ЭНЭТХЭГИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ
Энэтхэг улс Индостаны хойг дээр оршдог, Ганга-Брахмапутра гол Бенгалийн буланд зутгадаг ойт хээр, ширэнгэ хосолсон халуун дулаан уур амьсгалтай улс. Палеолитын үеэс хүмүүс энэ газар суурьшсан тул угсаатны хэв шинж эрт үед үүссэн. Гэхдээ Энэтхэг угсаатан нэг язгуураас гараагүй. Баруун хойд энэтхэгчүүд ИРАН гаралтай. Тэднийг АРИЙ үндэстэн ч гэдэг. МЭӨ III мянганы үед нүүдэллэн Европт очсон тэдний хэсэг нь Ойрхи дорнодод үлдэж ТУРАНЫ хаант улс байгуулж байсан ба одоогийн ИРАН Өмнө зүгийн Энэтхэгчүүд Бирм, Шриланк, Бедуй зэрэг олон өвөрмөц жижиг угсаатны хэв маягтай үндэстэн. Энэтхэг хэл нь: ИНДОЕВРОП-хойд, төв Энэтхэгт хэрэглэгддэг. ДРАВИД-Өмнөд болон Арлын энэтхэгт хэрэглэгддэг. Орчин үеийн Энэтхэг хэл нь Хинду, Бенгаль, Гужарат, Тамиль, Ассам, Телук зэрэг орон нутгийн хэлнүүдэд бас хуваагддаг. Судлаачид Энэтхэгийн уугуул оршин суугчид Дравид хэлтэй аймгуудыг Индоевроп хэлээр ярьдаг АРИЙ-чуудын аймгийн холбоо түрэн гаргасан буюу “Арийчуудын нүүдэл” гэдэг онолыг гаргаж ирсэн. Энэ үйл явдал нь эртний Энэтхэгийн “Махабхарата”, “Рамаяана” туульсуудад уламжлагдан ирсэн гэж дүгнэдэг. МАХАБХАРАТА буюу МАХА-БХАРАТа нарын үр садын их дайны тухай туульсад, ХАСТИНАПУРЕ хотод БХАРАТЫ-аас гаралтай КУРУ овогийн ДРИТАРАШТРА, ПАНДУ гэдэг ах дүүсийн тэмцлийн тухай гардаг. ДРИТАРАШТРА сохор, доголон тул түүний дүү ПАНДУ хаан болсон. Гэвч ДРИТАРАШТРА нь 100 хүүхэдтэй болж КАУРАВАЛИ гэдэг бие даасан том овог болсон. Пандугийн 5 хөвүүн ПАНДАВА овог болсон. Панду хүүхдүүдийнхээ багад нас барсан тул Кауравали овгийнхон төрөл бүрийн аргаар Пандава овгийг устгах санаа гаргаж энэ 2 овгийн зөрчлөөс болж эзэнт улс 2 задарсан. Пандавачууд Индрапрастху\одоогийн Дели хот\ хотыг байгуулж тэдний улс хүчирхэг болж байгаад хорссон Каураваличууд тэднийг үгүй хийх уран арга олсон. “Шоо шидэх” \Зарим судлаачид шатар ч гэж бичсэн байдаг\ мөрийтэй тоглоом тоглох яах ч аргагүй арганд оруулж Пандавачууд 2 удаа ялагдаж эх нутаг, эд баялаг, эхнэр хүүхдээ бүгдийг алдаж 13 жил цөллөгөнд явцгаасан. Цөллөгний хугацаа дуусаж Пандавачууд бүх зүйлээ эргүүлж авах болоход Каураваличууд татгалзсан учир 2 овог дайн хийхээр болсон. Ертөнц, ан амьтан, байгаль дэлхий 2 хуваагдаж шийдвэрлэх тулалдаан 18 хоног үргэлжилж Пандавачуудын ялалтаар дууссан. Ингээд Пандавачууд Энэтхэгийг захирах болсон тухай гардаг. Рамаяана буюу Рамагийн тухай үлгэрт Нарны бурханаас гаралтай ДАШАРАТХА гэдэг хаан байв. Түүний хатадаас 4 хүү төржээ. Тэднээс хамгийн ахмад нь РАМА бусдаасаа илүү ухаалаг, хүчтэй, мэргэн цэцэн хүү байсан учир хаан өөрийн залгамжлагчаараа нэрлэж байсан. Гэвч БХАРАТЫ болон бусад хаад РАМА-г гүтгэж 14 жил ширэнгэ ойд цөлжээ. Рама ширэнгэ ойд өөрийн эхнэр, дүү Лакшмантайгаа амьдарч байтал Шулмасын хаан РАКШАС нь ЛАНКА РАВАНА \Цейлон арал\ арлын эзэн СИТА-г хулгайлсан тухай мэдээ ирдэг. РАМА түүнийг чөлөөлөхийн тулд сармагчны хаан СУГРИВЫ-гаас тусламж гуйхад хаан түүнд баавгай, сармагчнаас бүрдсэн их армийг захируулжээ. Рама тэднийг удирдаж аралтай холбосон гүүр барьж Ракшастай цус асаргуулан дайн хийж СИТА-г чөлөөлсөн. РАМАгийн цөллөгний хугацаа дуусаж хаан ширээндээ сууснаар энэ туульс өндөрлөдөг. Эдгээр туульсыг ВАЛМИКИ гэдэг сэцэн хүн анх хэлсэн гэж домог байдаг бөгөөд үлгэр, домог учир түүхэн үеийн турш UPDATE хийгдэж ирсээр уламжлагдан иржээ. Түүн дээр гардаг бүх баатрууд Веед, Брахманы шашны бурхад болжээ. Хэдий үлгэр туульс байсан ч энд гардаг үйл явдал бодитой зүйл гэдгийг судлаачид археологийн судалгаагаар баталдаг байна. [b:13dae37f4e]Энэтхэгийн улс төрийн түүх нь МЭӨ 1-р мянганаас эхлэлтэй.[/b:13dae37f4e] Судлаачид Ганга мөрний дунд хэсэгт ХҮЙ байгуулагдаж, анхны хот улсууд бий болсон. Тэр хот улсуудыг “МАДХЬЯДЕША” буюу Дундад улсууд гэж нэрлэдэг. 16 ийм дундад улсууд байсан бөгөөд түүхэнд хамгийн их тэмдэглэгдэн үлдсэн нь Гаутама Сиддхартагийн\Будда\ улс байдаг. Энэтхэгийн нэгдэл болохоос өмнө Перс, Македон зэрэг тухайн үеийн хүчирхэг улсуудын довтолгоонд өртөж байсан. Ялангуяа Александрын их армийн эсрэг Магадхи улсын хаан Чандрагуптын толгойлсон арми Энэтхэгийн нэгдлийн эх сурвалж болсон.\МЭӨ 324 он\ Дайны дараа Чандрагупт өөрийн эзэмшилд МАУР-ын хаант улсыг байгуулсан. Түүний ач АШОК\273-236Монголоор түүнийг ГАСЛАНГУЙ хаан гэдэг\ хаан анх удаа бүх Энэтхэгийг нэгтгэсэн. Домогт өгүүлснээр Ашок хаан 100.000 хүнийг нэг дор алах тушаал гаргаж харгислал хийсэндэ ихэд гэмшиж БУДДЫН шашинд орж Энэтхэг дэх КАСТ-ын ёсыг халжээ. Ашок хааны дараагаас МАУРын хаант улс задарч олон жижг улсууд болж хуваагдсан байна. Эдгээр улсаас Кушаны хаант улс хүчирхэг нь байлаа.
Энэ улсын үед Буддын шашны нөлөө буурч БРАХМАН-ы шашин дахин сэргэсэн. Олон жижиг хаант улсууд болж задарсан. МЭ 8-р зууны үеэс Энэтхэг АРАБЫН АЯН ДАЙНД өртөж 11-р зуунаас ИСЛАМЫН ШАШИН Энэтхэгт анх орж ирлээ.
Үүний дараа Монголчуудын байлдан дагууллаас зугатсан Ислам шашинтнууд Энэтхэгт бага багаар ирэх болсон. 1526 онд ТӨМӨРИЙН ХААНТ УЛСын угсааны БАБУР Дели хотыг эзлэж ИХ МОГОЛЫН ХААНТ УЛСЫГ\1526-1755\ байгуулав. Моголын хаадууд ИСЛАМ-ИНДУИСТуудыг эвдрэлцүүлэхгүй, өвөг дээдсийнхээ ШАШНЫ ОЛОН УРГАЛЬЧ МЭРГЭН БОДЛОГО баримталж байсан болохоор эрс тэс шашин зэрэгцэн оршиж байсан. Индуист шашинт Исламын нөлөө орж байсны нэг жишээ Моголын ханхүү ШАХ ЖАХАН өөрийн эхнэр МУМТИЗ хатандаа зориулж босгосон ТАЖ МАХАЛ сүм. Хаан Акбар 2 шашинд эрх тэгш байх бодлого баримталж байсан. Үүний дараа 1755-1948 он хүртэл Энэтхэг Английн колони байх хугацаанд зэрэгцэн оршин байсан бие биендээ дайсагналцсан эсрэг тэсрэг шашин болж хувирсан. Үүний улмаас Энэтхэгт олон шашны тэмцэл гарсан төдийгүй 1948 онд Энэтхэг тусгаар тогтнолоо зарласан боловч Ислам шашинтнууд Энэтхэгээс салж ПАКИСТАН гэдэг шинэ улсыг байгуулсан. Мөн бусад шашны сект урсгалынхан ч гэсэн салаг тусгаарлах бодлого явуулж байсан. Тухайлбал: Сикх, Тамилчууд.
ИНДУИСТ ШАШИН: Энэтхэгийн энэ шашин 3 үе дамжиж хөгжсөн маш эртний түүхтэй. ВЕДИ-БРАХМАН-ИНДУИСТ гэсэн 3 үетэй. Эхний үе нь ВЕДИЙН ШАШИН. Археологичид 1922 оноос нээж судалсан МЕЖОНЖО ДАРО, ХАРАПП-ын соёл иргэншлийг эртний ВЕДИ-тэй холбон тайлбарладаг. ВЕДИ нь унших гэсэн утга бүхий үг бөгөөд эртний уран зохиолын цомирлог гэж судлаачид дүгнэдэг. Ригвед, Атарвавед, Яжурвед, Самавед гэсэн 4 үндсэн хэсгээс бүрдсэн маш том цомирлог уран зохиол болой. Үүнийг Санскрит хэлээр САМАТЫ гэж нэрлэдэг. Тухайлбал РИГВЕД-д 1028 хэсэг дуулал байх жишээтэй. Ведид нийтдээ 3399 бурхад байдаг учраас ПОЛИТЕИСТ буву олон шүтлэгт шашин болно. Ведийн энэ олон бурхадаас 33 нь хамгийн нөлөө бүхий бурхад бөгөөд бүгдийг нь АСУРИ\муу зүгийн\, ДЕВА\сайн зүгийн\ гэсэн 2 бүлэгт хуваадаг. Адита\газар дэлхийн\, Митра\нарны\, Варуна\Борооны\, Индра\Эмэгтэйчүүдийн\, Дъяус\аянга цахилгаан\, Лакшми\Үнэн сэтгэлийн\ гэх мэт ТУУЛЬСУУД дээр гардаг бүх баатрууд БУРХАД болсон байна. Ведийн шашинд ямар нэг сүм хийд барихыг хориглодог зөвхөн бурхны төлөөлөгч хүнийг шүтдэг байсан. Овгийн хатуу ёсны үед үүссэн болохоор хүнийг хойлоглох, шийтгэх бурангуй ёс их байсанв Тухайлбал бэлэвсэн эмэгтэйг шатааж эр нөхрийн араас илгээх ёс саяхныг хүртэл Энэтхэгт хадгалагдаж үлдсэн байлаа.
Ведийн шашин КАСТЫН ЁС-ыг бий болгосонв Санскритаар ВАРНА\өнгө, гэрэл\ гэдэг нийгмийн ялгаралыг бий болгосон. БРАХМАН, КШАТРИЙ, ВАЙШЫ, ШУДРА энэ 4 нийгмийн ялгарал Энэтхэгт одоог хүртэл уламжлагдан ирсэн байна. Үүнийг МЭӨ 5-р зуунд МАНУГИЙН ХУУЛИАР баталгаажуулсан байна. Энэ хуулиар БРАХМАН-ууд бол ДХАРМА\ДАРАМ\ буюу Ариун хууль, сургаалийг хамгаалахаар төрсөн хүмүүс. Иймээс тэд оршин байгаа бүгдээс дээгүүр оршин байх ёстой. Дэжлхий дээр байгаа бүх зүйл тэдний өмч байна. Тэд өөрийн юмыг идэж, өмсөж, түгээдэг юм. Бусад хүмүүс БРАХМАН-уудын нөлөөнд явж байх ёстой гэж номлодог. Брахманы амьдрал 4 үетэй байдаг. Залуу брахман багшийн удирдлага дор Ведийг судлана. Дараа нь тэд гэрлэж аж ахуй эрхэлж, үр хүүхдүүдээ хүмүүжүүлнэ. Дараа нь бүх хөрөнгө өмчөөс татгалзан ой тайгад өөрийгөө ганцаардуулан суух ёстой. Хамгийн сүүлд нь Брахман өглөгөөр хооллон амьдралын төгсгөлөө угтдаг байжээ.
3 варна Манугийн хуулиар сахил хүртэх ёстой бөгөөд үүнийг УПАНАЙЯНА гэдэг. Брахман 7 насандаа, Кшатрий 9 настайдаа, Вайшы 11 настайдаа сахил хүртдэг байна. Веди, Брахманы энэ шашин хүмүүст хатуу дэг ёсыг бармитлуулдаг байсан учраас КАСТын ёсыг эсэргүүцэж БУДДА-гийн шашин гарч ирж Энэтхэгт Варн хэсэг хугацаанд алга болов. Гэвч МЭ5-р зууны үед ШАНКАРАЧАРИ гэдэг авъяаслаг хүн “өөрийн оюун ухааны хүчээр Буддизмыг няцааж ШИВА бурхныг тахин шүтэж” Индуизмыг сэргээсэн. Индуизмд Кастын ёсыг илээр номлодоггүй боловч нийгэм, төр тогтвортой байх үндэс гэж үздэг байсан учраас Энэтхэгийн ард түмэн дахин Кастын ёсонд оржээ. Ведийн шашны гол бурхан ИНДРА, Брахманых нь Брахман байсан бол Индуизмын гол бурхан ВИШНУ, ШИВА болсон. Индуизмд бурхадуудыг хэрхэн дүрсэлж, шүтэхээсээ сеот, урсгал болж хуваагддаг. Индуизмын гүн ухаанд бурхадын 3 нэгдмэл санаа\тримурти\ буюу Ертөнцийг үүсгэн байгуулагч [i:13dae37f4e][b:13dae37f4e]БРАХМАН – Ертөнцийг хамгаалагч ВИШНУ – Ертөнцийг нураагч ШИВА гэж аливаа юмс, үзэгдлийн зүй тогтлыг тайлбарладаг байна.
Индуизмын шүтлэгийн хэлбэр нь АНИМИЗМ байсан учраас бурхадаас гадна байгаль дэлхийг шүтдэг. Үүнд гол ус\Ганга мөрөн\, ургамал\Бадамлянхуа\, амьтад\Сармагчин, Заан ялангуяа Үхэр\ шүтдэг байна. Энэ нь амилах буюу оюун санаа\САНСАРА\ нь хүнийг өөд болсны дараа дахин амилж ургамал, амьтан, хүнд шингэдэг. Тэр оюун санааны зан байдал нь КОРМЫ-гаас\хувь заяа\ шалтгаалдаг. Дэд зорилго бол ертөнцийн хүлээснээс салж дахин төрөх явдал юм. Дахин төрөхийг МОКША гэдэг. Мокшад хүрэх зам ВЕДАНТЫН СУДАР-т тэмдэглэгдэн үлджээ. 11-р зуунд Индиузмд Исламын нөлөө орж Индуизм, Исламын ёсыг нэгтгэх гэсэн, Кастыг сахихгүй байх зорилгоор НАНАК\1469-1500\ гэдэг шашны зүтгэлтэн СИКХЫН шашны сектыг үндэслэсэн. Тэдний гол номлол нь АДИ-ГРАНТ гэдэг. Тэдний сургаалийг хүмүүс цөөхөн дэмжиж байсан тул алан хядах үйл ажиллагаа их явуулж иржээ.