Сэтгэлийн төгөл – Ирээдүйн төгөл 2

Сэтгэлийн төгөл Ирээдүйн ой-2
Жил бүрийн хавар хүмүүс мод тарьдаг. Харамсалтай нь түүнээгээ тариад мартчихдаг. Манайх шиг нэг өдрийн дотор 4 улирлыг хамтад нь үзэж болдог ийм хуурай, хатуу ширүүн уур амьсгалтай газар мод тарина гэдэг хэцүү ажил байх гэж боддог хүмүүс олон байдаг. Бас хувийн амьдралаа л зохицуулж чадсан, баян цатгалан хүмүүс өөртөө кайф авахын тулд мод тарьж, тэр ажилдаа сэтгэлээ зориулдаг гэж бодож энэ ажлыг үл гүйцэлдэх ажил боддог хүмүүс ч байдаг. Мөн мод тарих ажлыг олонд нэр нүүр олж авах гэж сурталчилгааны ажил болгож байгаа үзэгдлүүдийг бид өнгөрсөн сард зөндөө харлаа. Өнгөрсөн сарын дуулианаар тарьсан моднуудаа бид газар булаад л мартчихдаг нь харамсалтай юм даа. Гэтэл энэ ажил бол зүгээр л энгийн ажил шүү дээ.

Үүнийг буян хураасан ажил хэмээн шашны номлолоор сэнхрүүлээд ч, экологийн тэнцвэрийг хадгалах, цөлжилтийг зогсооно гэж уриа лоозонг тавьж хүмүүсийг хүчээр татан оруулаад ч бид үндсэн зорилготой хүрэхгүй. Харин хүмүүс энэ ажлыг хүслээрээ хийдэг, түүнийг төрөөс дэмжиж мод тарих боломжийг бүх талаар хангаж өгдөг бол хэний ч, хаана ч хийж болох энгийн сайхан ажил болгох юмдаа гэж би хувьдаа хүсдэг юм.

Цөлжилтийн эсрэг тэмцэж байгаа “Ногоон Ази” сайн дурын сүлжээ байгууллага манай ЗГ-аас батлаад мартчихсан “Ногоон хэрэм” төслийг дэмжиж энэ жил 25.000 модыг Улаанбаатар хотын Сонгино хайрхан уул, Багануур дүүрэг, Булган аймгийн Баяннуур суманд тус тус тарилаа. Тэд 3 дахь жилдээ энэ ажлыг хийж байна. Тэдний санаачилсан энэ ажлыг оюутнуудын “МY CLUB”, “Цахим Өртөө” ТББ, Солонгосын Монгол оюутны холбооноос дэмжиж Булганы Баяннуур сумын “Мөрөөдлийн төгөл”-ийг өнгөрсөн 5 сард хамтран байгуулаад ирсэн билээ. Өнгөрсөн 7 хоногт манай Клубынхан тарьсан модоо очиж услаад ирлээ. Баяннуур сум нуураар баян байсан бол одоо хатсан сайр ихсэж, цөлжилт маш хурдтай болж байгааг гэрчлэх газар болжээ. Сумын урд талбайд нийтдээ 20000 гаруй мод ургамал тарьсан бөгөөд өдөр бүр 40 гаруй хүн тарьсан модоо усалж харж хамгаалж байна. Зуны дунд сар гарчихсан атлаа хаврын хавсарга шиг шороон шуурганд нүдүүлсэн нялх модод маань бүгдээрээ нахиагаа амжилттай дэлгэжээ.

Сарын өмнө “Сайхнаагийн мод”, “Цахимынхны төгөл”, “Цацаагийн мод” гэж сэтгэлээ шингээн суулгасан мод бүр сайхан ургаж 5 жилийн дараа юунаас үл хамааран ургах эрүүл чийрэг иштэй сайхан моднууд болж ойн төгөл үүсэхээр барахгүй ус чийгийг өөртөө татаж цөлжилтийг зогсоож чадна. Одоо энэ ногоон хэрэм Монгол орны өмнө зүг модны нүүдэл төгөлийг өргөсгөх хэрэгтэй байна. Аймаг, сум бүрт ийм хөдөлгөөн өрнөөсэй.

My Club Admin Zorigt

Цааш нь түгээгээрэй:
This entry was posted in Сайтын мэдээ. Bookmark the permalink.

2 Responses to Сэтгэлийн төгөл – Ирээдүйн төгөл 2

  1. temka_93 says:

    neeree unen ym bichjee bichsen adminaa thx

Leave a Reply to temka_93 Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *