Author Topic: Дэлхийн суут 10 нээлт  (Read 16896 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Дэлхийн суут 10 нээлт
« on: 2009.07.29 16:14 »
1.Том тэсрэлтийн онол Жагсаалтаар том тэсрэлтийн онол энэхүү жагсаалтын нэгдүгээр байрт оржээ. Орчин үеийн ойлголтоор, 13 миллиард жилийн өмнө ертөнцөд томоохон тэсрэлт болж, хэмжээ нь хэд дахин нэмэгдсэн гэж үздэг.
1.Хувьсал  Хувьсал бол нэг хэлбэрээс нөгөөрүү, энгийнээс илүү нарийнруу шилжих хэлбэр билээ. Хүмүүс энэхүү ойлголтыг нээж, амьдралд хэрэглэж эхэлснээр шинжлэх ухаан, нийгэм, эдийн засаг гээд бүхий л салбарт хөгжлийн төрөл бүрийн онол, хандлагууд гарч, аливаа зүйлийг ойлгох, тайлбарлах боломжтой болжээ.
3.Квантын механик  Физикийн ухааны нэгэн том салбар, макро үзэгдлээс эхлээд атом, молекул, атомын цөм хүртэлх бүхий л биетийн хөдөлгөөний хуулийг тайлбарладаг, судалдаг ойлголт. Хорьдугаар зууны хөгжлийг тодорхойлсон олон олон нээлтүүд энэ л онол, хуулиуд дээр үндэслэсэн. Тухайлбал, цөмийн реакторын хүрээнд хийгдсэн бүхий л ажлууд квантын механикийн хуулиуд дээр үндэслэгдсэн байдаг. Мөн 21-р зууны хөгжлийг тодорхойлоод байгаа төрөл бүрийн инженерийн ухаануудад ч гэсэн чухал үүрэг гүйцэтгэсээр байна.
4.Мега шинжлэх ухааны (Theory of Megascience) онол  Товчхондоо бол бүх юмны шинжлэх ухаан болсон энэ онол нь дэлхийн бүхий л зүйлсийг системчилж, хүн төрөлхтөнд энэ талаар мэдээлэл хүргэдэг. Өөрөөр хэлбэл бүх шинжлэх ухааны хоорондын холбоог судладаг, бүх шинжлэх ухааны шинжлэх ухаан нь юм.
5.Эрсдэл  Судалгаанд оролцсон судлаачид эрсдэл хэмээх ойлголтыг хүний оюун ухааны хөгжлийн үр дүнд бий болгосон, хамгийн гайхамшигтай зохиомол ойлголтуудын нэг гэж үнэлжээ. Эрсдэл гэдэг бол ямар нэгэн бодитой зүйл биш. Харагддаггүй, баригддаггүй, зөвхөн хүний ой ухаанд бодогдож, тооцоологдож, хүний оюун ухааны хөгжлийн дүнд тоогоор илэрхийлэгдэх боломжтой болсон дэндүү хийсвэр ойлголт. Гэвч энэ нь амьдралын бүхий л салбарт өдөр тутам хэрэглэгдэж байдаг, чухал ач холбогдолтой ойлголт билээ. Ертөнц дээр тохиолдож буй маш олон таагүй зүйлс тодорхойгүй нөхцөл байдалд оршдог. Харин эрсдэл хэмээх энэ зүйлсийг гаргаж ирснээр хүмүүс өөрт буй боломжоо тооцох, болзошгүй таагүй тохиолдлыг урьдчилан харах, түүний үр дагаварыг тооцоолох боломжтой болсон.
6.Хаос  Амьдрал дээрх бүх зүйлс хаос орчинд байдаг. Өөрөөр хэлбэл тохиолдлын, урьдчилан хэлэхийн аргагүй. Бенжамин Франклин энэ тухайд “Хадаас байгаагүй учир тах алга болсон. Тах байгаагүй учраас морь явж чадаагүй. Морь явж чадаагүй учир морийг унаж явсан цэрэг дайсандаа алагдсан. Ердөө хадаас байгаагүйгээс л тэр алагджээ” гэж хэлсэн нь бий.
7.Эйнштейны харьцангуйн онол  Харьцангуйн онол юуг илэрхийлдэг тухай бид бүгд мэднэ. Энэ онолоор физикийн бараг бүхий л үзэгдэл, хууль тайлбарлагддаг. Үнэхээр Эйнштейн харьцангуйн онолыг нээгээгүй, тайлбарлаагүй байсансан бол маш олон ээдрээтэй ойлголтын талаар бид юу ч мэдэхгүй байх байсан.
8.Цаг уурын өөрчлөлт  Хүн төрөлхтний орших, эс оршихуйг тодорхойлогч нэг том ойлголт бол яах аргагүй дэлхийн цаг уурын өөрчлөлт. Цаг уурын өөрчлөлт гэдэг бол атмосфер дахь нүүрсхүчлийн хийн агууламжийн өөрчлөлт билээ. Аж үйлдвэржилтийн өмнөх үед энэ агууламж харьцангуй бага байсан. Харин урьдчилсан тооцоогоор 21-р зууны эцэст энэ хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байх тооцоо байна.
9.Тектоникийн хөдөлгөөн  Энэ бол дэлхийн газрын гадаргууны бүтэц, түүний өөрчлөлт хөдөлгөөн, гажилтыг судалдаг геологийн салбар. Тектоникийн газрын зургууд нь томоохон газар хөдлөлт зэргийг урьдчилан таамаглахад ихээхэн хэрэгтэй байдаг бөгөөд олон арван жилийн турш тасралтгүй судлагдаж байх ёстой зүйл юм.
10. Шинжлэх ухаан өөрөө  Ямар нэгэн мэдлэгийн хүрээнд баримт, ажиглалтаар нотлогдсон зүйлсийн нэгдэлийг, ерөнхийд нь дүгнэвэл хүний амьдрал, байгалийн үзэгдлийн хөдөлшгүй үнэн дэс дарааллын талаар хуримтлагдсан системчлэгдсэн мэдлэг, мэдээллийн цогцыг бид шинжлэх ухаан гэдэг. Эрт дээр үеэс л хүмүүс байгаль, хүний амьдралын энэхүү олон зүйлсийг бүгдийг тайлбарлаж, нэгтгэж чадах нэг л шинжлэх ухааныг эрэлхийлсээр ирсэн. Гэвч хэдийгээр шинжлэх ухааны салбар бүр хоорондоо тодорхой хэмжээгээр холбоотой байдаг ч тус тусын онцлогийг илэрхийлэх хуулиуд, үзэгдлүүдээр тайлбарлагдаж байдаг билээ.
« Last Edit: 2013.05.05 22:47 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
[Мэдээллийг дэлхий даяар цацдаг болсон.
 /Дэлхийг бүрхсэн мэдээллийн сүлжээ бий болсон./WWW (World Wide Web) буюу Дэлхийг торлосон сүлжээг ашиглаж эхэлсэн нь мөн техникийн чухал ололт юм. 1989 онд Английн физикч Тим Бернерс-Ли зохион бүтээсэн WWW нь дэлхий дээр асар хурдан харилцаа холбоо тогтоох, мэдээллийг түргэн олж авах боломжийг бий болгосон юм. Хэдийгээр Бернерс-Ли дэлхий дээрх компьютеруудыг холбох санааг анх гаргасан гэж үздэг ч 1993 онд Иллинойсын их сургуулийн Марк Андерсен, Эрик Бина нар “Мозайк”-ыг бий болгосноор кибер ертөнцөд жинхэнэ тэсрэлт бий болсон юм. Ганцаар эзэмших боломжтой болсноор 1993 он гэхэд хэрэглэгчдийн тоо 10 сая хол давжээ.
Shoemaker-Levy9 сүүлт од Бархасвадьтай мөргөлдсөн нь  Сансар судлаачдын олон жилийн турш анхааруулж байсан ёсоор 1994 оны 7-р сард нарны аймгийн нэгэн том гариг сүүлт одтой мөргөлдсөн гамшиг тохиолдов. Энэ од Дэлхийтэй бус Бархасвадь гаригтай мөргөлджээ. 4.8 сая км-ийн урттай уг аварга том сүүлт одыг олж нээсэн Америкийн одон орон судлаачийн нэрээр нэрлэжээ. 7-р сарын 16-нд эхэлсэн уг мөргөлдөөн 7-р сарын 21-нд дуусчээ. Hubble одон орны дуран авай болон Галилео хайгуулчаар уг мөргөлдөөний зургийг буулгажээ. Энэ мөргөлдөөн нь одон орон судлалынхны хувьд сэтгэл догдлуулсан үзэгдэл байсан бөгөөд ертөнцийн үүсэлтэй холбоотой асар их мэдээллийг олох боломж олджээ. Судлаачид Бархасвадь гариг сүүлийн 100 жилийн турш дор хаяж 4 удаа бусад эрхэстэй мөргөлдсөн болохыг тогтоов. Мөргөлдөөний дараа АНУ, Европын одон орон судлаачид Дэлхий дээр учирч болох муу үр дагавар, үүнээс хэрхэн хамгаалах талаар маргалдаж эхэлжээ. Энэхүү маргалдааны үр дүн амьдралд хараахан хэрэгжиж эхлээгүй байна.

Нарны аймгаас гаднах анхны гаригийг нээв
1995 оны 10-р сард Женевийн ажиглагч Мишел Маёр болон Дидиер Кюелоз нар Нарны аймгаас гаднах анхны гаригийг нээжээ. Үнэндээ 1994 онд нарны аймгаас гадна өөр гөриг байгааг олж нээсэн боловч эдгээр нь сөнөсөн одыг тойрон эргэлдэж байсан юм. Дэлхийгээс 42 гэрлийн жилийн зайтай орших 51Pegasi B гариг нь манай Нартай төстэй од болох 51Pegasi одыг тойрон эргэлдэж байв. Эрдэмтэд энэ нээлтийн дараа Дэлхийгээс гадна амьдрал бий эсэхийг судалж эхэлжээ. Гэвч уг гариг өөрийн одтой 8 сая км-ийн зайтай тойрон эргэлдгийг нь олж мэдээд амьдралтай гэж үзэхээ больсон байна. Энэ нээлтийн дараа Нарны аймгаас гадна орших 100 илүү гаригийг олж нээжээ.
Хамгийн анхны удамшлын хуулбар
1997 оны 2-р сард сонин хэвлэлийн нүүрэнд өхөөрдөм хөөрхөн хонины зураг нийтлэгдсэн билээ. Энэ нь удамшлын аргаар өөр хөхтөн амьтнаас удамшлын аргаар гаргаж авсан Долли хонь байв. Удамшлын олон эрдэмтэд генийг хуулбарлах нь байж болшгүй гэж үзэж байсан зүйл байлаа. Хэдхэн сарын дараа Шотландын Розлины их сургуульд Молли, Полли нэртэй өөр хоёр хонийг удамшлын аргаар гарган авчээ. Генетикийн хуулбар бий болсноор хүнийг ахин хуулах эсэхийн талаар маргалдаж эхлэв. АНУ-ын биотехнологийн фирм АСТ 2001 онд анх удаа хүний үр хөврөлийг хуулбарлан гаргаж авснаар “айдас” улам нэмэгджээ. Долли хонь 6 жилийн дараа үхсэн байна.

Гарри Каспаров компьютерт хожигдлоо
1997 онд хамгийн шилдэг шатарчин Гарри Каспаров IMB-ийн зохион бүтээсэн, дэлхий дээрх хамгийн шилдэг шатрын компьютер Deep Blue-д хожигдлоо. Тухайн үеийг хүртэл хэд хэдэн компьютер хүнийг хожиж байсан юм. Гэвч Каспаровыг хожсон компьютер нь өсөн нэмэгдэж буй чадварын бэлэг тэмдэг болжээ. Анх 1996 оны 2-р сард 6 удаа Deep Blue-тэй тоглоод Каспаров 4-2 харьцаагаар хожиж байсан юм. Нэг жилийн дараа IMB 3 минутын дотор 36 сая нүүдэл хийж чадах Deep Blue-ийн шинэ хувилбарыг зохион бүтээв. Энэ удаад Каспаров зөвхөн эхний тоглолтод хожжээ. Компьютер хүнийг давж гарсан нь түүний хөгжлийг харуулсан хачин сонин хэрэг болжээ.

Хүний генийн бүтцийг нээлээ[
2000 оны 5-р сард хүний ДНХ-ийн кодыг тайлсан нь хүн төрөлхтний түүхэнд чухал зүйл болжээ. Энэ урт бүдүүвч нь аденин (А), тимин (Т), гуанин (Г), цитозин (Ц)гэсэн 4 элементээс тогтдог. 1984 онд Лос Хамас болон Лауренс Ливерморын лабораторт хүний генийг хуулбарлах, жагсаахын тулд эхэлсэн судалгааны ажил ийнхүү үр дүнд хүрсэн юм. Энэ судалгаагаар хүний амь насанд аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх аргыг олохоор шинжлэх ухаан зорьж байна. Одоогоос 7 жилийн өмнөх хүний генийн бүтцийн судалгааны төлөвлөгөөнд протеомыг (эсийн уургийн нийлэгжилт) судлах ажил байсан. Тиймээс одоо түүнд илүү анхааран судлах болсон юм.

Генийн анхны эмчилгээ
Өвчтөнийг эмчлэх, физик шинж чанарыг нь багасгахын тулд биед нь генетикийн материал суулгах болсон нь анагаах ухаанд хувьсал болсон юм. Анх удамшлын өвчнийг эмчлэх зорилгоор бий болсон энэ эмчилгээг хорт хавдар, ДОХ зэрэг өвчнийг эмчлэхэд ашиглахыг зорьж байна. Анх 1990 онд Дк.Франц Андерсон хүнийг гений аргаар эмчлэх туршлагыг хийжээ. Түүнээс хойш клиникийн төвшинд 400 тохиолдолд туршиж үзсэн ч үр дүнгүй байв. 1999 онд Францын нэгэн баг дархлалын систем нь гэмтэлтэй 5 хүүхдэд судалгаа хийжээ. 2000 оны 4-р сард 4 хүүхдийн дархлалын системийн өвчин нь эдгэрсэн юм. Удамшлын гаралтай өвчнийг эмчлэх генийн эмчилгээтэй холбоотой туршилтууд хийсээр байна.
Сансрын нууцлаг хүчийг нээсэн нь
1997 оны 1-р сард одон орончид орчлон ертөнц өмнөхөөсөө илүү хурдтай өргөжин тэлж байгаа талаар мэдэгдсэн билээ. Энэ нь орчлон ертөнц хоорондын татах хүч ийн тэлэхэд саад болж байсан юм. Үүнийг асар хол болсон супернова (одны дэлбэрэлт), аварга сүүлт оддын их хэмжээний дэлбэрэлтийн үеэр нээжээ. Үүнийг Калифорнийн олон улсын Лауренс Беркели лабораторын Сууль Перлматтер ахлагчтай Супернова төслийн баг болон Вестон Крикийн (Австрали) Моунт Стромла Сидинг Спрингийн Брайн Шмидт ахлагчтай Z-Супернова төслийн багийнхан харсан юм. Эдгээр астрофизикийн багууд 40 орчим суперноваг ажиглан адилхан дүгнэлтэд хүрсэн байна. Эдгээр нь тухайн өдрийг хүртэл байгаагүй их хурдаар бие биеэсээ холдож байлаа. Өөрөөр хэлбэл оддыг бие биеэс нь холдуулж буй мөн орчлон ертөнцийг бөөгнөрүүлж мэдэх таталцлын хүчнээс ч илүү их хүч байна гэсэн үг. Энэ хүч ийнхүү орчлон ертөнцийг тэлэн татаж байдаг. Энэ нууцлаг хүч нь орчлон ертөнцөд буй бүх энергийн 70%-ийг эзэлдэг
« Last Edit: 2013.05.05 22:51 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Саран дээр анх очсон Нил Армстронг эсвэл цахилгаан ламп зохиосон хvнийг Томас Эдисон гэдгийг бид мэднэ.Харин бидний єдєр тутмын ширээ, сандал єдєр тутмын хэрэгцээ харандаа, балыг хэн зохиосон тухай хvмvvс тэр бvр мэддэггvй. Эдгээр зvйлсийг анх ямар хvмvvс зохиосон хэрхэн баяжсан тухай сонирхолтой баримтуудаас танилцуулж байна.
Харандааг Австрали, Францын эрдэмтэд зохиосон
1790-д оны vед бие биеэсээ vл хамааран Австрали, Францын эрдэмтэд зохиожээ. Хамгийн анхны харандааны vзvvрийг тугалгаар хийдэг байжээ. Сvvлд химийн grafit, kilin гэсэн хоёр єєр элементvvдийн хэмжээг хольж хатуу харандааг гаргаж авчээ.
Цахилгаан товчийг анхлан санаачлагч
Цахилгаан товчийг бид хувцаснаасаа, цvнхнээсээ гээд олон газар хардаг. Хялбар хаагдаж, нээгддэг болохоор vvнийг бид их хэрэглэдэг. Цахилгааныг анх 1891 онд АНУ-н инженер В.Тубсон зохиожээ. Анхны цахилгааны шvд нь даавуу байсан байсан. Сvvлд 1914 онд Г.Сандбак гэдэг хvн шvдийг нь тємрєєр хийж бат бєх болсноор патентийг нь авчээ.Хавчаарыг зохиосон Норвеги залууАнх бичгийн хавчаарыг Норвегийн Иохан Ваалер 1900 онд бvтээжээ. Сонирхолтой нь тэр vед зохиосон хавчаар єнєєг хvртэл єєрчлєгдєлгvй ирсэн байна. Энэ ололт нь хvний нvдэнд жижигхэн хялбар юм шиг боловч маш их vvрэг гvйцэтгэсэн гэдгийг та мэдэх бизээ.

Анхны гар утсыг Америкчууд бvтээсэн
АНУ-н эрдэмтэн Мартин купер 1973 онд анхны гар утсыг зохиожээ. МОТОРОЛА маркийн гар утас нэг кг жинтэй байжээ. Vvнээс 5 жилийн дараа утасны операторууд vvссэн гэдэг. Моторола анхны гар утас vйлдвэрлэсэн, хамгийн нимгэн утас хийсэн, удахгvй худалдаанд нарны эрчим хvчээр цэнэглэгддэг утас гарна гээд олон сайн нэртэй ч цэнэг хурдан дуусдаг, сvлжээ муутай, ялгаруулах хортой туяа их хэмжээтэй хvний биед муу зэрэг олон саар талтай.

Нунтаг кофег Америкчууд санаачилсан
Чикаго хотын химич Сатори Като 1901 онд хамгийн анхны нунтаг тvргэн уусдаг кофег санаачилжээ. Тэр анх Гватемалд ажиллаж байхдаа мєнгєн єнгєтэй кофе чанагч дээр нь энгэсэг шиг тунадас буусныг анзааржээ. Удтал туршилт хийсний эцэст тvргэн уусах кофег бvтээн vйлдвэрлэж эхэлжээ.

Аялал жуулчлалыг vvсгэгч Англи эр
Дэлхийн хамгийн анхны аялал жуулчлалын товчоог англи эр Томас Кук 1841 онд байгуулжээ. Тэрбээр Лафборо хотоос Лейстер хот хvртэл галт тэргээр аялуулдаг байв. Кук эхэндээ жуулчлалыг архи, тамхитай тэмцэх vр дvнтэй арга гэж сурталчилдаг байсан гэнэ.

Кетчупыг зохиогч Герман эр
Кетчуп гэсэн vг нь хятадын “кэтсэйл” гэсэн загас, нялцгай биетэн гэсэн vгнээс гаралтай ба бидний хvртэж заншаад буй кетчупын тvvх нь 1876 онд Кенри Хайнц гэгч хvн анхны томатын соусыг савлаж гаргаснаар эхэлсэн байна.
Бохийг зохиогч Америк эр Жон куртис 1841 онд анхны бохийг хийж худалдаалжээ. Анх бохийг “Чунигам” гэж нэрлэдэг байсан ба давирхайг цаастай хольдог байжээ.
Балыг зохион баяжигчид
Бал бол бидний том ололтуудын нэг билээ. Дээх нь шувууны єдийг бэхэнд дvрж бичдэг байсан. Vvний дараа бэхээ тємєр хошуутай ишинд хийж сайжруулсан боловч хурдан хатдаг байв. 1938 онд Лазио Биро болон тvvний дvv Жорж нар хамтран анхны балыг зохиосон юм. Балын бэх нь хурдан хатдаг. Мєн балын vзvvрт жижиг шарик хийж єгснєєр цаасан дээр чєлєєтэй хєдєлж бичдэг болсон.
Индvvг зохиогч Хятад залу
Хуучны индvvг гал дээр тавьж халаадаг байж. Анх 8-р зууны vед Хятадууд торго индvvдэх гэж анх зохиосон гэдэг. 1882 онд Хенри Сеел гэгдэх нэгэн хvн анх удаа индvvг цахилгаанаар халааж болохыг олсон ба энэ индvvг одоо болтол хэрэглэж байна.
Шvдэнзийг зохиогч Англи эр
Галыг анх хэрэглэсэн нь хvн тєрєлхтєний хувьд асар том алхам болсон. Бидний єдєр тутмын хэрэглээ шvдэнзийг анх 1827 онд английн химич Жон Валкер зохиосон. Жижиг модны vзvvрт химийн бодис тvрхэж тvvнийг модны vзvvрт vрэхэд дулаан ялгаруулан шатаж эхэлдэг байжээ

Угаалгын нунгийг санаачлагч
Вилъяам Колгет 1806 онд лаа, саван vйлдвэрлэдэг компани байгуулжээ. 1906 онд тvvний компани 3000 єєр тєрлийн саван vйлдвэрлэсний нэг нь бидний сайн мэдэх “Палмолив” гэнэ. Шингэн саван, шил шаазан угаагчид тун сайхан vнэртэй байдаг. Vvнийг харин химич Харри Жексон 1929 онд лийрийн vнэр шингээн анхныхыг гарган авсан аж. Vvний дараагаас янз бvрийн жимсний vнэр шингэсэн шингэн савангууд гарах болсон. Єнєєдєр угаалгын нунтгийн чанараар АНУ-н “Procter & Gamble” – н бvтээгдэхvvнvvд толгой цохидог. 1943 онд анх “P&G”- нхан “Tide”-г гаргаж авсан бєгєєд давхар шvvлттэй тул гайхалтай гэж тооцогдож байв. Зах зээл дээр нийтдээ 22 удаа шинэчлэгдсэн Тайд одоо ч чанартай угаалгын нунтгын тоонд орсон хэвээр байна.

Зvvг зохиосон залуу
Зvv жижиг мэт боловч бидний амьдралд эрт vеэс байр суурийг эзэлсээр ирсэн. Эрт vед эхлээд ясан зvv, модон зvv, сvvлд нь тємєр зvv гарсан. Мэдэгдэж буйгаар бол анхны металл зvv хvрэл зэвсгийн vед гарсан гэнэ. 1849 онд Вальер Хант анх сvлбээрэн зvvгээр патент авчээ.
« Last Edit: 2013.05.05 22:55 by serdaram »

Offline mandakhnaran

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 31
(No subject)
« Reply #3 on: 2010.10.26 00:01 »
Хайч Скоч 2ийг  Leonardo Da Vinci  зохиосон.  :D
Your Dream is My Life.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Дэлхийн суут 10 нээлт
« Reply #4 on: 2013.05.05 22:55 »
http://news.gogo.mn/photo/122187
Дэлхийн тайлагдашгүй нууц бүхий газрууд