэдээлэл олон нийтэд ил тод, хүртээмжтэй болно.

3. Хамрах хүрээ
Телевиз, радио, сонин, сэтгүүл, вэб сайт зэрэг олон нийтийн мэдээллийн бүх төрлийн хэрэгслийн сэтгүүлч, уран бүтээлчдэд уралдаан нээлттэй. Нэг байгууллагаас оролцох сэтгүүлч болон нэг сэтгүүлчээс ирүүлэх бүтээлийн тоонд хязгаар тавихгүй. Түүнчлэн оролцогчдыг зөвхөн мэргэжлийн сэтгүүлчдээр хязгаарлахгүй.

4. Сэдэв:
- Ой, ойн нөөц, ойн менежмент
- Усны зөв хэрэглээ, усны менежмент
- Цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт

5. Бүтээлийн агуулга, хэлбэр
Байгаль хамгаалах үйлсэд олон нийтийг уриалан, оролцоог идэвхжүүлсэн, шилдэг санал санаачилгыг нийтийн хүртээл болгосон, иргэдийн буруу дадал хэвшлийг өөрчлөх талаар асуудал дэвшүүлсэн баримтат нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлага, сурвалжлага, сэдэвчилсэн зохиомж /комикс болон үлгэрчилсэн/, богино хэмжээний шторк гэх мэт хэлбэрийн бүтээл ирүүлж болно.

6. Шалгуур
Уралдаанд ирүүлэх бүтээлд дараах ойлголтуудыг илэрхийлсэн байх шаардлагатай. Гэхдээ нэг бүтээлд бүгдийг тусгахыг шаардахгүй. Үүнд:
• Өгөгдсөн сэдвийн хүрээнд судалгаа, баримтад тулгуурласан агуулга, утга санааг багтаасан байх;
• Ус, модны нөөц ашиглах, хамгаалах талаар нийгмийн бүлэглэлүүдийн ойлголтын зөрүүг харуулах, уг ялгааг арилгах арга замд санал санаачилга дэвшүүлсэн байх; /хөдөө, хот, нас, хүйсийн онцлог зэргээр тодруулж болно/
• Байгалийн нөөцийг хамгаалах талаар иргэдийн зүгээс санаачлан хэрэгжүүлж болох арга хэмжээ, гарц шийдлүүдэд сэдэл өгсөн байх;
• Бусад оронд амжилттай хэрэгжүүлж буй тэргүүний арга ажиллагаанаас санал болгосон байх;
• Цаг агаар, байгалийн өөрчлөлтийг шинжих уламжлалт арга ухаанаас таниулан тайлбарласан байх;
• Ус, мод хамгаалах талаарх уламжлалт заншил дахь боловсролын арга ухаанаас уудлан тайлбарласан байх;
• Байгалийн нөөц-зөв амьдралын хэвшил-тогтвортой хөгжил хоорондын уялдааг илэрхийлсэн байх;

7. Шалгаруулах журам
Бүтээлийг дараах үндсэн 5 үзүүлэлтээр үнэлэн дүгнэнэ.

• Сэдвийн хүрээнд өгөгдсөн агуулга, чиглэлийг тусгасан байдал
• Олны хүртээл болгосон байдал
• Өгөөжтэй, үр дүнтэй байдал
• Зохиомжийн шинэлэг байдал
• Анхаарал хандах, сонирхол татах байдал

Шалгаруулах комисст БОАЖЯ-ны бодлогын зөвлөх, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, олон улсын байгууллагын төлөөлөл, байгаль орчны чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч оролцсон бүрэлдэхүүн байна.

8. Хугацаа
• Материал хүлээн авах: 2010 оны 4-р сарын 5-наас 6-р сарын 5-ны хооронд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтийн хүртээл болсон бүтээлийг шалгаруулалтад оруулна. Уралдааны материалыг биеэр болон info@mne.gov.mn цахим хаягаар хүлээн авна.
• Шалгаруулалт: 2010 оны 6-р сарын 10-ны дотор шалгаруулалтыг ажлын хэсгийн түвшинд явуулж, шилдэг бүтээлүүдийг нийтэд зарлаж, олон нийтийн үнэлэлт дүгнэлт авна.
• Шагнах: 6-р сарын 20-ны дотор олон нийтийн өгсөн үнэлгээг БОАЖЯ-ны МХШҮГ нэгтгэн гаргаж, Сайдын зөвлөлд танилцуулснаар шалгаруулалтыг нийтийн өмнө нээлттэй зарлан шагналыг гардуулна.

9. Шагнал
• Сэдэв тус бүрт нэвтрүүлгийн шилдэг бүтээл – 3, тус бүр 1 000 000 төгрөг
• Сэдэв тус бүрт нийтлэлийн шилдэг бүтээл – 3, тус бүр 500 000 төгрөг
• Радиогийн шилдэг бүтээл 1-ийг шалгаруулах бөгөөд шагнал 500 000 төгрөг

БОАЖЯ
МОНГОЛ ҮСГЭЭРЭЭ ФОРУМ ДЭЭРЭЭ БИЧИЦГЭЭЕ.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл мину.

Offline Davka

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 132
мандидээ их хэрэгтэй мэдээллүүд тавьдагт баярлалаа, сэргэлэн хүүхэд шүү  ;D
хугацаа нь гайгүйм байна манайхан энэнд оролцвол тэ

Offline xsodoo

  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 164
humuus nileed oroltsoh baihaa nice sedev bna.
миний хайрын уянгалаг дуунуудийн эгшиг яруу нь чи минь байлаа...
гунигтайхан ч гээд зүүдэндээ би хайртай ... хичнээн хол ч гээд чамдаа би хайртай...

Offline hemanzorigoo

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 66
sak sedev bn zavtai blvol oroltsohgvi uy zundu hvhed oroltsoh bh manaihan oroltson gj bnu