
Оюутнуудад, тэр дундаа ШУТИС-ын оюутнуудад дуулгах таатай мэдээ байна. Сургуулийн орчин тань ногоон төгөл болох цаг удахгүй ирэх нь ээ!
МинийКлуб-аас энэ зун зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлуудын нэг нь “Ногоон төгөл” төсөл юм. ШУТИС-ын бүрэлдэхүүн сургуулийн ойр орчмын талбайг зүлэгжүүлж, моджуулах ажлыг хийх гэж байна. Ингэснээр ШУТИС-ын оюутан, багш ажилчдын байгаль орчноо гэсэн сэтгэлгээний түвшинг дээшлүүлэх, бусад сургууль, албан байгууллагад үлгэр дуурайл болох гэх мэт олон эерэг талуудтай төсөл юм.
Төслийн нарийвчилсан төлөвлөгөө, дэлгэрэнгүй мэдээлэл, хэрэгжүүлэлтийн талаар цаашид цаг тухайд нь мэдээлэх болно. Хэрвээ санхүүгийн хандив, хүн хүчний оролцоогоор туслах хувь хүн, албан байгууллага байвал miniiclub гэсэн yahoo ID-аар шууд холбогдох эсвэл dolugen@gmail.com хаяг руу захидал бичнэ үү.
Төслийн танилцуулгыг үргэлжлүүлэн уншина уу. Continue reading
ЭБТ-ийн ээлжит сургалт 4 сарын 13-нд эхлэх гэж байна. Гэртээ, хашаандаа цэцэг, жимс тарихыг хүсдэг хүмүүсийг энэ сургалтанд суухыг урьж байна: