Author Topic: Surguulia yaaj tseverhen bolgoh ve???  (Read 15556 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline history

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 34
Surguulia yaaj tseverhen bolgoh ve???
« on: 2008.06.01 05:43 »
Tsahimurtuu-n deer iim zyil bichsen baina. Yyniig ajil bolgohod amarhan shyy! Gehdee bidnii setgel l dutaj baigaa baihaa....Япон орны нэг жижигхээн туршлагын талаар бичие. Гэхдээ мэддэг улсууд зөндөө байгаа л байх.Манай охин Японд сургуульд оров. Олон нийтийн ажил маш их л байдаг юм байна. Нэгийг нь бичмээр санагдлаа.Хорооллоо цэвэршүүлэх хог цэвэрлэх ажил зохион байгуулагдаж оролцлоо.Хэрэгжүүлэх арга:Тухайн хорооллын 1-3-р ангийнхныг бүртгээд тэдний дунд хог түүх цэвэрлэгээний тухай хуваарьлалт гарган зарлана. Нэг групп дотор ердөө 10 хүүхэдтэй групп үүсгэнэ. Гэхдээ хүүхэдтэйгээ аав, ээжийн дор хаяж нэг нь хамт оролцох хэрэгтэй. Сайн дурын зохион байгуулагчид нь дараах зүйлсийг бэлдсэн байна.- Хог ачих түрдэг тэрэг. Нэг хүн түрээд явчихаар тэрэг.- Хог түүх хогний чимхүүр хүн бүрт нэг нэгийг.- Хог түүгчид ханцуйдаа зүүх бичиг, малгай, тууз зэрэг байж болно.Ингээд хогны тэрэгээ нэг нь түрээд явна. Бусад нь чимхүүрээрээ хог авчраад л хийгээд байна. Аль хэний гэрийн гудмаар хог их байгаа энэ тэрээ яриад л түүнэ. Мэдээж хүүхдүүддээ дундуур нь урамын үгс хэлээстэй. Дандаа ойролцоо байх хүмүүсийг сонгосон тул байнга л өөрсдийнх нь алхадаг гудам байх аж.Ингээд тэрүүхэн жоохон хэсэгт уртачгүй богиночгүй яг 60 минут хог түүв.Үүний дараа бүгд задгай цэцэрлэгт цуглаад якүсоба (шарсан гоймон), ундаа уулаа. Томчууд нь шар айраг ууж байлаа.Үр дүн:- Хүүхэд ч тэр томчууд ч ойр хавийнхантайгаа танилцлаа. Гэр нь хаана байдаг гадуур нь хог хир байдагийг нь ч мэдлээ- Маргаашнаас нь манай охин зам дээр хог хаана байгааг хараад байдаг болсон байна. Хог хаяхаа больсон байна. Өмнө нь мэр сэр хаяад байдаг байсныг нуух юу байхав.Бодол:Японд хүн хог хаядаггүйн үндэс энэ байх нь хэмээн бодов. Монголд очихоороо хэрэгжүүлнээ гэж бодож байснаа очих мөд болоогүй тул үзсэнээ бичие гэж бодлоо. Бага багаар хэрэгжээд эхлээсээ гэж бодов.Дашрамд бас сонирхуулахад Японы сургуульд бие засах газараа хүүхдүүд нь хааяа цэвэрлэдэг аж. Ийм учираас л бие засах газар нь хаана ч цэвэрхэн байдаг хэрэг байхдаа. Мөн бие засах газар цэвэрлэх гэдэг муу ажил гэсэн ойлголт байдаггүй хэрэг. Нээрээ сайд байсан Амаржаргал оюутан байхдаа нэгэнтээ бие засах газрын цэвэрлэгээ таалагдахгүй байхад нь өөрөө цэвэрлэж цэвэрлэгчдээ харуулж байсан гэдэг...Хүндэтгэсэн Гоби

Offline history

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 34
(No subject)
« Reply #1 on: 2008.06.01 06:05 »
Хэрвээ хүн болгон өөрийн тарьсан элдэв хаяагдлаа хаа замбараагүй хаяад байдаггүй л болчихвол ч ..... Хүүхэд гэснээс эцэг эх, багш, хүмүүжүүлэгч нарыг хамгийн түрүүнд ийм зүйлд сургах ёстой юм шиг. Хүүхэд хамгийн өөртөө ойр байгаа хүнийхээ хийж байгаа зүйлийг харж дуурайдаг рефлэкс бий.Манайд бол залуучууд, эцэг эхчүүд нь өөрсдөө тийм ухамсар огтхон ч суугаагүй ш дээ өөрөөр хэлбэл хар ажил гэж бидний ярьж заншсан цэвэрлээгний ажилыг хийж үзээгүй хүмүүс л ингэж хог новшоо хаа дайралдсан газраа хаяж байгаа байх. эргээд өөрийнх нь хаясан тарьсан хог новш нь өөрийнх нь цаашлаад үр хүүхдийнх эрүүл ахуйд муугаар нөлөөлөхийг ер нь бодож үздэггүй юм болов уу манайхан. монгол угаасаа ийм заваан хэзээ ч засрахгүй чи хичнээн хаяхгүй байсан ч бусад чинь хаяна гэсэн эрүүл бус сэтгэл зүйтэй хүмүүс бидний дунд маш их байгаад л асуудал байна.

Offline history

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 34
(No subject)
« Reply #2 on: 2008.06.01 06:05 »
Тийм, тийм учраас хүүхэд төвтэйгээр эцэг, эх багш нар хамтаараа хийж байгаа юм. Жишээ нь улаан гэрэлээр, гарцгүй газараар би зөндөө зам гаталдаг ч гэлээ хүүхдийнхээ дэргэд тийм зүйл хийдэггүй. Үүнтэй ижил уур амьсгал бий болох хэрэг. Бас хүүхэддээ хог гудманд хаяж болохгүй гээд хэлчихсэн ээж аав хүүхдийнхээ дэргэд ядаад хаяхаа больдог. Тэгэхээр хаа хаанаасаа хамаарах зүйл.

Offline history

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 34
(No subject)
« Reply #3 on: 2008.06.01 06:06 »
Доорх ажлын хувьд хог мундаг цэвэрлэхдээ бус хүмүүжил олгох цаад санаа нь чухал. Тиймээс мундаг сайн цэвэрлэнэ гэж оролцож байгаа хүмүүстээ залхаалт үүсгэж болохгүй г анхаарах хэрэгтэй юм билээ. Харин ч зугаатай байдлыг бий болгох талаасаа хандах нь зүйтэй.Ер нь Японы дунд сургуулийн хувьд энд хүүхдээ сургаж байгаа олон Монгол ахан дүүсээс сэтгэгдэл сонсож байхад сургалтын агуулгын хувьд Монголынхоос илүү зүйлгүй, тооны хичээл эдэрээрээ харин ч дутуу байдаг тухай яриж байналээ.Харин хүмүүжлийн ажлын талаар хол илүү юм байна гэсэн сэтгэгдэл надад төрж эхлээд байгаа.PTA (Parent Teacher Assocation) буюу Багш, Эцэг эхчүүдийн Холбоо гэх холбоог анги болгон үүсгэдэг бөгөөд үүндээ цөөхөн хэдэн төгрөг хүүхэд бүр сар бүр төлдөг юм билээ. Эндээсээ зохион байгуулалтын олон нийтийн ажилд мөнгө хэрэгтээ үед зарцуулж байдаг. Япондоо энэ холбоонд мөнгө төлж байгаа талаар бяцхан маргаан байх нь байдаг ч ихэнх эцэг эхчүүд төлөхийгөө зөв гэж үздэг юм билээ. Лав манай охины анги хавиар бол нэг ч маргаан байхгүй л байна.Тэгэхээр энэ холбооных нь зохион байгуулалтын талаар дараа бага сага бичнээ.

Offline history

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 34
(No subject)
« Reply #4 on: 2008.06.01 06:06 »
Gobi-iin bichsen zahidal tun saihan sanaag gargasan baisan. Yer ni odoo bas manaihan uer huuhduud ni gadny bolovsrolyn systemiin buteegdehuun bolood ehelj. Tuuniig ni dagaad bid ch ter systemiih ni talaar nileed todorhoi oilgolttoi bolj baina uu daa.UK-iin huvid yag iim praktik ach holbogdoltoi zuils ih yavagdah yum bilee. Ter JHapand abidag shig PTA gej baina . bas Japand baidag esehiig medehgui yum. PTA-iin hajuugaar bas Governers gej etseg ehchuudees burdsen tuhain surguuliin strategiin asuudlig surguuliin udirdlagtai hamt zoevchiltsoj shiidej yavdag buleg baih yum. Surguuliin Governeriin erh uurgiin asuudal ni huuliar zohitsuulagdsan baih ba hervee hen negen governereer songogdvol ajilaasaa alban yosoor choeloo avch holbogdohh surgaltad ni suuna.Governer bolson hund surguuliin bueh yum todorhoi baih uchirtai aj. Sanhuugiin toesov zardal, bagsh naryn tsalingiin hemjee damjaag todohroilohod ch ed erh medeltei oroltsoh yum bilee. Ehner maani huugiin yavdag surguulid iim albatai tul huuhdiinhee sugruuliin dotood zohion baiguulalt hoerongo moengo yaj burddeg yaj huvaarilagddag zergiig ni urt chih tavin sonirhoj baihad ih doehomtei bolood bui.Yer ni avah yum ihtei shuu. Huuhduuddee nom surgahyn zeregtsee niigmiin neg gishuun hun bolgoj toelovshuulehed ed ontsgoi anhaarah yum.Baga surguulid shashnii uhaanaa nileed oegdog ni bas anzaaragdaad bui. God neg uu Mongold bas Budda geed God abidag biz dee. BI 2-uulang ni bailgamaar baina. manai angiin ter gantshan God bii oeor baihgui geed baih yum geh met eldev asuult huhed ih asuuj bui. ..hundetgev Tserenbat