Бүгдийн амгаланг эрье. Оройдоо сэрүүсч зарим нэг хүмүүс зузаан хувцсандаа орж байгааг харвал зун цаг дуусч намар айсуй.
Бид энэ жил их сонин сонин учирлуудаар дүүрэн байсан гэж бодож байна.
- Мод тарилт, усалгаанд маань олон бэрхшээл тулгарч байсан ч бид бүгдийг давж гарсан. Автобус эвдрэх, үл ойлголцол, санхүүгийн бэрхшээл гээд л..
- Клубын наадам их гоё болж өнгөрсөн, бүгдэд сайхан, хөгжилтэй дурсамж үлдээсэн гэж бодож байна /зарим нэг дааганууд бахардсаныг эс тооцвол /
- Энэ жил 2 ч газар мод тарьж, Нийслэлийн хөдөлмөрийн газраас цалин авлаа. Мөн
- Билгүүн хэмээх өвчтэй хүүхдэд нэг удаагийн цалингаа хандивлаж буян үйлдлээ. Хийсэн хөдөлмөрийхөө үр шимийг ийм буяны ажилд зориулж цалингаа хандивласан бүх мод таригчдыхаа сайхан сэтгэлээр бахархмаар.
- Манай клубын форум, вэб дахин сэргэж хэвийн үйл ажиллагаатай явж байна.
- ТББ байгууллаа,
- Rally mongolia-д манай гишүүд Клубээ төлөөлөн оролцож, бидний нэр дээр үйл ажиллагааг маань дэмжих хандив эд зүйлс орж ирж байна.
- Ногоон Ази - Касс тауны хамтарсан гэрээнд багш гарын үсэг зурсан гэсэн. Энэ нь бидний цаашдын үйл ажиллагаанд сайн санхүүжилт орж ирнэ гэж найдаж байна. Тэхээр хүмүүсээ сайн цуглуулах, шинэ гишүүд элсүүлэх ажил бидэнд үлдэх шив :woot:
- Удахгүй болох сургалт, намрын шинэ гишүүдийн элсэлт, магадгүй өвлөөс өмнө нэг Булган явна гэх мэт бидний үйл ажиллагаа тасралтгүй хөвөрсөөр.
Сургамж авч суралцахаар зүйлс хүн болгонд л тохиолдсон гэж бодож байна.
Оюутан сурагчид ямар нэгэн нийгмийн идэвхитэй ажил хийж бусад хүмүүс болон гадаад орчинтой холбогдож өөрийгөө байнгын харилцаанд байлгаж шинэ шинэ найзуудтай болж, ажил амьдрал практикийн туршлага олж авах нь тэдний ирээдүйн амьдралд маш их хэрэгтэй. Багшийн хэлсэнээр багын ажиллагаа бол бусдыг сонсч сурах, асуудлыг хамтын хүчээр шийдэх чадварыг эзэмшүүлж өгдөг. Их сургуульд мэргэжлийн хичээлүүд үзэж эхлэх үеэс л багын ажиллагаа гдг үгийг багш болгон хэлж хичээл болгон дээр ярьж, практик хийнэ. Манай клубын үйл ажиллагааны зарчим ч тийм байх ёстой гэж бодож бн. Хамтын хүчээр асуудлыг шийдэж, нэг нэгэнтэйгээ холбогдож сурах, өөрийгөө мэдрүүлэх, өөрийгөө таних.[/u] За хэт их юм нуршчлаа :p .
Ингээд цаашдаа асуудлыг шийдэхдээ бусадтайгаа зөвлөх, мөн клубээ илүү зохион байгуулалт сайтай системтэй болгох хэрэгтэй гэж бодож байна.
Хичээлийн хонх чихэнд сонсогдож байна :angel: удахгүй бүгдээрээ уулзацгаая.