Мэнди биш Манди гээд байхад. Хаха.
Өчигдөр асрамжийн газар очих байсан боловч нөхцөл байдлаас болоод очиж чадсангүй. Өнөө өглөө явахаар тохироод 10 цагт цуглахаар болсон. Би хүмүүсийг хүлээлгэхгүй гээд өнөө өглөө яг 10.00д ТИС дээр очлоо. Очиход тэнд ямар ч хүн байхгүй байв. Тэгээд бороо ирэв. Бид 2 хэсэг хүн ирэхийг харахынхаа хажуугаар 2ууланхнаа болохоор машинтай хүн хайх гэж үзлээ, хажуугаар нь хань болох хүмүүс хайв. Тэгээд л Сөрөг хариунууд хүлээн авлаа. Ингэж ингэж бид 2 11.00д сургуулиас хамаг юм аа бариад гарлаа. Тэгээд автобусны буудал орон автобусанд сууж очих газраа нэг юм 12 өнгөрөөгөөд очлоо.
Эхлээд очоод багштай нь уулзаж бүх юм аа хүлээлгэн өглөө. Бүх юм аа тоолон өгч дуусан гарын үсэгээ үзгэлэв. Дараа нь хүүхдүүдтэйгээ танилцахаар боллоо. . Тинагийн өгсөн чихэр, Дээгийгийн өгсөн бамбаруушыг аваад хүүхдүүд рүүгээ орлоо. Бүгд л эхэндээ жаахан бишүүрхэж байсан. Тэгээд хүүхдүүдтэйгээ танилцав. 10, 9-р ангийн 6 хүүхэд бусад нь 1-5-р ангийн 19 хүүхэд байдаг юм байна. Хамгийн жоохон нь 6-н настай нээх эгдүүтэй хүүхэд байсан. Тэрэнд дээгийгийн бамбаруушыг бэлэглэсэн.
Тэгээд л жаал танилцаад Бороо маань ахынхаа сургаалийг айлдав. Тэгж тэгж чихэрээ тараагаад. Их биш ч гэсэн тэр хүүхдүүдэд гоё байсан байхаа. Тэнд очоод ирэхэд ямар ч байсан сэтгэл их хөдөлж байсан. Ингээд бидэн 2 автобусны буудал руу явахаар болов.
Нэг иймэрхүү өдөр өнгөрөх шив.
Нийт 200 гаруй ном бэлэглэсэн байсан. Энд оролцсон бүх хүндээ баярлалаа.
Бороо, Дөлүгэн, Цэндээ, Сувдаа, Онон.Б, Маралаа, Дука гээд нэрийг нь санахгүй байгаа бүх хүмүүстээ мааш их баярлалаа.
Гэхдээ нэг юм хэлэхэд оролцоно гээд байсан, санаачилсан хүмүүс алга болчихсон болохоор тиймхэн л байлаа.