Author Topic: Хандармаагийн эссенууд  (Read 13398 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline handarmaaa

  • Posts: 4
Хандармаагийн эссенууд
« on: 2009.04.23 01:16 »
[b:4ea7e0c966]Би яагаад итгэдэг вэ? [/b:4ea7e0c966]Би аз жаргалын тeлeeх эрэл, тэмцэлд итгэдэг. Амжилттай эсэхэд нь биш, эцсийн хvрэх зорилгод нь биш, харин амьдрах урам зоригийг тэжээж байдаг тэрхvv аз жаргалын тeлeeх тэмцлийг eeрийг нь нандигнадаг. Би аялалыг, тvvний хvрэх цэгээс илvv амттайд, ганц хvний ярианаас илvv харилцан яриаг сонирхолтойд, цор ганц хариулт бvхий асуултаас илvv олон сонголттойг нь боломжтойд тооцон эрхэмлэнэ. Би хvмvvсийн хоорондын тэмцэл тэднийг улам хатжуулж, улам хvчирхэгжvvлдэг шиг ээ, хvмvvс тэрхvv тэмцлийн vр дvнд бие биесээ илvv их ойлгодог, илvv уужуу ухаантай болсон байдаг гэдэгт итгэдэг. Хvмvvн бид л бие биедээ аз жаргалыг бэлэглэдэг гэдэгт ч бас итгэж явдаг аа.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Хандармаагийн эссенууд
« Reply #1 on: 2009.04.29 12:16 »
[b:486fba4563]Би яагаад нууцаар хараад байдаг вэ?[/b:486fba4563]Асууя хэзээ нэгэн цагт гурав дахь булангын камераар та өөрийгөө харж байсан уу? Юун камер билээ гэж гайхаж байна уу. Энэ бол төсөөлөл юм. Таныг хүрээлэн байгаа хана таазан дундаас та аль ч цэгийг гурав дахь өнцгийн камераар сонгож болно. Энэ камераар юу харах гээд байгааг та бараг таасан биз ээ. Өөрийгөө. Та төсөөлөөд үз, бяцхан туршилт, бяцхан мэдрэмж. Дуран авайд эргэн тойрныхоо эд юмс дунд та амгалан суугаад...Таны харж байгаа зүйлсийн дундах энэ “хүн” бол таны далд ухамсарт байдаг “та” мөн үү. Гадна төрхөөсөө авахуулаад дотор хүнтэйгээ нийлээд энэ бол таны гайхалтай судалгааны “обьект”. Энэ “обьект” амьдрах хугацаатай, зүрх сэтгэлтэй, дадал заншилтай гээд олон сая шинж чанаруудыг агуулсан. Цаг хугацаа хаашаа ч юм урсан өнгөрч байна... чаг чаг чаг..., таны зүрх эхлэл шиг төгсгөлөөс төгсгөл шиг эхлэл рүү түг түг түг..., Харьцангуйн онолоор бол цаг хугацаа урсаж байна гэж хэлж ч болно. Цаг хугацааны хувьд бид урсан өнгөрч байна гэсэн ч болно. Ямарч гэсэн энэхэн урсгалын эгшинд та камераар өөрийгөө харж байна. Миний энэ бичлэгийг уншин суухдаа та гурав дахь булангын камераараа өөрийгөө харж байгаагаар төсөөлж байгаа даа гэж би төсөөлж бичлээ. Би хааяа төсөөлдөг юм...

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Хандармаагийн эссенууд
« Reply #2 on: 2009.04.29 12:20 »
[b:9a07cbebf9]Хандармаагийн карьерын тухай бодол[/b:9a07cbebf9]Асар түргэн хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн шинэ эдийн засгийн орчинд өөрийнхөө карьерыг амжилттай удирдаж сурах нь юу юунаас чухал гэдэгтэй санал нийлэх нь лавтай. Мэдээллийн технологийн эрин үе эхэлж, дэлхий ертөнц даяарчлагдаж байгаа энэ үед дийлэнх ажил олгогчдоос ажлын байранд тавих шаардлагууд өндөрсч, хамгийн энгийн албан тушаалд ч англи хэл, компьютерын мэдлэгтэй ажилтан авна гэх болжээ. Нөгөөтэйгүүр, одоо ажиллаж байгаа буюу карьер хийж буй хүмүүсийн хувьд ч гадаад, дотоод орчноо сайтар мэдэрч, өөрийгөө цаг алдалгүй хөгжүүлж байхгүй бол мэдээллийн технологийн асар түргэн хөгжил, шинжлэх ухааны салбарт гарч буй шинэ нээлт, ололт амжилт таны өмнө нь олж авсан мэдлэг, чадварыг нэг л өдөр үнэ цэнгүй болгож, таныг хатуухан хэлэхэд “үнэ цэнгүй” буюу “хэрэгцээгүй” ажилтны жагсаалтад оруулах болно. Ийнхүү үнэ цэнгүй болсон ажилтны хувь заяа хамгийн өөдрөгөөр бодоход одоогийн эрхэлж буй ажлаа тэтгэвэрт гартлаа хийх, ба эсрэг тохиолдолд шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол эзэмшсэн залуу үедээ байр сууриа тавьж өгөх нь олонтаа. чадвар хамгийн гол нь туршлага хуримтлуулж байна гээд бод.• Амьдралын ямар ч өөрчилөлт айдсыг дагуулдаг. Та түүнийг даван туулж чадсан бол амжилт хүртэл нэг алхам хийчэхлээ гэсэн үг. Нэр хүндгүй ажлаасаа ичих хэрэггүй, харин түүнийг сургалтын төв гээд л ойлгочих. “сургалтад” сайн дураараа явж, дадлага, чадвар хамгийн гол нь туршлага хуримтлуулж байна гээд бод.