Author Topic: minii hereglee  (Read 13549 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Udu

  • Posts: 1
minii hereglee
« on: 2009.05.11 22:21 »
Миний хэрэглээ- бидний өдөр тутмын хэрэгцээнд суурилна. Хувцас Бурхан, Бие Чөтгөр- хэмээх үгийг ухаант  өвөг дээдэс маань  зүгээр ч нэг хэлээгүй нь учиртай. Хүн бүр даарахгүйн тулд хувцасыг бүтээн, хэрэглээ болсон нь магадгүй өнөө үед хувцасаар нь угтаж, хувцасаар нь үдэх тогтсон заншил үйлчлэх болсон цаг саяхан мэт. Нөгөө талаас нь ажвал чөтгөрхөн биесүүд нь ямар , ямар дүрд хувиран баясацгааж байдгийм болдоо? Үүнд  хүний шунал, илүү ихийг нэмэн хүсэх амтанд баригдсаар л... ихэдвэл жинхэнэ хүн гэх мөн чанаргүй нэгэн болон хувирна. Миний хувьд даарахгүйн тулд хувцас өмсөж байна, өлсөхгүйн тулд хоол хүнс хэрэглэж байна, мэдэхийн тулд боловсрол эзэмшиж байна, өөдрөгөөр итгэлтэй амьдрахын тулд сайн талыг нь харж байна, эерэг харилцааг эрхэмлэхийн төлөө инээмсэглэж байна, аз жаргалыг мэдэрсэн бүхнээ зовж буй нэгэнд урмаар тэтгэн тэнхрүүлэхийн  тулд хайр, энэрэлийг мэдэрч байна. Энэ бүхэн маань надад хангалттай бүхий л амьдралыг маань цаашид утга учиртай болгох хэрэглээ юм.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: minii hereglee
« Reply #1 on: 2009.05.12 01:25 »
[b:800f81601b]Би яагаад..?? [/b:800f81601b]Би ямарваа нэгэн зүйлийг ямагт л цагийг нь тулгаж хийж, санаа минь амардаг муу зуршилтай болчихсноо саяхнаас яс махандаа тултал ойлгож байна даа гэхэд болно. Арван жилд байх үеэс л тайван, амгалан аливаа зүйлд яардаггүй л охин байсан тэр л байдлаа анзааралгүй өнөө хүртэл чирсээр л явхийм. Сурсан занг сураар боож болдоггүй гэхийн үлгэрээр хэдий ойлгож байвч өөрөө өөрийгөө ялна гэдэг амаргүй даваа.Яг л өнөө мэлхий мэдрэхгүй байсаар усанд чанагдаж талийгаач болдгийн адил жишээг амихандаа давтахгүйг өөртөө сургамж болгон байнга үглэх болж, хэлээд нэмэр болох нь ховор ахиад л нэг янзаараа. Тэгээд, тэгээд юуг хүлээсийм болоо? гэж өөрөөсөө барин тавин асууна. Тодорхой хариулт гарч ирэхгүй хэвээр цаг хугацаа надаас холдон одох тэр мөчид манайхны хэлж заншсснаар ухаарлын долоо хоног айсуй мөчид- өөрийгөө анзаарах нь тэр. Бие сэтгэлээрээ хэнэггүй, залхуурах өвчинд ялагдсан байж, өнөө асуултын маань хариулт илэрлээ.