Author Topic: Миний бодол  (Read 18812 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline B.B

  • Posts: 9
Миний бодол
« on: 2009.10.14 00:55 »
Би энд өөрийнхөө бодож явдаг зүйлийн талаар хуваалцая гэж бодлоо. Үүнд би өнөөгийн монголын залуусийн маань ухамсар болон ёс суртахууны талаар өөрийнхөө бодлыг дурдая. Би ер нь их даруу бүрэг л дээ гэхдээ даруу зангийн муу тал их байдаг. Тиймээс би энэ зангаа засж өөрийгөө жоохон нээлттэй байлгах гэж байнга хичээдэг. Би 10жилээ төгсөөд Франц улсад 1сар хэлний бэлтгэл хийгээд Maroc гэдэг улсад 2 жил 8сар амьдарч байгаад ирсэн. Амьдрах хугацаандаа 5сар хэлний бэлтгэл сурч төгсөөд 2 жил компьютерийн мэргэжлээр сурч байгаад ирсэн. Монголдоо буцаад ирхэд үнэхээр гоё байсан гэхдээ орчин үеийн залуусийн маань сэтгэлгээ жоохон тиймэрххү санагдаж байсан. Нуулгүй хэлхэд манай охид залуус энэ архи, тамхинд дэндүү толгойгоо мэдүүлчиж гэхдээ бүгд бишшүү сайхан явж байгаа залуус зөндөө л байна. Гэхдээ ихэнх нь дандаа шоу цэнгээн бодсон л хүмүүс байх юм. Жоохон мөнгө олоод цуглуулсан хэдэн юмаа шууд л тиймэрхүү юманд зарцуулчих юм. тэгээд аятайхан явж байгаа нэгийгээ уруу татаж шахаж шаардаад л өө чи өө би гээд л...  би монголдоо ирээд маргааш нь гудамжаар алхаж явхад "миний аавын үеийн нэг хүн таксины жолооч ах нэг жолооч руу хөөе новшоо чи наад ямбийгаа урагшлуулаачээ гэхэд нөгөө жолооч нь ч гэсэн новш минь урд машин байгааг харахгүй байна уу" гэсэн хүмүүсийн харьцааг сонсоход надад үнэхээр эвгүй гэмээр сонин байсан. Бусад оронд уучлаарай та машинаа жоохон урагшлуулчихгүй юу гэхэд аан за уучлаарай гээд л зам тавиад өгчихдөг. Манай хүмүүсийн харилцааны соёл гэж бараг байхгүй гэмээр. Ингээд хэлхээр намайг энэ одоо харилцааны хичээл заах гэсэн юм байхдаа гэж хэлэх байх үгүй шүү би харилцааны соёл заах гээгүй шүү зүгээр л өөрийнхөө бодлыг л хэлж байна. Би ч урьд нь монголдоо байхдаа хичээл дээр зааа энэ ингэсхийж байгаад болно хуулаад дүн гарчихна гэж боддог л байсан нуулгүй хэлхэд. харин гадаадад очоод надад байнга л цаг тутамд бэрхшээл тулгардаг байсан хэл сайн биш таньдаг мэддэг хүн байхгүй хичээл энэ тэрээ ойлгохгүй зүйл гарна  гүйцэж бичиж чадахгүй гээд. Тэгээд би монголд байхдаа ямар тэнэг байсынбэ өөрсдийнхөө хэлээр өөрийнхөө газар зүгээр л залхуураад сууж байдаг байсан гэж бодсон. Харин одоо ч гэсэн манай хүүхдүүд яг миний урьд нь бодож байсан шиг заза энэ ингэж байгаад болно хуулаад өгчихнө гээд л явж байна. Ер нь манайхан энэ сэтгэлгээгээ болих хэрэгтэй яагаад гэвэл энд өөрт ойлгомжгүй зүйл гэж юу ч байхгүй өөрийн чинь мэдэхгүй хэлээр заагаагүй монголоороо зааж байгаа болхоор ойлгохгүй чадахгүй гэсэн зүйл ердөө байхгүй зөвхөн өөрөө юм сурч мэдлэг авая гэсэн ухамсартай байх хэрэгтэй тэгж чадвал амжилтанд хүрнэ. Тэгээд бас манайхан үгэн дундаа аймар их хараалын үг урсгах юмаа. Ярьж байгаа ярианд нь байнга л муухай үг хавчуулаастай. Манай залуус жоохон соёлтой боловсон бас энэ архи шоунаас татгалзах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. үүнээс өөр хийх зүйлгүй гэж залуус хэлээд байдаг миний бодлоор хийх юм зөндөө л байна шүүдээ хүн өөрөө юунд дуртай юу сонирхож байдаг тэрийгээ л хийх хэрэгтэй. Жишээ нь нээх гоё машин сонирходог машины бүх эд ангийг мэддэг янзалж чаддаг залуу байлаа гэхэд түүнийхээ талаар судалж бас за би ийм машин авнадаа гэж бодоод тэр мөрөөдлөө биелүүлхийн төлөө мөнгө төгрөг цуглуулах хэрэгтэй. Гэтэл зарим залуус тийм бодолтой ч гэсэн зөө би энэ машиныг авч чадахгүй биздээ мөнгө цуглуулаад ч чадахгүй биз гэж бодоод нэг л мэдхэд түүнээсээ их зардлыг тамхи, архи, шоунд өгцөн байх жишээтэй. Архи монголд дэндүү газар авч байна жоохон жоохон хүүхдүүд хүртэл согтуу явж байна. Бас манай монголд гарах гарахгүй гэмт хэрэг янз бүрийн жигшмээр хэргүүд гарч байна. Энэ бүгдийн төлөө залуусаа тэмцэцгээе!!! Сайхан ирээдүйн төлөө сайн сайхан зүйл хиицгээе залуусаа.Б.Болат  (SW08D411)

Offline enkhbat_777

  • Posts: 48
Би санал нэг байна
« Reply #1 on: 2009.10.16 18:16 »
Болат Үнэхээр зөв асуудлыг хөнджээ. Өнөөгийн нийгэмдээ ч юмуу өдөр тутмын асуудалдаа дэндүү түүртээд ч тэр үү.Монголчууд бид бие биенийгээ хайрлахаан за тэр байг гэхэд хүндлэхээ байжээ. Нэг л сонин дүүрэн бухимдал.  Гэхдээ шинэ цаг шинэ үе ирж байгаа гэдэгт би итгэлтэй байна.Залуус бид л өөрчлөх хэрэгтэй бид чинь шинэ үе шүү дээ :D [/color[b:8a1489aee0]][/b:8a1489aee0][size=24:8a1489aee0][/size:8a1489aee0]

Offline B.B

  • Posts: 9
Б.Болат
« Reply #2 on: 2009.10.18 21:54 »
[color=olive:077f3360a9]Санал нэг байгаад баярлалаа [b:077f3360a9]Энхбатаа [/b:077f3360a9]:P  Сайн сайхан ирээдүйн төлөө урагшаа залуучуудаа!!![/color:077f3360a9]

Offline B.B

  • Posts: 9
[color=blue:04c42794e4][b:04c42794e4]Залуусаа миний бичсэн сэдвийн талаар санал бодлоо надтай болон бусадтайгаа хуваалцаарай. Буруу, зөв шүүмжлэл юу байна бичээд байгаарай[/b:04c42794e4].[/color:04c42794e4] :wink:

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Bolataa bayar hyrgiye! FORUM deer ingej bicheed sanal bodloo huvaaltsaad baival zaaval BLOG neej hotloh shaardlagagyi baihgyi ee. Ene FORUm deer chinii oron zai baigaa bolohoor ter.... Amjilt hysiye! Bicheed baigaarai

Offline B.B

  • Posts: 9
Баярлалаа багшаа
« Reply #5 on: 2009.10.19 21:09 »
[color=brown:d1bbc937ca]Баярлалаа багшаа. Тиймээ Энэ бол миний орон зай. Гэхдээ би бас блогоо удахгүй тавинаа нээцэн байгаа гэхдээ жоохон баяжуулж байгаад жоохон ажиллах шаардлагатай байна. Даан ч жоохон зав муутай л байна. Би оюутнуудыг миний энэ орон зайд миний бичсэн сэдвийн дагуу хоорондоо санал бодлоохуваалцаасай гэж хүсэж байна. Мөн багшдаа ажлын өндрөөс өндөр амжилт хүсье!!![/color:d1bbc937ca] :D  [b:d1bbc937ca]Б.Болат[/b:d1bbc937ca]