Би 10н жилд байхдаа эссе, шүлэг, зохион бичлэг гээд л бичих уралдаанд их ордог байсан. Заримд нь түрүүлнэ, заримд нь хожигдоно. Тэр болгоноосоо суралцаад л...Тэгээд би багшийн эссений тухай ярьсан зүйлээс тэс өөрөөр бичдэг байснаа бодсон ккк 10н жилд эссе гэхээр л баримт, хүний хэлсэн үг, ишлэл, тайлбар гээд л өөрийнхөө үзэл бодлыг нээх хөнддөггүй байж. Хамгийн сонин нь яагаад 10н жилд эссе бичих, их сургуульд эссе бичих 2 ийм их ялгаатай байдаг юм бол доо... Уг нь хүүхдүүдийг сургуульд байхаас нь эхлүүлээд хэрхэн бичих талаар зөв мэдээлэл, төсөөлөл, чадвартай төгсгөдөг бол ч... Би тэгж байгаад өөрийнхөө бичсэн эссег ком дээрээсээ олвол энд тавьж сонирхуулнаа