Author Topic: Lekts-4 India civil  (Read 18665 times)

0 Members and 3 Guests are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Lekts-4 India civil
« on: 2008.07.10 19:22 »
ЭНЭТХЭГИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ

Энэтхэг улс Индостаны хойг дээр оршдог, Ганга-Брахмапутра гол Бенгалийн буланд зутгадаг ойт хээр, ширэнгэ хосолсон халуун дулаан уур амьсгалтай улс. Палеолитын үеэс хүмүүс энэ газар суурьшсан тул угсаатны хэв шинж эрт үед үүссэн. Гэхдээ Энэтхэг угсаатан нэг язгуураас гараагүй. Баруун хойд энэтхэгчүүд ИРАН гаралтай. Тэднийг АРИЙ үндэстэн ч гэдэг. МЭӨ III мянганы үед нүүдэллэн Европт очсон тэдний хэсэг нь Ойрхи дорнодод үлдэж ТУРАНЫ хаант улс байгуулж байсан ба одоогийн ИРАН Өмнө зүгийн Энэтхэгчүүд Бирм, Шриланк, Бедуй зэрэг олон өвөрмөц жижиг угсаатны хэв маягтай үндэстэн.  Энэтхэг хэл нь: ИНДОЕВРОП-хойд, төв Энэтхэгт хэрэглэгддэг. ДРАВИД-Өмнөд болон Арлын энэтхэгт хэрэглэгддэг. Орчин үеийн Энэтхэг хэл нь Хинду, Бенгаль, Гужарат, Тамиль, Ассам, Телук зэрэг орон нутгийн хэлнүүдэд бас хуваагддаг.  Судлаачид Энэтхэгийн уугуул оршин суугчид Дравид хэлтэй аймгуудыг Индоевроп хэлээр ярьдаг АРИЙ-чуудын аймгийн холбоо түрэн гаргасан буюу “Арийчуудын нүүдэл” гэдэг онолыг гаргаж ирсэн. Энэ үйл явдал нь эртний Энэтхэгийн “Махабхарата”, “Рамаяана” туульсуудад уламжлагдан ирсэн гэж дүгнэдэг.  МАХАБХАРАТА буюу МАХА-БХАРАТа нарын үр садын их дайны тухай туульсад, ХАСТИНАПУРЕ хотод БХАРАТЫ-аас гаралтай КУРУ овогийн ДРИТАРАШТРА, ПАНДУ гэдэг  ах дүүсийн тэмцлийн тухай гардаг. ДРИТАРАШТРА сохор, доголон тул түүний дүү ПАНДУ хаан болсон. Гэвч ДРИТАРАШТРА нь 100 хүүхэдтэй болж КАУРАВАЛИ гэдэг бие даасан том овог болсон. Пандугийн 5 хөвүүн ПАНДАВА овог болсон. Панду хүүхдүүдийнхээ багад нас барсан тул Кауравали овгийнхон төрөл бүрийн аргаар Пандава овгийг устгах санаа гаргаж энэ 2 овгийн зөрчлөөс болж эзэнт улс 2 задарсан. Пандавачууд Индрапрастху\одоогийн Дели хот\ хотыг байгуулж тэдний улс хүчирхэг болж байгаад хорссон Каураваличууд тэднийг үгүй хийх уран арга олсон. “Шоо шидэх” \Зарим судлаачид шатар ч гэж бичсэн байдаг\ мөрийтэй тоглоом тоглох яах ч аргагүй арганд оруулж Пандавачууд 2 удаа ялагдаж эх нутаг, эд баялаг, эхнэр хүүхдээ бүгдийг алдаж 13 жил цөллөгөнд явцгаасан. Цөллөгний хугацаа дуусаж Пандавачууд бүх зүйлээ эргүүлж авах болоход Каураваличууд татгалзсан учир 2 овог дайн хийхээр болсон. Ертөнц, ан амьтан, байгаль дэлхий 2 хуваагдаж шийдвэрлэх тулалдаан 18 хоног үргэлжилж Пандавачуудын ялалтаар дууссан. Ингээд Пандавачууд Энэтхэгийг захирах болсон тухай гардаг. Рамаяана буюу Рамагийн тухай үлгэрт Нарны бурханаас гаралтай ДАШАРАТХА гэдэг хаан байв. Түүний хатадаас 4 хүү төржээ. Тэднээс хамгийн ахмад нь РАМА бусдаасаа илүү ухаалаг, хүчтэй, мэргэн цэцэн хүү байсан учир хаан өөрийн залгамжлагчаараа нэрлэж байсан. Гэвч БХАРАТЫ болон бусад хаад РАМА-г гүтгэж 14 жил ширэнгэ ойд цөлжээ. Рама ширэнгэ ойд өөрийн эхнэр, дүү Лакшмантайгаа амьдарч байтал Шулмасын хаан РАКШАС нь ЛАНКА РАВАНА \Цейлон арал\ арлын эзэн СИТА-г хулгайлсан тухай мэдээ ирдэг. РАМА түүнийг чөлөөлөхийн тулд сармагчны хаан СУГРИВЫ-гаас тусламж гуйхад хаан түүнд баавгай, сармагчнаас бүрдсэн их армийг захируулжээ. Рама тэднийг удирдаж аралтай холбосон гүүр барьж Ракшастай цус асаргуулан дайн хийж СИТА-г чөлөөлсөн. РАМАгийн цөллөгний хугацаа дуусаж хаан ширээндээ сууснаар энэ туульс өндөрлөдөг.  Эдгээр туульсыг ВАЛМИКИ гэдэг сэцэн хүн анх хэлсэн гэж домог байдаг бөгөөд үлгэр, домог учир түүхэн үеийн турш UPDATE хийгдэж ирсээр уламжлагдан иржээ. Түүн дээр гардаг бүх баатрууд Веед, Брахманы шашны бурхад болжээ. Хэдий үлгэр туульс байсан ч энд гардаг үйл явдал бодитой зүйл гэдгийг судлаачид археологийн судалгаагаар баталдаг байна. [b:13dae37f4e]Энэтхэгийн улс төрийн түүх нь МЭӨ 1-р мянганаас эхлэлтэй.[/b:13dae37f4e] Судлаачид Ганга мөрний дунд хэсэгт ХҮЙ байгуулагдаж, анхны хот улсууд бий болсон. Тэр хот улсуудыг “МАДХЬЯДЕША” буюу Дундад улсууд гэж нэрлэдэг. 16 ийм дундад улсууд байсан бөгөөд түүхэнд хамгийн их тэмдэглэгдэн үлдсэн нь Гаутама Сиддхартагийн\Будда\ улс байдаг. Энэтхэгийн нэгдэл болохоос өмнө Перс, Македон зэрэг тухайн үеийн хүчирхэг улсуудын довтолгоонд өртөж байсан. Ялангуяа Александрын их армийн эсрэг Магадхи улсын хаан Чандрагуптын толгойлсон арми Энэтхэгийн нэгдлийн эх сурвалж болсон.\МЭӨ 324 он\ Дайны дараа Чандрагупт өөрийн эзэмшилд МАУР-ын хаант улсыг байгуулсан. Түүний ач АШОК\273-236Монголоор түүнийг ГАСЛАНГУЙ хаан гэдэг\ хаан анх удаа бүх Энэтхэгийг нэгтгэсэн. Домогт өгүүлснээр Ашок хаан 100.000 хүнийг нэг дор алах тушаал гаргаж харгислал хийсэндэ ихэд гэмшиж БУДДЫН шашинд орж Энэтхэг дэх КАСТ-ын ёсыг халжээ. Ашок хааны дараагаас МАУРын хаант улс задарч олон жижг улсууд болж хуваагдсан байна. Эдгээр улсаас Кушаны хаант улс хүчирхэг нь байлаа.
Энэ улсын үед Буддын шашны нөлөө буурч БРАХМАН-ы шашин дахин сэргэсэн. Олон жижиг хаант улсууд болж задарсан. МЭ 8-р зууны үеэс Энэтхэг АРАБЫН АЯН ДАЙНД өртөж 11-р зуунаас ИСЛАМЫН ШАШИН Энэтхэгт анх орж ирлээ.
Үүний дараа Монголчуудын байлдан дагууллаас зугатсан Ислам шашинтнууд Энэтхэгт бага багаар ирэх болсон. 1526 онд ТӨМӨРИЙН ХААНТ УЛСын угсааны БАБУР Дели хотыг эзлэж ИХ МОГОЛЫН ХААНТ УЛСЫГ\1526-1755\ байгуулав. Моголын хаадууд ИСЛАМ-ИНДУИСТуудыг эвдрэлцүүлэхгүй, өвөг дээдсийнхээ ШАШНЫ ОЛОН УРГАЛЬЧ МЭРГЭН БОДЛОГО баримталж байсан болохоор эрс тэс шашин зэрэгцэн оршиж байсан. Индуист шашинт Исламын нөлөө орж байсны нэг жишээ Моголын ханхүү ШАХ ЖАХАН өөрийн эхнэр МУМТИЗ хатандаа зориулж босгосон ТАЖ МАХАЛ сүм. Хаан Акбар 2 шашинд эрх тэгш байх бодлого баримталж байсан. Үүний дараа 1755-1948 он хүртэл Энэтхэг Английн колони байх хугацаанд зэрэгцэн оршин байсан бие биендээ дайсагналцсан эсрэг тэсрэг шашин болж хувирсан. Үүний улмаас Энэтхэгт олон шашны тэмцэл гарсан төдийгүй 1948 онд Энэтхэг тусгаар тогтнолоо зарласан боловч Ислам шашинтнууд Энэтхэгээс салж ПАКИСТАН гэдэг шинэ улсыг байгуулсан. Мөн бусад шашны сект урсгалынхан ч гэсэн салаг тусгаарлах бодлого явуулж байсан. Тухайлбал: Сикх, Тамилчууд.

ИНДУИСТ ШАШИН: Энэтхэгийн энэ шашин 3 үе дамжиж хөгжсөн маш эртний түүхтэй. ВЕДИ-БРАХМАН-ИНДУИСТ гэсэн 3 үетэй. Эхний үе нь ВЕДИЙН ШАШИН. Археологичид 1922 оноос нээж судалсан МЕЖОНЖО ДАРО, ХАРАПП-ын соёл иргэншлийг эртний ВЕДИ-тэй холбон тайлбарладаг. ВЕДИ нь унших гэсэн утга бүхий үг бөгөөд эртний уран зохиолын цомирлог гэж судлаачид дүгнэдэг. Ригвед, Атарвавед,  Яжурвед, Самавед гэсэн 4 үндсэн хэсгээс бүрдсэн маш том цомирлог уран зохиол болой. Үүнийг Санскрит хэлээр САМАТЫ гэж нэрлэдэг.  Тухайлбал РИГВЕД-д 1028 хэсэг дуулал байх жишээтэй. Ведид нийтдээ 3399 бурхад байдаг учраас ПОЛИТЕИСТ буву олон шүтлэгт шашин болно. Ведийн энэ олон бурхадаас 33 нь хамгийн нөлөө бүхий бурхад бөгөөд бүгдийг нь АСУРИ\муу зүгийн\, ДЕВА\сайн зүгийн\ гэсэн 2 бүлэгт хуваадаг. Адита\газар дэлхийн\, Митра\нарны\, Варуна\Борооны\, Индра\Эмэгтэйчүүдийн\, Дъяус\аянга цахилгаан\, Лакшми\Үнэн сэтгэлийн\ гэх мэт ТУУЛЬСУУД дээр гардаг бүх баатрууд БУРХАД болсон байна. Ведийн шашинд ямар нэг сүм хийд барихыг хориглодог зөвхөн бурхны төлөөлөгч хүнийг шүтдэг байсан. Овгийн хатуу ёсны үед үүссэн болохоор хүнийг хойлоглох, шийтгэх бурангуй ёс их байсанв Тухайлбал бэлэвсэн эмэгтэйг шатааж эр нөхрийн араас илгээх ёс саяхныг хүртэл Энэтхэгт хадгалагдаж үлдсэн байлаа.
Ведийн шашин КАСТЫН ЁС-ыг бий болгосонв Санскритаар ВАРНА\өнгө, гэрэл\ гэдэг нийгмийн ялгаралыг бий болгосон. БРАХМАН, КШАТРИЙ, ВАЙШЫ, ШУДРА энэ 4 нийгмийн ялгарал Энэтхэгт одоог хүртэл уламжлагдан ирсэн байна. Үүнийг МЭӨ 5-р зуунд МАНУГИЙН ХУУЛИАР баталгаажуулсан байна. Энэ хуулиар БРАХМАН-ууд бол ДХАРМА\ДАРАМ\ буюу Ариун хууль, сургаалийг хамгаалахаар төрсөн хүмүүс. Иймээс тэд оршин байгаа бүгдээс дээгүүр оршин байх ёстой. Дэжлхий дээр байгаа бүх зүйл тэдний өмч байна. Тэд өөрийн юмыг идэж, өмсөж, түгээдэг юм. Бусад хүмүүс БРАХМАН-уудын нөлөөнд явж байх ёстой гэж номлодог. Брахманы амьдрал 4 үетэй байдаг. Залуу брахман  багшийн удирдлага дор Ведийг судлана.  Дараа нь тэд гэрлэж аж ахуй эрхэлж, үр хүүхдүүдээ хүмүүжүүлнэ. Дараа нь бүх хөрөнгө өмчөөс татгалзан ой тайгад өөрийгөө ганцаардуулан суух ёстой. Хамгийн сүүлд нь Брахман өглөгөөр хооллон амьдралын төгсгөлөө угтдаг байжээ.
3 варна Манугийн хуулиар сахил хүртэх ёстой бөгөөд үүнийг УПАНАЙЯНА гэдэг. Брахман 7 насандаа, Кшатрий 9 настайдаа, Вайшы 11 настайдаа сахил хүртдэг байна. Веди, Брахманы энэ шашин хүмүүст хатуу дэг ёсыг бармитлуулдаг байсан учраас КАСТын ёсыг эсэргүүцэж БУДДА-гийн шашин гарч ирж Энэтхэгт Варн хэсэг хугацаанд алга болов. Гэвч МЭ5-р зууны үед ШАНКАРАЧАРИ гэдэг авъяаслаг хүн “өөрийн оюун ухааны хүчээр Буддизмыг няцааж ШИВА бурхныг тахин шүтэж” Индуизмыг сэргээсэн. Индуизмд Кастын ёсыг илээр номлодоггүй боловч нийгэм, төр тогтвортой байх үндэс гэж үздэг байсан учраас Энэтхэгийн ард түмэн дахин Кастын ёсонд оржээ. Ведийн шашны гол бурхан ИНДРА, Брахманых нь Брахман байсан бол Индуизмын гол бурхан ВИШНУ, ШИВА болсон. Индуизмд бурхадуудыг  хэрхэн дүрсэлж, шүтэхээсээ сеот, урсгал болж хуваагддаг. Индуизмын гүн ухаанд бурхадын 3 нэгдмэл санаа\тримурти\ буюу Ертөнцийг үүсгэн байгуулагч [i:13dae37f4e][b:13dae37f4e]БРАХМАН – Ертөнцийг хамгаалагч ВИШНУ – Ертөнцийг нураагч ШИВА гэж аливаа юмс, үзэгдлийн зүй тогтлыг тайлбарладаг байна.
Индуизмын шүтлэгийн хэлбэр нь АНИМИЗМ байсан учраас бурхадаас гадна байгаль дэлхийг шүтдэг. Үүнд гол ус\Ганга мөрөн\, ургамал\Бадамлянхуа\, амьтад\Сармагчин, Заан ялангуяа Үхэр\ шүтдэг байна. Энэ нь амилах буюу оюун санаа\САНСАРА\ нь хүнийг өөд болсны дараа дахин амилж ургамал, амьтан, хүнд шингэдэг. Тэр оюун санааны зан байдал нь КОРМЫ-гаас\хувь заяа\ шалтгаалдаг. Дэд зорилго бол ертөнцийн хүлээснээс салж дахин төрөх явдал юм. Дахин төрөхийг МОКША гэдэг. Мокшад хүрэх зам ВЕДАНТЫН СУДАР-т тэмдэглэгдэн үлджээ. 11-р зуунд Индиузмд Исламын нөлөө орж Индуизм, Исламын ёсыг нэгтгэх гэсэн, Кастыг сахихгүй байх зорилгоор НАНАК\1469-1500\ гэдэг шашны зүтгэлтэн СИКХЫН шашны сектыг үндэслэсэн. Тэдний гол номлол нь АДИ-ГРАНТ гэдэг. Тэдний сургаалийг хүмүүс цөөхөн дэмжиж байсан тул алан хядах үйл ажиллагаа их явуулж иржээ.
« Last Edit: 2012.08.10 11:53 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Lekts-4 India civil
« Reply #1 on: 2008.07.10 19:40 »
Ашока (ASOKA)

Тєрийн болон шашны нэрт зvтгэлтэн, Маурья угсааны гуравдугаар Ашока хаан бол Энэтхэг улсын тvvхэн дэх хамгийн суут шашны зvтгэлтэн байсан билээ. Тvvний євєг эцэг Чандрагупт нь Александр Македонскийн байлдан дагуулалтаас ємнє Умард Энэтхэгийн дийлэнх хэсгийг эзэлж Энэтхэг улсын тvvхэнд анхны эзэнт гvрнийг байгуулсан цэргийн гарамгай зvтгэлтэн байжээ.Ашока нь манай эриний ємнєх 300 оны тєрсєн бололтой, манай эриний ємнєх 273 оны vед хаан суудалд заларчээ. Анхандаа євєг эцгийнхээ замналаар явж аян дайн хийж газар нутгаа єргєжvvлэх бодлого баримталж байв. Хаан болсныхоо найм дахь жилд Энэтхэгийн дорнод эрэг дээр орших єнєєгийн Орисс мужийн нутаг дэвсгэр дээр орших Калинг улсын эсрэг хийсэн аян дайнаа ялалтаар дуусгав.Гэвч энэ аян дайны vед зуун мянга хvн алагдаж бас хэдэн хэдэн зуун мянган хvн шархадсаныг Ашока хаан дуулаад энэхvv ялалт нь маш олон хvний амь насаар, маш их vнээр олдсонд харамсан сэтгэл шаналжээ. Ийнхvv сэтгэл санааны хямралд орсон хаан Энэтхэгийн нутаг дэвсгэрийг бvрэн эзлэн тvрэмгийлэх зорилгоосоо татгалзаж хєрш зэргэлдээ улс орон руу цэргийн довтолгоон хийхээ бvрмєсєн болив.Тэгээд бvддийн шашин шvтэх болж vнэнч шудрага ёс, энх амгалан, энэрэл хайр номлох дхармын vзэл санааг олон тvмний дотор дэлгэрvvлж эхэлжээ.Ан хийж зугацаахаа больж дан цагаан хоол идэх болов. Гэхдээ хамгийн гол нь хvнлэг, ухаалаг бодлого явуулах болсон нь олон тvмний талархал дэмжлэгийг хvлээжээ. Хаан эмнэлэг, амьтны хvрээлэн, зам бариулж олон харгис хууль тогтоомжийг єєрчилж тариан талбайг услах ажлыг єргєжvvллээ. Тэрчилэн хvмvvсийг сайн vйл бvтээх, хоорондоо нєхєрсєг харилцаатай байхыг сурталчилах зорилгоор засгийн газрын тусгай албан тушаалтан, дхармын тvшмэдийг орон гутагт томилон явууллаа.Хаант улсдаа бvх шашин шvтлэгт хvндэтгэлтэй хандах зарлиг гаргаж єєрєє бvддийн шашин шvтдэг болсноор тус шашин Энэтхэг улам єргє дэлгэрсэн байна. Тvvгээр ч зогссонгvй хєрш зэргэлдээ олон оронд буддын шашин сурталчилуулахаар лам нар томилон явуулснаас олон улсад илvv их амжилт олсон байна.Ашока хаан орон даяар багана босгож тvvн дээр болон хадан єєрийнх нь амьдрал, vйл ажиллагаа, зарлигуудыг сийлэх зарлиг буулгаснаас єнєє vед олонх нь тvvх дурсгалын vнэт зvйл болон хамгаалагдаж байна. Чухамдаа тэдгээр багана, хадны байрлал нь тvvний эзэнт гvрний нутаг дэвсгэрийн хэмжээ, тvvний vйл ажиллагааны тухай мэдээллийн гол эх сурвалж болсоор байна. Эдгээр баганыг урлагийн хосгvй нандин бvтээл гэж нандигнан хамгаалж байна.
Ашока хааныг нас барснаас хойшхи тавин жилийн хугацаанд тvvний захирч байсан эзэнт гvрэн задран унасан бєгєєд дахин ер сэргээгvй юм. Ашока хаан бvддийн шашныг бvх талаар дэмжиж байснаар хvн тєрєлхтєний тvvхэнд vнэлж баршгvй гавьяа байгуулсан юм. Тvvнийг хаанаар єргємжлєгдєх vед бvддийн шашин нь Энэтхэг улсын баруун хойд хэсэгт л дэлгэрсэн орон нутгийн хэмжээний шашин байсан бол тvvний хаанчлалын тєгсгєл vед нийт Энэтхэг даяар тєдийгvй хєрш зэргэлдээ олон оронд олон сая шvтэн бишрэгчидтэй болж єргєжсєн байлаа. Энэ утгаараа бvддийн шашныг эрчимтэй дэлгэрvvлж дэлхийн томоохон шашны нэг болгоход уг шашныг vндэслэгч Гуатамаас илvv их хувь нэмэр оруулсан билээ.]
« Last Edit: 2012.08.10 11:53 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
ТАЖ МАХАЛ домог
« Reply #2 on: 2009.07.31 12:36 »
Самарканд хотоос МОГОЛЧУУД 1389 онд цэрэглэн хө­дөлж, умарт Энэтхэгийг довт­лон Делигийн Султаныг уна­гас­наар Моголчуудын өмнө зүг дэх эзэмшлийн их улс Мо­голын их гүрний суурийг тавь­сан билээ. Энэ их гүрнийг эзэг­нэн захирч байсан Мон­гол хаадын дотроос хүчирхэг агуу нь Акбар хаан. Акбар хаан гурав дахь ач хүүгээ төрөхөд нь Хуррум буюу Баяс­галан хэмээх нэр хайрлажээ. Акбар хаан ач хүүдээ маш их хайртай байжээ. Энхрий хүү­хэд эмзэг байдаг хойно Хур­рум их эмзэг хүүхэд байж. Арван зургаан насандаа маш хүнд өвдөж, үхэл амьдралын заагт очжээ.Хааны зурхайчид заяа төөргийг нь зурж үзээд маш хэцүү бэрхийг туулах юм байна гэцгээжээ. Хан хөвгүү­нийг аврахын тулд өвөг эцэг болон эцэг нь нэгэн заншил үйлджээ. Тэр нь юү вэ гэвэл хан хөвгүүнийг том жинлүү­рийн нэгэн тавган дээр нь суулгаад, нөгөө тавган дээр нь алт эрдэнэсийг хан хөв­гүүнийг жинтэй тэнцтэл нь овоолжээ. Жинлүүрийн хоёр тавгийг тэнцмэгц мөнөөх жин­­­лүүрийн тавган дээрх алт эрдэнэсийг авч бурхны ариун хуврагууд болон үгээгүй хоо­сон ядууст хувцас хунар, тариа будаа болгон дуустал нь тараасанд хан хөвгүүний бие илааршжээ. Хожим нь эцэг хаан Жаханшрыг өөд болмогц хаан ширээг өвлөн авч Шах Жахан буюу "Хор­воог хаанчлан захирагч" нэ­рээр Моголын их гүрнийг за­хиран суужээ. Идэр залуудаа Ерөнхий сайдын охин байгаад хожим нь Жаханшрын бага хатан болсон Нур Жаханы зээ охинд дурлаж сэтгэл алдран явсаар хожим нь хаан ши­рээнд суумагцаа түүнийг хатнаа болгон авч Мумтаз Махаал хэмээн нэрийджээ. Шах Жахан хаан энэ хатан­даа хамгаас хайртай байж. Хамгаас хайртай хатан нь 1631 онд хаандаа арван дөрөв дэх хүүхдийг нь төрүү­лэх үе­дээ насан өөд болжээ. Хайрт хатныхаа хойноос хязгааргүй их гашуудсан Шах Жахан хаан түүний гэгээн дурсгалд зориулж гэрэлт бун­хан ба­риулахаар шийдэж газар сон­госон нь Жамуна мөрний баруун эрэгт тохио­жээ. Ин­гээд хорин хоёр жи­лийн турш хорин мянган хүн оролцож барьсан гэрэлт бун­хан бол эдүгээгийн энэ Таж Махаал юм.Гадна дотногүй цагаан гантигаар бүрж, гантиг хавтан бүгдийг эрдэнийн чулуугаар бүтээсэн цэцэг навч шигтгэн битүү хүрээлсэн байх бөгөөд элдэв гэрэл чийдэнгүй бүрэн­хийдүү бунхан доторхи ханан дээр суулгасан тэрхүү эрдэ­нийн чулуун цэцгэн дээр гар чийдэн тусгамагц час улаан цэцэг өөдөөс дэлгэрэх нь бас л гайхамшиг. Дотор талын ган­тиг хана уруу гэрэл тусгаагүй үед юм уу эсвэл өдрийн цагт гадаа ханан дээрх цэцгүүд "Дэлгэрдэг" нь үгүй. Зэрвэс­хэн харахад хээ угалз шиг л харагдана. Гантиган хавтан дээрх энэ навч цэцгийг бүг­дийг нь оюу номин анар эр­дэнээр бүтээсэн байдаг ажээ. Жах Шахан хаан Жамуна мөрний нөгөө эрэг дээр өөр­төө зориулж хар гантигаар мөн ийм нэгэн гэрэлт бунхан бариулж энэ хоёр бунхныг Жамуна мөрөн дээр тавь­сан том гүүрээр холбоно гэж бодож байжээ.Хэрэв Шах Жахан хааны хүсэл биелсэн сэн бол өнөө­дөр Жамуна мөрөн дээр нэ­гэн сайхан гүүр арга билэг хоёр шиг хар цагаан хоёр бунхныг холбон сунайж байх байж дээ. Гэвч тийм сайхан юм үзэх хувь тавилан хүмүүн төрөлтөнд дутжээ. Бодсон санаснаа бүрэн гүйцэлдүүлж чадаагүй байгаа хаан хүнд өвчинд нэрвэгджээ. Энэ явд­лыг мэдсэн хөвгүүд нь хаан ши­рээнд санаархан өвөр зуураа тэмцэлджээ. Хаан ширээний төлөө бусдаас илүү улайран тэмцэж байсан Ау­рангзэб эцгийнхээ оршин сууж бай­сан Агра хотыг эзлэн авч эцгийгээ Жамуна мөрний нөгөө эрэгт орших улаан цайз гэгч гянданд хорьжээ. Шах Жахан ганц охинтой байсан бөгөөд түүнийг нь Жаханара гэдэг байж. Гоо үзэсгэлэн сайхан сэтгэлээрээ бүхнийг гайхуулдаг байсан энэ гүнж эцэгтэйгээ хамт хоригдохоор шийджээ. Жаханара гүнж эцгээ ас­ран сувилж эдгээснээр үл барам эцгийнхээ хайр сэтгэ­лийг хүндлэн биширч байв. Улаан цайз хэмээх гяндан өндөр цонхтой учраас эц­гийнхээ хоригдож байсан өрөөний цонхны эсрэг талын хананд Таж Махаал бүрэн харагдахуйц том толь зоож өгсөн гэдэг. Шах Жахан най­ман жилийн турш толинд тусах Таж Махаалыг харж, Жаханара найман жилийн турш эцгээ асран гянданд цуг хоригджээ. Найман жилийн дараа эцгийгээ өөд болмогц хааны алтан ургийнхан шиг ордон шилтгээнд заларч элбэг тан­саг амьдрах боломж олгосон болов ч Жаханара гүнж "Хэрц­­гий догшин дүүгийнхээ дэргэд яаж би жаргалтай амьдрах юм" гэж хэлээд гян­дандаа үлдэх насаа өнгө­рөөсөн гэ­дэг. Хайр, агуу их хайр л хай­рыг төрүүлдэг аж.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: ТАЖ МАХАЛ домог
« Reply #3 on: 2011.01.25 19:28 »
Вимана нь сүм, ордон, домгийн нисдэг төхөөрөмж гэсэн хэд хэдэн утгатай санскрит үг. Үл мэдэгдэх нисдэг биетийн тухай сонирхдог асар их тэмүүлэлтэй зарим шинэ цагийн хүмүүс (харийн нисдэг таваг газардсан тухай анхны номуудын нэгийг 1953 онд Жорж Адамскитай хамтран бичсэн Десмонд Лесли шиг) эрт цагийн одон орны онол, дэвшилтэт технологи бүхий соёл бодит байсныг гэрчлэх Виманагийн тухай бичжээ.Тэд Вимана буюу нисдэг төхөөрөмжийн тухай судлахад үл таних есөн хүний домогтой холбоотой болохыг мэдсэн байна.Олон судлаач маш чухал бодит зүйлс үл мэдэгдэх нисдэг биетийн нууцтай холбоотой гэж үздэг. Тэднийхээр бол эртний Энэтхэг, Атлантис харийнхны хамгийн их ирдэг газар байжээ. Хэдэн зууны өмнөөс өнөөг хүртэл хадгалагдан ирсэн Энэтхэгийн түүхэн сурвалжид нисдэг төхөөрөмжийн тухай мэдээлэл бий. Хэдэн зуун түүхэн сурвалж бичиг мэдээж үнэн бодит зүйл. Харин тэдгээр олон баримтын ихэнх нь санскрит хэлнээс англи хэл рүү орчуулагдаагүй байгаа.Энэтхэгийн эзэн хаан Ашока олон шинжлэх ухааныг бүртгэсэн Энэтхэгийн агуу эрдэмтдээс бүрдсэн "есөн үл таних хүний нууц нийгэмлэг" байгуулжээ. Буддын шашныг эсэргүүцэж байсан Ашока өрсөлдөгчдөө дарах "чөтгөрийн зорилгод" тэдгээр есөн суу билэгтнийг ашиглаж, тэднийг мөн өөрийнх нь эсрэг босохоос сэргийлж маш нууц хяналт дор ажиллуулж байсан учраас тэд Энэтхэгийн эртний түүхэн бичээст дурдагдаагүй аж."Үл таних есөн хүн" есөн ном бичжээ. Магадгүй хүн тус бүр нэг ном бичсэн байх. Хамгийн эхний ном бол "Таталцлын нууц". Энэ ном түүхчдэд танил болсон ч "таталцлын хүчийг удирдах" тэдний ойлголт бүхий хуудсуудыг үнэндээ хараагүй. Тэдгээр хуудсууд магадгүй одоог хүртэл Энэтхэгийн нууц номын сан, Түвд эсвэл хаа нэгтээ хадгалагдаж байгаа.Ашока хаан тэдний нээлт, амжилтыг нуухыг хүссэнийг мэдсэн учир тэд маш чухал мэдээлэл бүхий хуудсуудыг хаа нэгтээ нуужээ. Тэд шинжлэх ухааны чухал ололтыг хэн нэгэн бусдыг хөнөөхөд ашиглахаас сэргийлсэн байх.Хэдэн жилийн өмнө Хятадууд Түвдийн нийслэл Лхасаас санскрит хэлээр бичигдсэн хэд хэдэн гар бичмэл олсон юм. Тэдгээр баримтыг Чандигарын их сургууль уруу орчуулахаар илгээжээ. Тус сургуулийн доктор Рут Рейна од хоорондын сансрын хөлөг бүтээх зааварчилгаа бүхий бичиг баримт гэж мэдээлсэн байна."Хүний бие махбодийн хөдлөх бүтцэд тулгуурласан үл мэдэх хүч Лагхима ашигласан тэдний хөдөлгөгч хүчний арга бүх таталцлын хүчний эсрэг хангалттай байсан" гэж Р. Рейна мэдэгдсэн билээ.Энэтхэгийн йогт Лагхима нь хүний газраас хөөрөх нууц хүчийг илэрхийлдэг аж. Олон мянган жилийн настай эдгээр гар бичмэлд нисдэг төхөөрөмжийн тавцан дээр суун аль нэг гариг уруу илгээдэг байсан зэвсэглэсэн эрсийг Астрас гэж нэрлэдэг байсныг доктор Рейна дурдсан юм. Тэдгээр гар бичмэл дээр бичигдсэн "антима буюу үл үзэгдэгч малгай", "гарима буюу хар тугалган уул шиг хэрхэн хүнд болох" нууцыг илрүүлэхээр ажиллаж байна.Энэтхэгийн эрдэмтэд тэдгээр гар бичмэлд чухал ач холбогдол өгдөггүй. Гар бичмэлийн багахан хэсгийг сансрын хөтөлбөрийн судалгаанд л ашиглаж. Энэ нь таталцлын эсрэг судалгаа явуулахыг зөвшөөрсөн Засгийн газрын анхны загваруудын нэг байсан юм. Тэдгээр гар бичмэл дээр гариг хооронд үнэхээр аялсан эсэх нь тодорхойгүй ч сар руу аялах төлөвлөгөөний бүх зүйлийг сануулан бичсэн байжээ.Хэдийгээр Энэтхэгийн агуу домгийн нэг "Рамаяна"-д Вимана (буюу Астра) дотор суун сар руу аялсан мөн Асвин (буюу Атлантисын агаарын хөлөг)-тай саран дээр дайтсан тухай дэлгэрэнгүй бичсэн байдаг. Энэ нь энэтхэгчүүдийн ашиглаж байсан агаарын хөлгийн үйлдвэрлэлийн технологи, таталцлын эсрэг өнөөгийн ул мөрийн багахан хэсэг юм.Үнэхээр тэр технологийг ойлгохын тулд бид өнгөрсөн үе рүү буцах ёстой. 15 мянган жилийн өмнөх Рамагийн Эзэнт гүрэн өнөөгийн баруун, хойд Энэтхэг болон Пакистаны газар нутгийн элснээс одоог хүртэл Вимана хадгалагдаж байгаа.Рама эзэнт гүрэн эргэлзээгүй Атлантын далайн дунд атлантчуудын соёл иргэншил бүхий арал шиг хөгжилтэй байсан. Рамагийн долоон агуу нийслэл хот эртний хиндү бичвэрт долоон Риши хот гэж бичигдсэн байдаг.Энэтхэгийн эртний агуу туульсын нэг "Рамаяна"- д Виманаг хоёр давхар, дугуй цилиндр хэлбэр, дугариг оройтой, хажуу бөөрөндөө их бууны олон амтай нисэх онгоц уянгалаг аялгуу жингэнүүлэн, салхи шиг хурдан нисдэг гэж дүрсэлдэг.Эртний Виманагийн тухай өгүүлсэн эртний Энэтхэгийн олон ном зохиол байдаг. Эртний энэтхэгчүүд олон төрлийн Вимана жолооддог байсан ба хэрхэн жолоодох талаар нэгд нэгэнгүй бичиж үлдээсэн байдаг. Виманагийн тухай бичсэн Самара Сутхадхара шинжлэх ухааны шаштирт уг сансрын хөлгийг бүтээх, хөөрөх, олон мянган км аялах, хэрхэн газардах тухай 230 бадаг шүлэг бий.80 мянган морины хүчтэй хөлгийг хуй салхи, аянга, шувуудаас хэрхэн хамгаалах талаар мөн бензин шиг "шаргал цагаандуу өнгөтэй шингэн" ашигладаг байсныг бичжээ.Хоёр мянга гаруй жилийн өмнө Македоны Александр Энэтхэг рүү агуу эзлэн түрэмгийлэл хийсэн талаар Александрын түүхчдийн сонирхолтой тэмдэглэл байдаг. Тэдний бичиж үлдээснээр "нисдэг тагтаа шиг зүйл агаараас морьт цэргүүд рүү галт бөмбөлөг унагаж" байжээ. Энэтхэгийг эзлэхээр ирсэн Александрын агуу зэвсэгт хүчин  Виманад дийлдсэн нь энэ аж.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Lekts-4 India civil
« Reply #4 on: 2013.03.11 10:18 »
Махатма Ганди

Мохандас Карамчанд Ганди (1869-1948) бол 90 гаруй жил Энэтхэг Улсыг захирсан Британичуудаас эрх чөлөөгөө олохыг зорьсон их үйл хэргийн удирдагч юм. Түүнийг “Аугаа сэтгэл” гэсэн утга илэрхийлэх “Махатма” гэдэг нэрээр хүндэтгэн дууддаг.

Тэрээр Энэтхэг Улсын Порбандар хотод 1869 оны 10 дугаар сарын 2-ны өдөр төржээ. Орон нутагтаа нэртэй удирдагч болох эцэг нь Гандиг 16 настайд нь өөд болсон байна.

Гандигийн эцэг эх түүнийг 13 настайд нь огт танихгүй Кастурба гэдэг охинтой гэрлүүлэхээр сүй тавьжээ. Тухайн үед төлөвлөж гэр бүл болох уламжлал байсан аж. Хосын дундаас төрсөн дөрвөн хүүгийн ууган нь Гандиг хуульч болохоор Английн Лондон руу явахын өмнөхөн 1888 онд төрсөн байна.

Ганди 1891 онд Энэтхэгт эргэн ирсэн ч эх орондоо хуульч мэргэжлээрээ амжилт олж чадаагүй байна. Тэрээр Өмнөд Африкт түр ажиллахаар шийдэн, 1893 онд очиж, хуульчаар ажиллах болов.
Британийн эзэнт гүрний нэг хэсэг болсон Өмнөд Африкт Ганди Энэтхэгчүүдийн эсрэг чиглэсэн бусармаг зүйлстэй нүүр тулав. Хэрэв цагаан арьстай хүн явж таарвал энэтхэг хүн суудлын мөнгөө төлсөн байсан ч галт тэрэгний нэгдүгээр зэрэглэлийн суудлаас шууд хөөгдөж байлаа. Олон зочид буудалд оруулахгүй, зодож нүдэн, элдэв нэрээр дууддаг байжээ.

Ганди хүчирхийлэлгүйгээр Энэтхэг хүмүүсийн эрхийн төлөө тэмцэхийн тулд хуулийг өмнөө барьдаг байлаа. Шударга бус явдлыг эсэргүүцэхдээ тэр захиа бичиж, товхимол гарган, тайван байдлаар тэмцэх болов. Жишээлбэл: төрийн үйлчилгээг авахгүй байх, төрийн албан хаагчтай хамтран ажиллахаас татгалзах, төмөр замыг хааж зогсох зэрэг идэвхгүй байдлаар эсэргүүцэж байлаа. Долоон жилийн дараа Өмнөд Африкийн засаг захиргаа Гандигийн шударга ёсны төлөөх дуу хоолойны өмнө мөхөсдсөн гэж хэлж болно. Түүний Өмнөд Африкт эрхэлсэн “түр” ажил нь хорин жилийн турш үргэлжилсэн хүний эрхийн төлөөх тэмцэл болон хувирсан байна. Эцэст нь тэр гэртээ харих цаг боллоо гэж үзэн, 1914 онд Энэтхэгт эргэн ирж бүрмөсөн суурьшсан билээ.

Дөчин таван насандаа Ганди Британиас эх нутгаа чөлөөлөх, эх орон, ард түмэндээ тусгаар тогтнолыг олгохын төлөө тэмцэх болсон юм. Тэр өөрийг нь дагах Энэтхэгчүүдэд Британид хийсэн ямар ч зүйлийг авахгүй байхыг уриалжээ. Мөн тайван байдлаар жагсаж, өлсгөлөн зарлаж байлаа. Британийн шударга бус хуулийг дагахгүй байхыг түмэнд уриалж байлаа.

Түүний хийж байгаа зүйлс Британийн төрд таалагдаагүй учраас 1922 онд баривчлагдан хоёр жил хоригджээ. Түүний найз Жавхарлал Неру Энэтхэгийн улс төрийн эрх чөлөөний төлөөх тэмцлийг нь үргэлжлүүлсэн байна.

Гэхдээ Ганди бууж өгөөгүй бөгөөд Энэтхэгт буцаж ирснээс хойш 15 жилийн хугацаанд Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний удирдагч байсан юм. Британичууд түүнийг дахин хорьсон ч тэрээр энэ шалтгааны төлөө хоригдох бол нэр төрийн хэрэг гэж үзсэн билээ.

Энэтхэг Улс 1947 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тусгаар тогтносон улс болж, Ж.Неру анхны Ерөнхий сайд (Төрийн тэргүүн) болжээ. Тэгж байтал Энэтхэг Улс дахь Хинду болон Ислам шашны хооронд тэмцлийн гал аслаа. Ганди 78 насандаа 1948 оны 1 дүгээр сард цус урсгасан явдлыг зогсоохоор өлсгөлөн зарлав. Таван өдрийн дараа тэмцлээ зогсоохоо амлаж, Ганди өлсгөлөнгөө зогсоосон байна. Тэрээр арван хоёр өдрийн дараа алуурчны гарт амиа алдсан юм.

Ганди олон сая хүний өмнө гайхалтай үлгэр жишээ болсон билээ. Мартин Лютер Кинг Америкийн Нэгдсэн Улсад нийгмийн өөрчлөлт хийхийн тулд Гандигийн олон аргыг ашигласан байдаг. Гандигийн хэлсэн үгнээс эш татвал:

“Аз жаргал бол чи зөв бодож, хэлж, хийхийг хэлнэ”
“Бодол санаагаа ямагт цэвэр ариун байлгахад анхаарвал аливаа үйлс бүтэх болно.”
“Нүглийг үзэн ядаж, нүгэлтнийг хайрлая.”
“Үнэнхүү ялгаатай байдлыг ахиц дэвшлийн эрүүл шинж гэж болно.”
“Би өөрийн дотоод мөн чанараа бүрэн илэрхийлэхийн тулд эрх чөлөөг хүсч байна.”
“Сул дорой нэгэн хэзээ ч өршөөж чаддаггүй. Өршөөл энэрэл бол хүчтэй нэгнээс харах шинж”
“Та ертөнцөд харахыг хүссэн өөрчлөлт байх ёстой”