
Үүнийг буян хураасан ажил хэмээн шашны номлолоор сэнхрүүлээд ч, экологийн тэнцвэрийг хадгалах, цөлжилтийг зогсооно гэж уриа лоозонг тавьж хүмүүсийг хүчээр татан оруулаад ч бид үндсэн зорилготой хүрэхгүй. Харин хүмүүс энэ ажлыг хүслээрээ хийдэг, түүнийг төрөөс дэмжиж мод тарих боломжийг бүх талаар хангаж өгдөг бол хэний ч, хаана ч хийж болох энгийн сайхан ажил болгох юмдаа гэж би хувьдаа хүсдэг юм.
Цөлжилтийн эсрэг тэмцэж байгаа “Ногоон Ази” сайн дурын сүлжээ байгууллага манай ЗГ-аас батлаад мартчихсан “Ногоон хэрэм” төслийг дэмжиж энэ жил 25.000 модыг Улаанбаатар хотын Сонгино хайрхан уул, Багануур дүүрэг, Булган аймгийн Баяннуур суманд тус тус тарилаа. Тэд 3 дахь жилдээ энэ ажлыг хийж байна. Тэдний санаачилсан энэ ажлыг оюутнуудын “МY CLUB”, “Цахим Өртөө” ТББ, Солонгосын Монгол оюутны холбооноос дэмжиж Булганы Баяннуур сумын “Мөрөөдлийн төгөл”-ийг өнгөрсөн 5 сард хамтран байгуулаад ирсэн билээ. Өнгөрсөн 7 хоногт манай Клубынхан тарьсан модоо очиж услаад ирлээ. Баяннуур сум нуураар баян байсан бол одоо хатсан сайр ихсэж, цөлжилт маш хурдтай болж байгааг гэрчлэх газар болжээ. Сумын урд талбайд нийтдээ 20000 гаруй мод ургамал тарьсан бөгөөд өдөр бүр 40 гаруй хүн тарьсан модоо усалж харж хамгаалж байна. Зуны дунд сар гарчихсан атлаа хаврын хавсарга шиг шороон шуурганд нүдүүлсэн нялх модод маань бүгдээрээ нахиагаа амжилттай дэлгэжээ.
Сарын өмнө “Сайхнаагийн мод”, “Цахимынхны төгөл”, “Цацаагийн мод” гэж сэтгэлээ шингээн суулгасан мод бүр сайхан ургаж 5 жилийн дараа юунаас үл хамааран ургах эрүүл чийрэг иштэй сайхан моднууд болж ойн төгөл үүсэхээр барахгүй ус чийгийг өөртөө татаж цөлжилтийг зогсоож чадна. Одоо энэ ногоон хэрэм Монгол орны өмнө зүг модны нүүдэл төгөлийг өргөсгөх хэрэгтэй байна. Аймаг, сум бүрт ийм хөдөлгөөн өрнөөсэй.
My Club Admin Zorigt
http://news.gogo.mn/slideshow/news/30871
neeree unen ym bichjee bichsen adminaa thx