Хамгийн жаргалтай нь Швейцарь -Дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын талаарх судалгааг интернэтийн World Database of Happiness портал сайтад мэдээлэв. 95 орон хамрагдсан судалгааны дүнгээр, Швейцарь, Дани хоёр жаргалтай орнуудыг тэргүүллээ. Үүний араас Австри, Исланд, Финланд, Австрали, Швед, Канад, Гватемал, Люксембург, Ирланд, Мексик, Норвег бичигдэв. Харин хүн амьдрахад хамгийн тавгүй орноор Молдав, Беларусь “шалгарлаа”. Улмаар Украин, Узбекистан, Танзани, Руанда, Зимбабве орсон аж.Үгчилбэл Аз жаргалын тухай мэдээллийн бааз гэсэн утгатай нэртэй дээрх портал аз жаргалыг шинжлэх ухаанчаар судлахад зориулсан материал цуглуулдаг. Нидерландын Эразм Роттердамын нэрэмжит их сургууль болон социологич, сэтгэл судлаач Рут Венховений удирдлагад ажилладаг.Эрдэмтэн Р.Венховен аз жаргал гэж юу болох, түүнд хэрхэн хүрэх вэ гэдэг асуудлыг бүр оюутан байхын судалж байж.Тэгээд олон жилийн судалгааныхаа дүнд аз жаргалын гол суурь нь зөв оронд амьдрах явдал гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хоёрдугаарт ганцаардмал байдлаас аль болох зайлсхийх нь чухал гэв. Гэрлэсэн хүмүүс хуримын дараа жаргалаар бялхдаг ч хэдэн жил өнгөрөхөд энэ байдалдаа арай хүрэхгүй болох нь бий. Тэгэвч үүнийг гоонь амьдрагчдын аз жаргалын түвшинтэй харьцуулшгүй өөр гэнэ.Харин хүүхэд төрснөөр аз жаргалын таатай мэдрэмж хэвээр үргэлжлэх нь юу л бол гэж дээрх судлаач хэлэв. Хүүхэд хүмүүжүүлэх, ажил алба гээд өдөр тутмын асуудал ар араасаа ундрах нь гэр бүлийн аз жаргалыг бууруулахад нэрмээс болдог гэнэ. Гэвч 50-60 жилийн дараа дээрх дарамт, ачаалал нэгэнт өнгөрсөн хойно хүмүүс амьдралдаа сэтгэл хангалуун байдлыг эргэн олж авдаг аж.