Нийслэл:
ВашингтонЗасаг захиргааны байдал: 50 муж улс болон Колумбийн холбооны тойрогт хуваагддаг.[b:3e1db7ef55]Газар нутгийн хэмжээ: 9,631,418 км кв. Дэлхийд Орос, Канад Хятадын дараа 4-рт ордог
Төрийн байгууламж: Холбооны улс бөгөөд Төр засгийн тэргүүн болох 4 жилийн хугацаатай сонгогдох ерөнхийлөгчийн хамт дэд ерөнхийлөгчийг сонгоно. Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний командлагч бөгөөд төрийн өндөр албан тушаалтнуудыг томилох, өршөөл үзүүлэх зэрэг өргөн эрхтэй. Хууль тогтоох дээд байгууллага нь 2 танхимт Конгресс нь 100 гишүүнтэй сенат, 435 төлөөлөгчтэй төлөөлөгчдийн танхим бүрдэнэ. Мөн муж улс бүхэн өөрийн хуультай бөгөөд мужийн амбан захирагчийг бүх нийтийн сонгуулиар сонгоно.
Хүн амын тоо : 300 сая. Жилийн дундаж төрөлтийн коэффициент 14.1/1000, нас баралтын коэффициент 8.7/1000, Дундаж наслалт 77.8 нас /үүнээс эрэгтэй 73, эмэгтэй 80/
Угсаатны бүтэц: АНУ-д дэлхийн бараг бүх үндэстэн ястны төлөөлөгчид оршин суудаг бөгөөд нийт хүн амын 78.5 хувийг америкчууд, 3.3 хувийг мексик, 3 хувийг еврей, 2.2 хувийг герман, 2 хувийг италичууд эзэлнэ. Мөн хилийн чанадад 3-7 сая америкчууд оршин суудаг байна.
Хүн амын нягтшил: Дунджаар 1км.кв газар нутагт 32 хүн оногддог ба нийт хүн амын 70 гаруй хувь нь нийт нутаг дэвсгэрийн 12 хувьтай тэнцэх Их Нуурууд орчим, Номхон далайн эрэг орчмын бүс, Атлантийн эргийн бүсд оршин суудаг байна. Иймд хүн ам шигүү суурьшсан далайн эрэг орчмын бүсүүд, Их Нуурууд орчмын 1км²-т 350-410 хүн ногддог. Харин Хавайн арал, Аляск мужид хүн амын нягтшил 1км-т 0.45-1 хүн болж эрс багасдаг байна. Дундаж наслалт эрэгтэй 73, эмэгтэй 77 нас хүрнэ.
Албан ёсны хэл: Англи 82%, (Испани 12%)
Шашин - Америкийн хүн амын дийлэнх буюу 80 орчим хувь нь христос шашинд итгэдэг бөгөөд үүнээс хамгийн их хүн шүтдэг нь Ромын Католик шашин боловч Америк нь дэлхийн Протестант шашны гол төв болдог. Нийт сүсэгтнүүдийн 24.5% нь католик, протестант шашны урсгалуудыг 52%, мормон 2%, иудей 1.4%, ислам 1%, буддийн 0.5%, хинду 0.4%, бусад шашинд 14.2% үлдсэнийг нь атейст буюу бурханд үл итгэгчид эзэлдэг байна.
Мөнгөн тэмдэгт: Америкийн нэгдсэн улсын "доллар"
ДНБ-ий нийт хэмжээ: 12,410 тэрбум доллар Нэг хүнд ногдох ДНБ: 41,370 америк долларДНБ-ий жилийн өсөлт: 3.5%.
Ажилгүйдлийн түвшин: 5.1%.
Хагалсан газрын талбай /нийт нутгийн/: 18%.
Аж үйлдвэрлэлийн салбар: АНУ нь дэлхийд тэргүүлэх аж үйлдвэрлэлийн олон төрлийн тэргүүний дэвшилтэт технологитой үйлдвэрлэлийн салбаруудыг хөгжүүлжээ. Тухайлбал газрын тосны, ган, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, агаар сансрын, харицаа холбоо, хими, электроник, хүнсний, модон материал, уул уурхай, металл боловсруулах зэрэг үйлдвэрлэл өндөр хөгжсөн байна