Author Topic: Хагас дамжуулагч  (Read 19410 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Хагас дамжуулагч
« on: 2011.11.01 18:34 »
Хагас дамжуулагч нь цахилгаан сайн дамжуулдаг дамжуулагч ба цахилгаан дамжуулдаггүй тусгаарлагч хоёрын дундах саармаг шинж чанарыг үзүүлдэг материал юм. Хагас дамжуулагчийн цахилгаан дамжуулах чадвар нь орчны цахилгаан орон болон дулааны хэмээс шалтгаалж өөрчлөгдөж байдаг. Энэ ховор шинж чанар нь өнөөгийн цахилгаан төхөөрөмжид чухал хэрэгцээтэй бөгөөд диод, транзистор зэрэг электрониксийн суурь элемэнтүүд нь үүн дээр үндэслэгдсэн болно.        Транзистор нь өнөөгийн микроэлектроник, цаашилбал наноэлектроникийн суурь элемент юм. Анх 1948 онд Транзистор-ыг зохион бүтээсэн бөгөөд зохиогч нь Нобелийн шагналыг ийнхүү транзистор зохиосноороо хүртжээ. Транзистор нь сигналыг өсгөгч эсвэл электрон түлхүүрийн үүргээр өргөн хэрэглэгддэг хагас дамжуулагч төхөөрөмж юм. Транзистор нь нарийн, хурдан шилжилт хийх чадвартай учир өргөн хүрээний тоон болон аналог функцүүдэд ашигладаг. Транзисторыг хийхдээ Менделеевийн үелэх системийн IV-р бүлгийн элементүүд болох цахиур, германий ба бусад хагас дамжуулагч элементүүдийг ашигладаг. Хоёр гаралттай нэг цахилгаан гарцтай цахилгаан хувиргах хагас дамжуулах диод гэнэ. Хэрэглээнээс хамаарч шулуутгах,универсаль, импульсын, өндөр,хэт өндөр давтамжийн, хонгил ба гэдрэг, фото болон цацруулагч, стаблитрон диод гэж ангилна.  Хагас дамжуулагч диодыг германи, цахиур, селен  зэрэг бодисоор хийдэг. Хагас дамжуулагч багажууд нь электрон лампаас дараах давуу талтай учир орчин үед маш өргөн хэрэглэдэг. Юуны өмнө хагас дамжуулагч багажуудад чөлөөт цэнэг зөөгчдийг бий болгоход  ламптай адил катодыг халаах энерги шаардлагагүй учир хэмнэлттэй. Хагас дамжуулагч багажууд овор багатай учир зай бага эзэлж нийт төхөөрөмж авсаархан болно. Иймд эдгээрийг дэлхийн хиймэл дагуул, сансрын хөлөг онгоц, тооцон бодох машин зэрэгт хэрэглэхэд тохиромжтой.

Offline uulnee0908

  • Posts: 4
SW10D404
« Reply #1 on: 2011.11.08 23:13 »
Haha eniig seminar der neree oyutnud helku jinken ewgui zuil bolson shu bi uug ni dotroo bodjisan zuil zow bsan bn leeshd daan ch helehes imeged buruu bh gej bodood  :D

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: SW10D404
« Reply #2 on: 2011.11.09 10:12 »
ene MGL-uudyin zan baihgyi yuu? Bi uul ni medej baisyin, Bid uul ni mundag l daa ter ued ni boloogyi yum. Bi uul ni ter muug yalah baisan baihgyi yuu? daanch  ingechihsen, tegchihsen gedeg ch yumuu? Bid tenger, uul, nar saran zayatai, Biad laag geed baidag. Getel yaag hereg deeree oorsdoo nerelheed duugyi, aimhai, ichimhii baidaldaa baigaad baidag. Aigaad bish nerelheed l heleegyi baihaa. Za bugdeeree ene zangaa boliyo tehuu? Bagaa avaad hayachih heregtei sh dee. :)

Offline AmaRaa*

  • Posts: 11
(No subject)
« Reply #3 on: 2011.11.12 05:45 »
ene yu we xexe Tvvxiin forum-s iim yum olno gej zvvdelchij ywsangvie :shock:  :shock:  :shock:

Offline Уранбилэг

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 83
(No subject)
« Reply #4 on: 2011.11.16 00:41 »
Манай SS218ын асуудал этр эхэххэ............. Хэдий түүхийх ч гэлээ зөвхөн түүхийн хичээлд баригддагүй болохоор би энэ форумд ХАЙРТАЙ

Offline sain_udur

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 78
(No subject)
« Reply #5 on: 2011.11.17 11:16 »
humuus soronzon oron shig bj sain zuiliig tataad l muu zuiltei tulheltseel bval shan bhgui yu te. tegvel bag hairtsag geh met demii zuils archigdah bh daa