За өнөөдөр "Бичлэг" гэсэн сэдвээр хичээл маань орсон.Бичлэг гэдэг нь хувь хүний ямар нэгэн зүйлээс хуулбарласан [b:be7657b5f6]бус[/b:be7657b5f6] өөрийн. тархинаас гарч буй үзэл бодол юм.Мөн хичээл дээр хүүхэд бүр Хубилай хааны тухай эссе буюу өнөөдрийн хичээлээр бол бичлэг хийсэн юм.Миний бие Хубилай хааны талаар нэг иймэрхүү юм бичсэн.(Мэдээж гэхдээ хүн болгонд таалагдах албагүй л дээ

)Хубилай хаанНэгэн өглөө нүдээ нээгээд сэртэл би нэгэн монгол гэрт байж байна гэнэ.Гэрээс ухасхийн гарч үзвэл миний нүдний өмнө урьд хожид үзэгдэж харагдаж байгаагүй түм буман цэрэг жагсаж байв.Жаахан дөхөж очоод ажвал жагссан цэргүүдийн эсрэг тал бусдаасаа содон, гоёмсог бөгөөд томоо гэгч нь нэг гэр байна.Гадаа нь хамгаалагчид гэлтэй 2 цэрэг зогсож хүмүүсийг оруулахгүй байхыг харахад "Их л том албан тушаалтай хүн л энэ дотор байж таарна" гэж бодов.Би ч яахав сэргэлэн юм болохоороо дотор нь аргалаад орж амжив.Тэгээд ороход дотроо алт мөнгөөр гоёсон зүйл нэгээхэн ч үгүй, энгийн л нэгэн гэр байв.Хойморт нь нэгэн хүдэр биетэй залуу сууж байв."Нэг л харсан царай, хаана харлаа байз?" гэж өөрөөсөө асууж, хэсэг зогстол "Энэ чинь Хубилай хаан байна шдээ чөтгөр алгад" гэсэн бодол тархинд зурс хийв.Очоод уулзая, хэлэх гэсэн үгээ хэлье гээд дөхөөд очих гэтэл "Хөөш чи сэрээч хичээлээсээ хоцорлоо шдээ моньд минь" гэсэн танил хоолой сонсогдов.Тэгээд л миний нүдний өмнө байсан бүх юмс замхарч, би сэрчихэв.Энэ зүгээр л зүүд байж дээ. :cry:Аан тийм, өнөөдрийн хичээлийн даалгавар:Дараагийн хичээлд ирэхдээ Халх угсаатны талаар судалж ирэх хэрэгтэй.