Author Topic: КОКА КОЛА үйлдвэрийг үзсэн сэтгэгдлээ энд бичээрэй  (Read 12790 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline temka010203

  • Гацуурхан
  • *
  • Posts: 5
Манай багийнхан энд сэтгэгдлээ бичээрэй...

2014 оны 04 сарын 10 ны өдрийн МСS кока кола үйлдвэртэй танилцсан нь
Эхний хэсэгт бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэх талаар товчхон бичье
МСS кока кола нь 2001 онд дэлхийн кока колатай гэрээ байгууллаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхийг авсан.
2002 онд Зайсан дах анхны үйлдвэрлэлээ нэг шугамтайгаас эхэлж байсан.
Дараа нь бид нарын очсон үйлдвэрт савлагааны 3-н шугамтай 2009 онд ашиглалтанд орж эхэлсэн. Хуучин үйдвэрээс 3 дахин илүү хүчин чадалтай, талбайн нь анх 11421 м2 эзлэн оршиж байсан. Одоо буюу Энэ оны 1 сард үйлдвэрийнхээ хажууд байрлах бүтээгдэхүүний агуулахыг ашиглалтанд оруулаж нийт м2 талбай нь 15841 м2 нэмэлтээр ашиглалтанд оруулсан байна.
Үйлдвэрийн савлагааны 3 шугам нь хоногтоо 500,000 литр, жилдээ 150,000,000 литр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Нэр төрөл нь: 13 брэндийн 102 нэр төрөл бүтээгдэхүүн монголын аль ч газарт хүргэж ажилладаг.
1-р шугам дээр кола, фанта, спраят, бонокуа усыг үйлдвэрлэдэг.
2-р шугам дээр шилэн савлагаа 200 буюу 250 милаграммтай ундаа үйлдвэрлэдэг.
3-р шугам дээр minute maid-ийн жүүс, punch, fuze tea, +3 усыг үйлдвэрлэдэг байна.
Мөн үйлдвэртэй танилцаж байх хугацаандаа их зүйлийг ажиглаж ,ажлын байрандах орчин ,үйлдвэрлэл явуулж байгаа байдал ,орчны эрүүл ахуйн харагдах байдал , гэрэлтүүлэг ,хүмүүст ойлгомжтой самбарыг байрлуулсан , мөн байгууллагийн уриа лого тэмдэг түлхүү харагдах байдлаар тавьсан ер нь бол үйлдвэр ямар орчинд явагддаг талаар ойлголттой болсон. 
өмнө би кока кола уудаггүй байсан, гаазтай ундаа уугаад байдаггүй болхоор хааяа авж ууж баймаар санагдлаа яагаад тэгж санагдсанаач ойлгохгүй байдалд орлоо хэхэ гэхдээ MCS ийн өөр төрлийн ундаануудад үнэхээр уух дуртай. Бага байхад 100гийн ундаа гээд их авч ууж байсан санаанд орчихлоо. Сэрдарам багшдаа баярлалаа нүдэнд харагдах бодит мэдрэмжийг хичээлдээ тусгаж зааж байдагт, онолыг үнэхээр сонирхолтой практик байдлаар, бас хүний хааяа анзаарч байдаггүй зүйлсийг бодогдуулж өгдөгт баярлалаа. Нээрээ багшаа MCS үйлдвэрийн хажууд пивоны үйлдвэр байсан тийшээ орж танилцаж болохгүй байсан юмуу яаж үйлдвэрлэл явуулдагийг мэдээд авсан бол ч....

МСS ундааны үйлдвэрлэлдээ илүү анхаарч байгаль орчинд ээлтэй саваа боловсруулж өөр төрлийн материал болгон ашигладаг нь таалагдсан бас ундааны бүтээгдэхүүний жимсийг Бразил улсаас нийлүүлж авдаг нь таалагдсан, амттай жимсны ундааг бүтээж ,эннээс илүү олон төрлийн нэрийн бүтээгдэхүүн ирээдүйд их гарах байхаа гэж найдаж байна. Ер нь ганц ундааны гэлтгүй маш олон үйлдвэртэй танилцаж явж баймаар юм байна бүүр нэг хорхоо хүржихлээ гадаадын үйлдвэрийг ч бас үзмээр санагдаж байна шүү. Хөгжиж буй манай улсад ирээдүйд ямар бүтээгдэхүүн оруулж ирдэг юм билээ илүү хүмүүст хүрсэн тийм л нэг өвөрмөц зүйлийг хийж бүтээмээр санагджихлаа сургуулиа төгсөөд нэг хоёр жил ажиллаад өөр олон мэргэжилээр суралцах хүсэл төрж байх чинь ирээдүйд ямар хүн болох оо олохын тулд олон янзын мэргэжилийг сайн суралцаж амьдармаар санагдаж байна шүү. ингээд бодсон чинь нэг л гоё мэдрэмж төрөөд эхлэх чинь :) :D :o
« Last Edit: 2014.04.14 10:56 by serdaram »

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Сайн байцгаана уу? Темкагийн бичсэн сэтгэгдэл дээр 10-нд болсон үйл явдлын тэмдэглэлүүдээ орууларай. Залуусаа ДҮНТЭЙ шүү...

Offline Javkhlantogs

  • Гацуурхан
  • *
  • Posts: 6
Сайн байцгаанаа уу? Үйлдвэртэй танилцсан сэтгэгдэл үнэхээр гайхалтай байсаныг юун түрүүнд тэмдэглэн хэлье. Манай тэмкагийн бичсэн дээр нэмэлтээр судалж мэдсэн зүйлээ энд орууллаа.
1. Кока кола үйлдвэр нь монголдоо дээгүүрт орох орчин үеийн үйлдвэр төдийгүй, орчин үеийн хүний нөөц, технологийн хослолыг сайн харуулж байгаа үйлдвэр гэдэг нь харагдсан.
2. Ажилчдын сэтгэл ханамж үнэхээр хангалттай сайн санагдсан. Учир нь аялалын хажуугаар амжуулж 3 хүнтэй уулзаж амжсан.
*Үйлчлэгч- Алтантуяа. Энэ эгч үйлдвэрт ороод үнэхээр сэтгэл хангалуун ажиллаж буйгаа хэлсэн. Мөн уг үйлдвэрт ажиллаж байгаа хүн бүр эрч хүчтэй, эвсэг байдаг гэсэн.
*Менежер-Анхаа. Маш их яриа хөөрөөтэй ах байсан ба уг үйлдвэрт төдийгүй уг компанид залуу хүмүүсийн жинхэнэ цэвэр, шударга өрсөлдөх орчин бүрдсэн байдаг гэж хэлсэн.
*Биднийг хүргэж өгч, авсан жолооч ах. Тэр өглөө эртлэн босоод ажилдаа гарахдаа олон гэр бүлийн амьдралыг залгуулахаар гарч байгаа гэдэгтээ бахархалтай ханддаг гэсэн. Мөн үйлдвэрийн ажилчид автобусандаа маш их яриа хөөрөө, дуу чимээтэй явдаг гэсэн шүү.

Эцэст нь уг үйлдвэртэй танилцаж амжаагүй олон олон залуустаа заавал нэг удаа очиж үзээрэй гэж захимаар байна. Мөн Сэрдарам багшдаа нийт оюутнуудынхаа өмнөөс Баярлалаа, таньд амжилт хүсье.
Менежер хүн бүгдийг мэддэг байх албагүй харин сайн мэддэг, чаддаг хүнийг мэддэг байх хэрэгтэй.

Offline Neo

  • Гацуурхан
  • *
  • Posts: 12
HR tour-ын шугмаар MCS COCA COLA компанитай танилцсан. Эндээс олон зүйлийг мэдэж авсан. Ирээдүйд ямар байгууллагад ажилд орохоо ч сонгож чадсан шүү. Тус аяллын ачаар. Олон зүйлийг бичмээргүй байна. Дээрх 2 хүүхдийн бичсэн зүйлтэй санал нэг байна.

Offline наранцацрал

  • Гацуурхан
  • *
  • Posts: 3
Бичнэ дээ бичнэ дээ гэж бодоод л өнөөдрийг хүргэлээ дээ хэхэ. Бодсон санасан болгоноо ярих амархан ч бичих гэдэг хэцүү гэж үнэн юм аа. Coca cola үйлдвэртэй танилцаж бидний өдөр бүр хэрэглэдэг ундааг хэрхэн үйлвэрлэдгийг нүдээрээ харсандаа баяртай байна.
 Тэр байгууллагын лого, уриа, mission, vision, value нь надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн.
Ороход л харагдах орчин, ажилчид нь багшийн заадаг байгууллагын соёл гэдэг үгийг шууд л санагдуулсан шүү .