Хvн тєрєлхтєн хормын дотор vгvй болбол дэлхий ертєнц хэрхэн єєрчлєгдєх вэ? АНУ-д тєвтэй "А&Е" телевизийн бvтээсэн "Хvний дараахь амьдрал" баримтат кинонд энэ тухай єгvvлжээ.Дэлхий дээрх бvх хvн vгvй болбол барилга байгууламж, байгаль орчин бvр тэжээвэр амьтдад хvртэл юу тохиолдохыг тэд тооцоолохыг оролджээ. Кинонд єгvvлснээр хvн тєрєлхтєн гэнэт vгvй болбол дэлхий ердєє хоёр цагийн дотор харанхуйд автаж, метроны буудал, газар доогуурх гарц, хонгил хоёр єдрийн дотор усаар дvvрнэ. Харин нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтад арван єдрийн дотор vхэх бол цэцэрлэгт хvрээлэн, хатуу хучилгат зам долоо хоногийн дотор мєлхєє ургамалд бvрхэгдэж, барилга байшин, томоохон цогцолборууд 40-50 жилийн дараа нурж эхлэх гэнэ. Хэдийгээр зарим таамаг нь ташаа байх талтай ч ийм тєрлийн анхны судалгаа тул эдгээр нь vнэхээр сонирхолтой баримт юм.Дэлхий ертєнц хормын дотор хэдэн триллион гэрлээр гялалздаг. Экологичид уг vзэгдлийг гэрлийн бохирдол гэдэг бєгєєд хэт их гэрэл экосистемд нь сєргєєр нєлєєлдєг орны тоо жилээс жилд нэмэгдэж буй. Япон л гэхэд газар нутгийнх нь 90 гаруй хувь гэрлийн бохирдолд автжээ. Орчин цагийн ихэнх барилга байгууламжиин дундаж нас 60 жил (ихэнх гvvр 120, далан 250 жил ашиглагддаг) бєгєєд засвар, хvний арчилгаа, цэвэрлэгээ vгvй болмогц эл хугацаа 2-3 дахин багасна. Шуурга зэрэг байгалийн гамшиг ч хvний гараар бvтсэн бvхэн vгvй болоход багагvй vvрэг гvйцэтгэх нь мэдээж. Чернобылийн гамшгийн дараа эл хуль хоцорсон Украины Припять суурин энэ бvхний жишээ. Цємийн гамшгийн дараахь 20 жилийн хугацаанд хотын єнгє тєрх бvрэн єєрчлєгдсєн бєгєєд бvх барилга байгууламжийнх нь дээвэр нурж, хана нь хотойжээ. Энэ бvхнээс тооцоход дэлхий дээрх хvний гараар бvтсэн бvхэн хэдхэн мянган жилийн дотор vгvй болно.Єдгєє идэвхтэй буй цємийн 430 vйлдвэр ч хэдхэн єдрийн дотор дэлбэрнэ. Гэхдээ хор уршиг нь олонхийн бодож байгаачлан тийш ч аймшигтай биш гэнэ. Байгаль єєрєє єєрийгєє цэвэршvvлэх чадвартай. Чернобылийн гамшиг vvнийг нотолсон. Чернобыль орчмын газар нутаг хэзээ ч сэргэхгvй гэдэгт олон шинжээч итгэлтэй байсан. Харин сvvлийн жилvvдэд тус бvс нутгийн экосистем сэргэж буй бєгєєд чоно, бодон гахай зэрэг олон тєрлийн хєхтєн амьтан Чернобыль, Припять орчимд vзэгдэх болжээ. Хvн тєрєлхтєн vгvй болбол хуурай газрын 80 орчим хувийг 50-хан жилийн дараа ой эзлэх болно. Мєн 200-хан жилийн дараа дэлхийн хуурай газар бvхлээрээ vржил шимт газар болно гэж "Хvний дараахь амьдрал" кинонд єгvvлжээ.Хvнгvй дэлхийн агаар хvртэл 2-3 долоо хоногийн дотор цэвэршинэ. Гэхдээ єнгєрєгч хугацаанд хvн тєрєлхтний агаар мандалд цацсан нvvрстєрєгчийн хий мянган жилийн турш байгаль орчинд нєлєєлсєєр байх болно. Энэ бvхний эцэст хvн тєрєлхтєнтэй холбоотой vзэгдэгч бvхэн 100 мянган жилийн дотор оргvй алга болох гэнэ.