Author Topic: ХОЁР ҮНЭЭ Yalgaa  (Read 24283 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
ХОЁР ҮНЭЭ Yalgaa
« on: 2009.06.29 20:08 »
СОЦИАЛИЗМ
Та хоёр үнээтэй.Төр засаг нэгийг нь хурааж аваад хөршөд тань өгнө.
КОММУНИЗМ
Та хоёр үнээтэй.Төр засаг хоюуланг нь хурааж авна, харин та үнээг саах цагыг дөхүүлэн олон цагаар дугаарлан зогсоно.
ФАШИЗМ
Та хоёр үнээтэй.Төр засаг хоюуланг нь аваад Таньд сүүг нь зарна.
НАЦИЗМ
Та хоёр үнээтэй.Төр засаг Таныг буудчихаад хоюуланг нь авна.
ХҮНД СУРТАЛ
Та хоёр үнээтэй.Төр засаг хоюуланг нь авна, нэгийг нь буудаж алаад, нөгөөгөөс нь саасан сүүгээ цацаж орхино.
СУРРЕАЛИЗМ
Та хоёр анааштай.Засгийн газар Таныг аман хуурын хичээлд суухыг шаардана.
УЛАМЖЛАЛТ КАПИТАЛИЗМ
Та хоёр үнээтэй.Та нэгийг нь зараад, бух худалдаж авна.Таны сүрэг өсөж үржихийн хэрээр эдийн засаг тань дээшилнэ.Та тэднийгээ зарж олсон орлоготойгоо тэтгэвэртээ сууна.
АМЕРИК КОМПАНИ
Та хоёр үнээтэй.Та нэгийг нь зараад, нөгөөдхөөс нь 4 үнээтэй дүйцэхүйц хэмжээний сүү гаргуулахаар хүчилнэ.Үлдсэн ганц үхэр тань гэнэт үхэхэд Та алмайрч хоцорно.
ФРАНЦ КОМПАНИ
Та хоёр үнээтэй.Та гурван үнээтэй болох хүсэлтэй тул ажил хаялт зарлан, эмх замбараагүй байдал үүсгэнэ.
ЯПОН КОМПАНИ
Та хоёр үнээтэй.Та тэднийг ердийн үнээнээс аравны нэг дахин бага биетэй, хорь дахин илүү сүү үйлдвэрлэдэг болгож өөрчилнө. Түүгээр зогсохгүй 'Cowkimon' хэмээх ухаантай үнээний тухай хүүхэлдэйн кино бүтээж, дэлхий даяар цацана.
ГЕРМАН КОМПАНИ
Та хоёр үнээтэй. Та үнээнүүдээ сард нэг л удаа тэжээл иддэг, өөрөө өөрийгөө саачихдаг, 100 жил амьдрах чадвартай болгон өөрчилнө.
АНГЛИ КОМПАНИ
Та хоёр үнээтэй.Тэд хоюулаа галзуу.
ИТАЛИ КОМПАНИ
Та хоёр үнээтэй боловч тэднийг хаана байгаа нь мэдэхгүй. Та ямар ч л байсан үдийн гүнцэгээ зооглохоор завсарлах нь илүү гэж үзнэ.
ШВЕЙЦАРИ КОМПАНИ
Та 5,000 үнээтэй, харин тэдний ганц нь ч таных биш. Та тэдний харж хамгаалсаныхаа төлөө бусдаас төлбөр нэхэмжлэнэ.
ХЯТАД КОМПАНИ
Та хоёр үнээтэй.Таньд тэднийг саах 300 хүн бий.Та ажилгүйдэл огт байхгүй, үхрийн аж ахуй өндөр ашигтай хэмээн нотолно.Та тоо толгойн талаарх сэдвийг хөндөж бичсэн сэтгүүлчийг баривчилна.
ЭНЭТХЭГ КОМПАНИ
Та хоёр үнээтэй. Та үнээнүүдээ сэтэрлэж тахин шүтнэ.
ОРОС КОМПАНИ
Та хоёр үнээтэй.Та тэднийг тоолтол 5 үнээтэй байна. Дахиад нэг тоолтол бүр 42 үнээтэй болсон байна. Та эргэн нэг тоолоод үзтэл 2 үнээтэй болохоо мэднэ. Та тоолохоо больж, дахин нэг шил архи задална.
МОНГОЛ КОМПАНИ
Та хоёр үнээтэй. Та тэднийгээ нядлаад, идэж орхино. Тэгээд маргааш нь бусдаас дахиад хоёр үнээ өгөхийг гуйна.
МАХН КОМПАНИ
Та хоёр үнээтэй. Та тэднийг цээж бөгс, хаа гуя, хүзүү сээр, толгой сүүл хэсгээр нь хуваан эзэмших тусгай зөвшөөрөл олгон зарж борлуулна. Таны шунал тачаал маш их тул үнээнүүдээс гарах сүү, хөөвөр, аргал зэрэгт ашиглалтын лиценз олгож орлого олно. Дахиад л дутуу мэт санагдах тул үнээнүүдийг нядалсаны дараа хүртэх ашиг болох шир, эвэр туурай, мах, ясыг тендер зарлан борлуулан улам их ашиг хийнэ.
АН КОМПАНИ
Та хоёр үнээтэй. Та МАХН компаниас илүү гарахын тулд Америкаас бух худалдан авна. Худалдаж авсан бух ажлаа үл хийх тул Та гомдол гаргаж Америкаас мэргэжилтэн ирнэ. Америк мэргэжилтэн бухтайгаа ганцаарчлан уулзахдаа “Хөгшөөн чи яагаад байгаа юм бэ? Харалдаа хичнээн сайхан тал нутаг, экологийн цэвэр өвс ногоо, үзэсгэлэнтэй монгол үнээнүүд байна шүү дээ” гэхэд Америк бух “Хөгшөөн, хөгшөн нь зөвхөн зөвлөх бух шүү дээ” гэж пээдэлзэнэ.
« Last Edit: 2013.02.07 09:55 by serdaram »

Offline Enkhuush

  • Posts: 21
hi
« Reply #1 on: 2009.12.03 23:36 »
hehe nadad zugeer ineedtei l  sanagdjiina haha gehdee yag unen bdliig helsen c yum shig ugui ch yumshig l bna daa kk eniig oros hun unshval ih l uurlah bhdaa

Offline Uyangaa3345

  • Гацуурхан
  • *
  • Posts: 18
Re: ХОЁР ҮНЭЭ Yalgaa
« Reply #2 on: 2013.02.14 10:51 »
Ineedtei ch yum shig, uruvdmuur ch yum shig. Tgd hen n BEST yum bol???

Mongol hamgiin uruvdultei gnee. tgvl odoo yahuu? ZALUUSAA!!!
« Last Edit: 2013.07.31 09:35 by serdaram »

Offline AnhaaMufc

  • Гацуурхан
  • *
  • Posts: 19
Re: ХОЁР ҮНЭЭ Yalgaa
« Reply #3 on: 2013.02.22 22:14 »
German bol gaihaltai ymaa
Mongoliin uls turchid ard irgedee denduu belenchleh setgelgeetei bolgood bn sh dee
Ter halamj maygaar ogch bgaa munguu oor salbart hurungu oruulbal mongoliin ireeduin hugjild nemer boloh l ym bgn daa !

Offline oogoo12345

  • Гацуурхан
  • *
  • Posts: 23
Re: ХОЁР ҮНЭЭ Yalgaa
« Reply #4 on: 2013.03.04 21:46 »
sonin l swanagdlaa gehdee mongol uls maani hogjij saihan boloh blguidee bid nar l mongoloo saihan bolgohiin toloo zutgetsgeey kkk

Offline namjilmaa

  • Гацуурхан
  • *
  • Posts: 29
  • Bitgii hii gsen zuilig hiigui bh ni ERH CHULUU ym.
Re: ХОЁР ҮНЭЭ Yalgaa
« Reply #5 on: 2013.09.12 22:22 »
2 uneegui ard irged ni yah uu
namjilmaa

Offline byambaa112

  • Гацуурхан
  • *
  • Posts: 16
Re: ХОЁР ҮНЭЭ Yalgaa
« Reply #6 on: 2013.09.30 19:06 »
"Та хоёр үнээтэй. Та тэднийгээ нядлаад, идэж орхино. Тэгээд маргааш нь бусдаас дахиад хоёр үнээ өгөхийг гуйна"   бид одоо ийм байгаа юм бол  залуус бид энэ байдлыг хамтын хүчээр өөрчлөөд "Та хоёр үнээтэй. Та үнээнүүдээ сард нэг л удаа тэжээл иддэг, өөрөө өөрийгөө саачихдаг, 100 жил амьдрах чадвартай болгон өөрчилнө" гэхээр ийм болгож яагаад болохгүй гэж. герман гоё  гэх биш бид яаж германаас гоё болох вэ? гэдэг талаар бодоцгооё 
хүсэл мөрөөдөл дууссан газарт хүн өөрөө дуусдаг

Offline tumenulzii

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 102
  • Маргааш юу болох нь хамаа алга гол нь яг одоо
Re: ХОЁР ҮНЭЭ Yalgaa
« Reply #7 on: 2013.09.30 22:52 »
2 үнээгээр Улс төрийн бүхий л хэлбэр ёс заншил харагдана гэдэг үнэхээр сайн болжээ багшаа. Гэхдээ энэ үндэстэн болгоны онцлогийг харуулсан болохоор бас тухайн улсуудаар аялаад ирсэн юм шиг санагдчихлаа. Үнэхээр л хүмүүс нь тиймэрхүү байдаг гэсэн хэхэхэхэхэ
Хүүхнүүд Энхбаярын Түмэн-Өлзий

Offline namjilmaa

  • Гацуурхан
  • *
  • Posts: 29
  • Bitgii hii gsen zuilig hiigui bh ni ERH CHULUU ym.
Re: ХОЁР ҮНЭЭ Yalgaa
« Reply #8 on: 2013.11.29 12:25 »
ЯПОН КОМПАНИ
Та хоёр үнээтэй.Та тэднийг ердийн үнээнээс аравны нэг дахин бага биетэй, хорь дахин илүү сүү үйлдвэрлэдэг болгож өөрчилнө. Түүгээр зогсохгүй 'Cowkimon' хэмээх ухаантай үнээний тухай хүүхэлдэйн кино бүтээж, дэлхий даяар цацана.
namjilmaa

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: ХОЁР ҮНЭЭ Yalgaa
« Reply #9 on: 2014.02.28 19:58 »
 Эдийн засагчид хүний хэрэглэж болох нийт бараа үйлчилгээг үндсэнд нь 2 ангилдаг: хувийн (private), нийтийн (public) гэж. Нийтийнх нь 2 шинжтэй, нэг нь хэрэглээ нь өрсөлдөөнгүй байх, нөгөө нь хэрэглээнээс нь хэн нэгнийг хязгаарлах боломжгүй байх. Хувийн барааны жишээ нь 100 мянган долларын үнэтэй дөрвөлжин BENZ жийп, эсвэл BURBURY. Харин нийтийн барааны жишээ нь цэвэр агаар. Шинэ Монголын ОНИГОО: Монголчууд хүүхдүүдээ хорт утаагаар амьсгалуулж, өөрсдөө дөрвөлжин жийп хөлөглөж, Burbury-ээр гангардаг