Author Topic: 10 сарын 1 Намрын мод тарилт + Эко элч + ШУТИС багш нар оюутнууд  (Read 15284 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Chinguun

  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 245
Өнөөдөр ШУТИС-н тэрэлж дэх полигон дээр очиж ногоон зурвас бий болгох ажилд оролцоод ирлээ. Миний клубын 10 гаран залуус болон ШУТИС-н багш нар нийлсэн 40 гаран хүн мод тариснаас гадна, UBS тв-н ногоон ирээдүй хөтөлбөрийн Эко элч нар дахин бидэнтэй нэгдсэн юм. Энэ өдөр мөн ШУТИС-н биеийн тамирын хичээлийн спорт аялалын өдөр давхцсан бөгөөд ХоМТС, МИС, КтМС-н 400орчим оюутнууд хүрэлцэн ирж нүх ухан мод тарилцлаа. 
 За албаны яриаг орхий, нээлт болгож ШУТИС-н ректор Дамдинням-тай хамт анхны модыг нь тарилаа, UBS-д бас ярилцлага өглөө бодвол маргааш гарах л байлгүй, үзэх гээд ч яахвдээ онцын юм биш :-P
« Last Edit: 2011.10.02 00:09 by Chinguun »

Offline dg

  • Овсгоотон
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 477
Өнөөдөр их гоё өдөр байлаа,..бас л нэг амралт шиг би ч их олон ажил зэрэг амжуулах шив клубынхны маань л ач тус байх. Чингүүнээ ч их сайн ярилцлага өгч байсан. Манай клубын нүүр царай. :P

Offline enhmandah

  • Самбарын дэд удирдагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 768
  • Мод тарих галт тэрэгний хөдөлгүүр бүү зогсог...
    • Ногоон блог
Дамдинcүрэн шдээ хэхэ. Ректор пиар хийгээд явcан даа. Газар ёcтой балиар хатуу байна лээ.  Маргааш нүх ухах гарууд л азгүй :р
буцах замдаа cайхан мэдрэлээрээ cегадcан. Дуунууд дундуур хэд хэд хутгалcан. Зохион байгуулалт л муу байcан. Ихэнх нь халтуурдаад байх шиг байcан. Шар малгайтнуудаа гэж...
МОНГОЛ ҮСГЭЭРЭЭ ФОРУМ ДЭЭРЭЭ БИЧИЦГЭЭЕ.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл мину.