Миний Клубын Зуны ажлын төлөвлөгөө…

Миний Клубын зуны туршид хийх ажлын төлөвлөгөөг гаргаж байнаа. Та бүхэн сонирхоод үзээрэй.

Эхний ээлжний цэнэг усалгаа 6-р сарын 6, 7-нд Сонгино руу байгаа.

Дараагийн цэнэг усалгаанууд нь Баяннуур руу 6-р сарын 27-28-нд, Сонгино руу 7-р сарын 18, 19-нд, 8-р сарын 15, 16-нд байна.

Удахгүй зуны сургалтын хуваарь гарна. Тэгэхээр нь энд засаад бичнээ. Бид нар зуны сургалтаар Түүх, Англи хэл, Компьютер, Байгаль орчны хичээл заана. Баяннуур болон Багануурын дунд сургуулийн хүүхдүүдэд.

Клубын наадмаа 7-р сарын 25-нд… Тэгээд бусад жижиг ажлууд гарч ирэх байх….

Ингээд та бүхэн идэвхитэй оролцоорой.

Posted in Клубын үйл ажиллагаа | Tagged , , , , , , | Leave a comment

Сайн үйлс

Сонгинод 5 сарын 16, 17-ы өдрүүдэд мод тарих ажлыг МинийКлуб, Ногоон Ази ТББ, Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран зохион байгуулсан билээ. Энд давхардсан тоогоор 95 хүн оролцож, бүгд нэг буюу хоёр өдрийнхөө ажлын хөлсийг цусны хүнд өвчтэй хүү Билгүүний эмчилгээний зардалд хандивлахаа зөвшөөрсөн юм. Бүгдэнд нь баярлалаа!

Ингээд бид өчигдөр НХГ-с авсан мөнгөө Хаан банкны хандивын данс руу нь шилжүүлж, харин өнөөдөр МинийКлубаас төлөөлөл болон зургаан гишүүн хүүгийн гэрт очиж, клубаас Билгүүнд бичсэн захидлыг, дурсгалын зүйлтэй гардууллаа. Үйл явдлыг НТВ телевиз сурвалжлав.

Чигчийн чинээ хүү

Чигчийн чинээ хүү

Билгүүн эмнэлгээс хэд хоног гарч гэртээ байгаа юм байна.

Билгүүн дүүтэйгээ

Билгүүн дүүтэйгээ

Дурсамж

Дурсамж

Баярлалаа

Баярлалаа

Бид хэд Билгүүнтэй (Зүүн гар талаас: Гишүүнэ, Дөлүгэн, Билгүүн, Отгоо, Манди, Баатараа)

Бид хэд Билгүүнтэй (Чингүүн зураг авав)

Билгүүн хүүд хэрхэн туслах вэ? гэж бодож байвал sainuils.mn рүү ороод үзээрэй.

Posted in Клубын үйл ажиллагаа | Tagged , , , , , | 12 Comments

“Music For Relief”

Энэ “Music For Relief” гэдэг маань юу вээ ? гэвэл … за сайхан дураараа монголчилвол сайн санааны байнгын аян л юм даа. Яг тодорхойлохдоо бол “Бид хамтдаа эерэг өөрчлөлтийг бий болгож чадна гэж итгэдэг хөгжимчид, хөгжмийн ертөнцийн мэргэжилтнүүд, фэнүүдийг багтаасан grassroots effort(оролдлогын үндэс,анхан шатны ололт ч гэх юм уу, яг сайн орчуулж чаддагүй ээ) юм” гэсэн байна.

Үндсэн зорилго нь байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст сэргээн босголт, боловсрол, барилгажилт гэx мэтэд тусламж үзүүлэх. Мөн цаг уурын өөрчлөлтийн талаархи олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, хүлэмжийн хийг багасгах, нөхөн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг эрэх гэх мэтээр ирээдүйд тохиолдох байгалийн гамшиг, сүйрлийн үр уршгийг багасгах, урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө ажилладаг юм байна. Continue reading

Posted in Байгаль экологи | Tagged , , , | 2 Comments