Миний анх КТМС-д ороод монголын түүх гэдэг хичээлийг үзсэн шалтгаан нь мэдээж сонголтгүй буюу заавал үзэх ёстой байсан бас сонгохоор байсөн ч би сонгох байсан. Яагаад гэхлээр би монголын түүхийн хичээлийг харьцангуй амархан гэж бодсон. Арван жилд Монголын түүх дээр гоц биш юмаа гэхэд ямар ч л байсан ойд төөрсөн сармагчин шиг л биш байсан. Гэтэл анхны семинар дээр байдал буруугаар эргэсэн гэж хэлж болно. Багшийн "Би та нарт монголын түүх заахгүй" гэх мэт үгүүд нь нөгөө багшийг нь сонгодог байж гэсэн бодолд намайг хүргэсэн. КТМС-ийг ТМС, тэгээл та нар боол гэхэд би нэг их сүртэй хүлээж аваагүй л дээ. За тэгээд өөрийнхөө үзэл бодолыг илэрхийлэх гэх мэт нь надад хэцүү байсан шүү. Хэн ярихуу гээд журнал руугаа харахад нь намайг битгий дуудаасай гээл залбирах нь л холгүй. Нээрэн би нөгөө "байна" гэдэг хэсэг нөхдийн нэг шүүдээ. Харин лекц маш сонирхолтой өнгөрдөг. 1.30 мин маш хурдан өнгөрдөг. Лекц бүр дээр би түүхээ бага мэддэгээ ойлгодог юм. Энэ хичээлээс надад үлдсэн юм нь 2 эссэ (бишээ зохион бичлэг эсвэл ?) , лекцүүдээс зарим нэг санаж байгаа зүйлс (бүгдийг нь санахгүй л дээ), тэгээд блог. Блогын хувьд сэтгэгдэл байхгүй ер нь амжилтгүй гэхдээ надад блогтой байх нь таалагдаж байгаа. За ийм л байна даа. Сэрдарам багшид бидэнд цаг зав гарган хичээл заасанд баярлалаа.