Ингэж тод шууд хэлэх боломж XX зууны монголчуудад олдоогүй юм, цаг үе тийм байв. Өнгөрсөн зууны эхний хагаст хүний тархины талын судалгаа дэлхийн шинжлэх ухаанд ховор-хаалттай байжээ. Германы тархи судлаач Оскар Фогт (1870-1959) энэ талаар нэлээд ахисан хүн. О.Фогт нь Зөвлөлтийн тархи судлалын хүрээлэнг байгуулан, удирдаж, Лениний тархийг задлах онц эрхийг Сталинаас авсан гэхэд түүний хэн болох нь тодорхой юм.
О.Фогтын гараар олон үндэстний олон зуун хүний тархи дамжсан нь магад... Гитлер нь "Ари тархи хамгийн сайн нь, хамгийн том нь" гэдэг дүгнэлтийг, Сталин нь "Ахуй бүгдийг тодорхойлно, удамших ойлголт байхгүй" гэсэн материалист онолын сурвалжийг Фогтын багаас хүлээсэн биз, О.Фогт эрдэмтний ёс суртахуунтай хүн байжээ. Тэрээр шинжлэх ухааны YНЭН-ийг эрх мэдэлтнүүдийн аясаар гуйвуулагч "зөвлөлт-монгол маягийн эрдэмтэн" биш байжээ. О.Фогт "...хэрвээ ирэх зуунд байгалийн онцгой үзэгдэл болохгүй юм бол хүн төрөлхтөн оюун ухааныг шүтнэ, тэгвэл монголчууд гарцаагүй тэргүүлнэ, учир нь тэдний тархи хамгийн том нь" гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Том тархинаас том ухаан гарна, учир нь эрүүл хүмүүсийн хувьд тархины хэмжээ ба оюун ухааны хооронд статистик дунджаар тооцсон эерэг корреляц хамаарал байдаг. Энэ бол байгалийн хууль. Монголчууд ярьдаг даа, энэ хүүхэд араг толгойтой юм, алсдаа номын мөр хөөнө дөө гэж.
ЗХУ-д дээрх дүгнэлт 60 гаруй жил дарагдаж байгаад 2000 оны үед илэрсэн юм. Фогтын баг энэ дүгнэлтэд хүрэхийн тулд мөн ч олон мянган тархитай ажилласан байж таарна даа. Статистик харьцуулалт хийхэд ашиглаж буй өгөгдлийн минимум тоо гэж тун хатуу шалгуур бий. Түүнийг заавал давах ёстой. Гарт таарсан ганц хоёр зуун өгөгдөл дээр тулгуурлан ийм том дүгнэлтийг хийх ямар ч үндэс байхгүй, статистик-магадлалын талаасаа хориотой юм чинь. (Фогтын гарт яагаад олон зуун монгол тархи оров гэдэг асуудал бол тусдаа зүйл)
О.Фогтын багийн ажлын үр дүнд гарсан "МОНГОЛ ТАРХИ ХАМГИЙН ИХ ИРЭЭДYЙТЭЙ" хэмээх дүгнэлтийг Гитлер, Сталин хоёр мэдэж байсан нь лавтай. Гитлер монголчуудын тухайд ерөнхийдөө эерэг бодолтой, Чингис хаан шиг дэлхийн хэмжээний суут жанжин болох сон гэж битүүхэндээ мөрөөдөж байсан гэнэ лээ. Гитлер вээр монгол хүн бол Ари нарын холын угшил, эх сурвалж нь гэдгийг зөнгөөрөө мэдэрдэг байсан байж ч магад. Харин Сталин тэргүүтэй Оросын шовинистууд Монголын давуу талыг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй байв. Бид хөгжлөөр хоцрогдсон, ядуу дорой байлаа л даа, тэр үед. Зүйрлэвээс, хачин сайхан саруул ухаантай атлаа хачин муухай амьдралтай хүмүүс энд тэнд таардаг даа, тэдэн шиг л байж дээ, бидний монголчууд тэр үед, ...одоо ч гэсэн дээ, бас л өөдтэй өндийж чадахгүй л байна, ...Өндийхөд зөв бодлого хэрэгтэй, тэр бодлого саруул ухааныг дээдэлж гэмээнэ зөв болно, ... Ардчилсан намын "Эрүүл бие-Саруул ухаан" хэмээх зорилго нь үнэнхүү ЗӨВ бодлого юм шүү. Умард Ирландын Ричард Лүнн, Финландын Тату Ванханен (тэрээр Финляндын одоогийн Ерөнхий сайд Матти Ванханений эцэг) хэмээх хоёр нэртэй профессор дэлхийн 185 орны 178 жилийн (1820-1998 он) түүхэн материалд тулгуурлан одоогийн амьдран буй улс-үндэстнүүдийн оюуны чадавхийг тооцож 2002 онд "Q and the wealth of nations" бүтээл хэвлүүлж, судлаачдын дунд том шуугиан тарьсан юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг эдгээр судлаачдын номонд дурдсанаар дэлхийн хамгийн өндөр оюуны чадавхитай орнууд АЗИ-д,тэр тусмаа Зүүн хойт Азид байгаа аж.
Тархиныхаа багтаамжаар энэ бүс нутгийнхан дэлхийд тэргүүлдэг, араас нь европ,тэгээд испани сүүлд нь африк-сахарынхан ордог) эх сурвалж:
Lynn,R. Geographical Variation in Intelligence. In H. Nyborg (Ed.),The Scientific Study of Human Nature, Oxford; Pergamon, 1997.,
Jensen, A.R.The g factor.The Science of Mental Ability. Westford, CT;Praeger . 1998.,
Rushton, J.Race, Evolution and Behavior. Port Huron, MI; Charles Darwin Research Institute.2000 ) .
Зүүн хойт Азидаа бидний монголчууд түрүүлэхгүй гэж үү?, Солонгос, Япон, Манжуурын хятадууд биднээс том тархитай гэж үү? Монгол эр хүний тархины дундаж хэмжээ 1382 грамм бол Ленинийх 1340 грамм, Европын цагаан арьстных 1330 грамм, халуун орны хүмүүсийнх 1280 грамм. Манай судлаач М.Туул, Л.Лхагва, Л.Самбуупүрэв нарын тогтоосноор 17-39 насны монгол эр хүний тархи 1363 грамм орчим аж. Ленин бол яавч ухаантай хүн, гэтэл дундаж монгол эр хүн Ленинээс том тархитай байна. Европын болон Монголын судлаачдынхаар энэ нь батлагдав. Сүүлийн жилүүдэд хэдэн зуугаар тоологдох бүтээл гарчээ, голдуу АНУ-д.
Дүгнэлт: Дэлхийн оюун тархины оргил нь МОНГОЛЧУУД. Yүнийг саяхнаас л та бид мэддэг болов, гэтэл дэлхий аль эртнээс мэддэг ажээ. Тэд чинь дэлхийн дэвжээний ном уншдаг нээлттэй хүмүүс болохоороо биднээс өөр ажгуу. Харин бид бол Зөвлөлт ахын тусгайлан бэлтгэж өгсөн тусгай ном уншсаар тусгай категорид хамаарах болсон "Зөвлөлт маягийн эрдэмтэд". Бид үүндээ бүр дасчихжээ. Араасаа уяатай удсан хүүхэд уяандаа бүр дасчихсан,... уяагий нь авчихаад байхад л урагшаа алхдаггүй зогсоод л байдаг даа. Эрдэмтдийн судалгаагаар Европын жүүдүүд одоогоор хамгийн өндөр IQ -тэй болох нь тогтоогджээ. Тэгсэн атал монголчууд еврейчүүдийг "хогийн муу жүүд, зальны хөрөнгө" гээд нэг нүдээр үзэхгүй. Аль эртнээс л монгол жүүд хоёр оюуныхаа чадлаар дэлхийд тэргүүлэхийн төлөө зодолдож байжээ дээ, янз нь. Европод олон жил амьдарсан манай нэг дипломатч "Европ Америкаас Монгол руу хувцас зөөх хэцүү, майк өмд нь томдоод байдаг, тэгсэн атлаа малгай нь багадаад байдаг" гэж байсан даа. Амьдрал алсуур ч болов хэлээд байдаг, ажиглалт нэг юм өгүүлээд байдаг, бид унтаад л, унхайгаад л байдаг.
Нөхөд өө!, Сэрэх цаг болсон байна шүү. Монгол тархи яагаад ингэж дэлхийн дээвэр дээр гарав, үүнд ямар хүчин зүйл яаж нөлөөлөв, тэдгээрийн хэдэн хувь нь удамшлынх, хэдэн хувь нь байгаль орчных байхав, одоо түүнийгээ та бид яаж ашиглахав (энэ маш чухал), ... ашиглахгүй байж байгаад алдчих уу (энэ маш аюултай), ...ийм том боломжтой атлаа улс гэр маань яагаад өөдтэй өндийхгүй байна вэ, ... гээд судлах тодруулах асуудал мөн ч олон байна. Судалдаг газар нэг ч алга. ШУА нь ч, МУИС нь ч, ШУТИС болоод ЭМШУИС нь ч таг дүлий-таг сохор. Эдгээр газар тархи-оюун гэхээр л таг дуугүй болчихдог. Айж байхгүй юу. Төр нь ч бас тийм. Оюун ухаан тархинаас гарна, тэгэхээр тархи-оюун ярьдаггүй газарт, түүнийг үгүйсгэдэг хүмүүст тархи-толгой илүүц баймаар.
Хэрэглэхгүй юм бол, үгүйсгэх юм бол тархитай байх хэрэг юун, зүгээр л аваад хаячихъя. Ам, ходоод, хошного гурав үлдэг. Төр судлаач хоёр материалист үзэл, марксизмийн дөнгөнөөсөө хэзээ сална даа. Би нэг том академич-доктор-профессор "эрдэмтэн"-ээс асуулаа л даа, -эрхэм ээ, оюунт толгой хаана байгаа бол гэж. Тэрээр оюунт толгой Өмнөговьд байдаг, чи хө тархи-оюун ухаан-IQ гэсээр амьдралаас сүрхий хоцорчээ, цаг үеэ мэдэрч ном сонин үзэж бай гээд намайг шоолонгуй харлаа. Эрхэм ээ, оюунт толгой хаана байгаа бол, ...арай таны мөрөн дээр биш биз, тэр тусмаа дэлхийн хамгийн том тархитай нь...!
Oюуны чадварын "IQ" төвийн тэргүүн, доктор, профессор Ц.Дэмбэрэл