Author Topic: 3 jil sursan HuUS  (Read 12220 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline jargal

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
3 jil sursan HuUS
« on: 2009.05.13 08:21 »
“ Миний 3  жил суралцсан Хүмүүнлэгийн Ухааны Сургууль”9 сарын нэгэн болохоор ерөөсөө бидний баярдаа гээд 10жил сурсан догдолсон жилүүд минь ард хоцорч нэг л мэдэхэд  оюутны ширээнд суух цаг ирсэн байлаа. Харин тэр үед хэдий хүссэн мэргэжлээрээ элсээгүй ч их сургуулийн нүүр царай болоод зай завсаргүй хөлхөх оюутнууд нэг л сонин содон санагдсан. Анх төлбөрөө хөөцөлдөж сургалтын алба руу ороход ийм аймар газар байрладаг  юм байхдаа. Гэж бодож байж билээ. Харин  одоо нэгэнт дасал болчихождээ. Миний бодлоор энэ сургууль маань миний хөгжил боловсролын эх үүд яахын аргагүй мөн. Хэдийгээр ном хүртээмж муу, зарим тал дээр учир дутагдалтай зүйл олон байгаа ч эдгээрийг дурдахаас илүүтэй хүрээлэн байгаа орчин болон багш оюутнууд гээд суралцвал зохилтой олон зүлийг би эндээс мэдэж авч чадсан. Анх ТВгурав гэж хаана байдаг вэ гээд асуугаад явж байсан 1дүгээр курсын эргэлзээ дүүрэн дүр төрх одоо харин сургуулийн архаг акулуудын эгнээнд элсчихсэн алхалж байх юм. Өнөөдөр харин би эндээс хамгрийн их суралцаж чадсан зүйл юу юм болоо.. бодоод байхад багш нарын ая эвийг олох , тэдний талаар бүрэн дүүрэн судалгаа хийх л байсан юм шиг... гэхдээ би бие даах чадвар болоод аливаа зүйлд хэрэгцээтэй зүйлийг олох чадварт мөн илүү суралцаж чадсан юм шиг...Миний нийгмийн техноллогийн сургуулийн талаархи төсөөлөл анх Нямдорж багш болон сургалтын албаны ажилтан Ариун цэцэг эгчтэй уулзсанаар эхэлж билээ. Мэдээж анхны төсөөлөл байсан болохоор тэдний хүнтэй харьцаж байгаа байдал болоод мэргэжлийн ур чадвар ярих чадвар нь нэг л уянгын халил мэдлэгийн далайд умбаж байгаа мэт санагдаж билээ. Сургуулийнхаа талаар тодорхой төсөөлөлгүй , дээрээс нь удирдагч багштайгаа ч олигтой уулзаж ангийнхантайгаа хамт хичээлээ сонгож чадаагүй миний  хувьд эхний семистр бүх хичээл маань олон төрлийн сургуулийн оюутнуудтай хамт өнгөрсөн. Арван жилдээ ангийнхантайгаа бужигнаж дассан миний хувьд энэ семистр ёстой л нөгөө “ганцаардлын өтгөн мананд төөрөн явах шиг санагдаж билээ.” Гэхдээ удаан үргэлжлээгүй энэ семистр маань мөдхөн дуусч ангийнхаа хэсэг хүүхдүүдтэй хамт орохоор болсон юм.   Хичээлийн  идэвхи зүтгэл маань харьцангуй нэмэгдэж өөрийгөө илүү мэргэжлийн үүднээс мэдрэх болсон. Бодоод байхад уг чанарыг нь мэддэггүй байснаас биш нийгмийн ажлыйг арван жилийн турш ангийн дарга хийхдээ гүйцэтгэчихсэн ч юм шиг санагдаж билээ. Ням дорж багшийн ширүүхэн харцтай сорил, семинар гээд олон цагийг анхны мэргэжлийн хичээл дээр нэлээд түгшүүртэй өнгөрөөж байсан. Харин одоо хэдийнэ зан характерийг нь мэддэг болчихсон багш нарынхаа юуг яаж хэлж байгааг нь мэдэрдэг болчихсон болохоор нээх их контакт өгөөд цочроол аваад байх нь ховор болчихсон ч юм шиг. Үнэхээр багшийн хэлдгээр нэг хичээлийг нэг л багш зааж , үнэхээр зааж байгаа хичээлдээ өөрөө идэвхи сонирхолтой , түүндээ оюутнуудаа татан оролцуулж чаддаг байсан бол өнөөдөр аль аль талдаа ийм назгай байдал үүсэхгүй л байсан болов уу. Гэхдээ би эндээс хамгийн чухал зүйлийг олж авсан. Энэ юу гээч “би өөрөө өөрийгөө олсон”. Учир нь би эндээс жинхэнэ өөрийнхөө мөн чанарыг ямар үед өөртөө шаардлага тавьж ажиллах хэрэгтэй , өөрийнхөө сул болон давуу талын талаар илүүтэйгээр мэдэрч чадсан юм.Amjiltand hyrsen melhiinii tyyh[b:00c79de83d]нэгэн ойд ан амьтад бүгд аз жаргалтай амгалан тайван амьдарч байлаа. гэтэл гэнэт ган гачиг болж ойн амьтад усаар дутагдаж ангаж цангаж эхлэв. энэ үеэр араатны хаан арслан хэлсэн нь" нэгэн булгийн ундаргыг оргилуулахын тулд энэ хад өөд үсрэн гарах ёстой. харин тэр бол хамгийн үзэсгэлэн гоо амьтан байх ёстой хэмээн донгодов". төрөл бүрийн амьтад үсрэн гарахыг хүссэн ч тэр хадны өмнө очоод өөрийн биеийн аль нэг хэсгийг голон буцаж байв. харин нэг мэлхий хадны өмнө ирээд үсрэх гэж оролдтол бүх амьтад шоолон инээж "энэ өөрийгөө тийм хөөрхөн гэж бодсон юм байхдаа "хэмээн басамжлав. харин мэлхий үсэрсээр байгаад дээр нь гарчихжээ. хамаг амьтад түүнийг гайхан зогссон ч булгийн ус ундрахад түүнийг ойн хамгийн хүндтэй амьтнаар өргөмжлөв. хожим нь тэр мэлхий дүлий байсныг мэджээ. Laughing өөрийнхөө амжилтын төлөө бусдыг хайхралгүй зүтгэн тэмүүлэхийн үлгэр энэ буюу[/b:00c79de83d]

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: 3 jil sursan HuUS
« Reply #1 on: 2009.05.13 12:41 »
[b:609e939425]“Миний хэрэгцээ” [/b:609e939425]Хүн бүрийн хэрэгцээ нийгмийн статус орлогоосоо шалтгаалаад янз бүр байдаг. ялангуяа ядуу гэх тодотголтой оюутнуудын хувьд хэрэгцээ хэмээх ойлголт харьцангуйгаар өөр өөр байдаг. Зарим нэгэн оюутнуудын хувьд өөрийн цалин орлогогүй хэрнээ өөрийн юм шиг хэрэглэж байгаа аав ээжийн тэр хайран хэдэн төгрөг салхинд хийсээд л өнгөрдөг . Харин зарим нэгнийх нь хувьд өдрийнхөө цай хоолны мөнгөнөөс илүүтэй хэдэн бие даалт , семинараа яаж хэвлүүлэх вэ гэсэн бодолдоо гэлдрэн алхалдаг. Миний хувьд ажил хийдэггүй учраас өөрийн хэрэглээгээ тийм өндөр дааж давшгүй их мөнгөөр хэмжээд байхыг хүсдэггүй. Өнөөдөр биеэ дааж чадахгүй 4 жил эцэг эхийнхээ мөнгөөр өөрийгөө өлгийдчихөөд ажил дээр гарахын цагт өөрийн мөнгөний гашуун үнэ цэнийг мэдрэх олон ажилгүй хичээлдээ ч явдаггүй оюутнуудын дэргэд би өөрийгөө мөнгөний үнэ цэнийг мэдэрдэг , цаашлаад түүний хор хохирлыг ч бас мэддэг гэж боддог. Миний хэрэглээ гэвэл хувцас хоол унд гэхээсээ илүүтэй оюун ухаанд маань нэмэр болох зүйлд илүү их зарцуулагддаг. Миний хэрэгцээ энэ тал руу түлхүү үүсч чадаж байвал хэзээ нэгэн цагт алзахгүй ч гэж дотроо боддог юм. Өнөөдөр өөрийнхөө өдөр тутмын хэрэгцээг тодорхойлбол дааж давшгүй их зүйл гарна. Мэдээж тэр бүгд хангагдаад байх боломжгүй ч эгэл жирийн оюутан миний хувьд хэрэгцээ маань хувийн хэрэгцээний зүйл болон хичээлийн хэрэглэгдэхүүнээр л түлхүү тодорхойлогдох юм шиг байна. Хүний хэрэгцээ хязгааргүй харин түүнийг өөрийн нөөцөд тохруулан зөв зохистой ашиглаж байж хэрэглээ үүсдэг. Тийм болохоор өнөөдөр олсон орлогогүй , шальсан мэдлэггүй атлаа эдэнд шунаж , өнгөнд дурлах нэг л зохисгүй санагдана. Харин миний өөрийн хэрэгцээг бий болгох гол эх үндэс бол миий мэргэжил. Хязгааргүй хүсэл зоригоор хэмжээлшгүй ихийг бүтээхийн цагт хэрэглээ маань өөрөө тэр чигээрээ хэрэгцээ болж , хязгааргүй гэгддэг тэр алсын чанад дэхь хүсэл тэмүүлэл рүү гээ бага багаар ойртож чадна.