Зиак ойрын хэдэн өдөр энд бичсэнгүй. Форумаа их санажээ.
Өнөөдөр 8:30-д Драмын театр дээр цуглахаар тохирсон билээ. 10 цаг хүртэл хүмүүсийг хүлээж 24 залуус Эрдэнэ сум руугаа явлаа. 2 хөөрхөн хүүхэд ирээд Төгөлдөр ахыг харсан уу? гээд л.. хөөрхөн 2 хүүхэд байсан. Цагаан хоолтон гэж байгаа. Бид нар багшийг хүлээж байх зуураа баахан юм ярилаа. Ирсэн хамгийн лаг, лаг машин бүрээс багшийг бууна гээд л яриад л байлаа. Байдаггүй шүү. Нөгөөх чинь харин алхчихсаан сайхан ирж байдаг юм. Багш 2 ууттай юм барьчихсан нэгэнд нь борооны цув, нөгөөхөд нь хиам, бяслагтай, хар талх /Жич: Багш энийг өөрөө шөнийн 4 болтол хийсэн гэсэн/ - тай байв. Явах замдаа зарим нэг нь ихээр өлссөн... Хэн нь гэдгийг бүгдээрээ л мэдэж байгаа. Замдаа зогсон ус, 1+1=3 авлаа. Замдаа 3+ ууж, багшийн хийсэн хиамтай хар талхнаас идэв. Мод услах газраа очоод ч бас идэв.
Тэнд очиход бас хэдэн Солонгоосчууд мод усалж байснаа бид нарыг хараад үргэчих шиг болсон. хаха.
2 усан сан /Усан санд Ууганаа, Төөгөө, ......... нэрийг мартчихаж 3 ажилласан. Дээгий сүүлд нэг дүр үзүүлэх шиг болсон

)/ дуусгачихаад байж байсан чинь Солонгосчууд бид нарт салат, боорцог, төмсний хуушуур өгөв. Их гоё амттай хуушуур байсан. Салат ямар байсны амссан хүмүүс бичинэ буй заа. Багш тэгээд махтай хуушуураа тайван ирээрэй гэж хэлэв. Бид нар хуушуур ирэх хүртэл дахиад 2 сан дуусгачихаад амарч байсан чинь удаан хүлээсэн гэрийн амттай хуушуур ирсэн. Жич хуушуурыг хийсэн багшийн ээжид баярлалаа. Хөөрхий минь их ядарсан байхдаа. Амттай гоё хуушуур байсан. Хүн бүрийн 5, 5 хуушуур. Тэгээд Ийглийнхэн ирж бид нараас ярилцлага авсан. Дараа тэр бичлэгийг аваад та нарт үзүүлнээ. Худлаа усалгаа хийж байгаа дүр үзүүлээд ТВ-д бүгдээрээ ярилцлага өгч "Миний Клуб Мод тарьдаг бас Ургуулдаг" гэсэн уриа үгтэй болсон...
Тэндээсээ дундуур 2 санг дуусгаад хувингуудаа бүүр хойд цэгт хүргээд голын эрэг рүү Жинхэнэ ус шиг ус уухаар мордов. Голын эрэг дээр удаагүй боловч их сайхан байлаа. Тэгээд тэндээсээ хотын зүг гэлдрэв. Тэр хооронд Цэндээ ус уусан 1-аараа, Зоригоо хайраа илчилсэн гээд л....
Багш уламжлал ёсоороо EveryDay дээр зогсоод амттай зайрмаг авч өгсөн. Багшдаа баярлалаа. Амттангаар дандаа дайлдагт. Тэгээд хамгийн түрүүнд багш Баянзүрхийн товчоо дээр буусан. Тэгээд л нэг нэгээрээ буусан. Хамгийн гоё нь Зоригоогийн хайр буухад... Таалагдсан таалагдсан.... АААЯЯЯЯ үүүүүүүү хахаха.
Тэгээд л гэртээ ирээд байж байна даа. Ирэх 7 хоногт Баяннуур явна. Маш цөөн, чанартай хүний бүрэлдэхүүнтэй явах байх. Баяннуур ч алдартай сайхан газар даа... Очсон хүн нь уулга алдахаар.
Дутуу үлдээсэн юм байвал нэмнэ биз. Нэг юм мартчихаж миний харшил хөдлөөд Моргоос гарч ирсэн зомби шиг л юм явсан. Хувьтай хүн хураар гэгчээр бид нар мод усалж байхад Нэг удаа ширүүн 2 удаа зөөлөн бороо орсон.. Зурагнуудыг
www.facebook.com/myclub - с үзнэ буй заа.