Сүүлийн жилүүдэд Монгол улсад маань цөлжилт газар аваад байгаа билээ. Энэ цөлжилттэй тэмцэхийн тулд бид мод тарьж байгаа бөгөөд дэлхий нийтээрээ жил бүрийн 6-р сарын 17-ны өдрийг цөлжилттэй тэмцэх өдөр болгож байгаа юм. Энэ өдөртэй холбоотой доорхи бичлэгийг хийсэн байна. Та бүхэн сонирхоод үзээрэй. Нэг зүйлийг та ч гэсэн тунгаах буй заа.
Сонгино дахь цэнэг усалгаа
Миний Клубээс зохион байгуулсан зуны Сонгино дахь цэнэг усалгаанд давхардсан тоогоор 120 хүн оролцлоо. Тэнд хэдийгээр бороотой байсан хэдий ч эрч хүчээр дүүрэн залуус маань шантралгүй ажиллаж 24 га талбайд буюу 18000 модондоо 2 өдрийн турш цэнэг усалгааг амжилттай хийлээ. Эрч хүчээр дүүрэн байгааг 2 x 2 x 1,7 метрийн харьцаатай усан санг 30 минутын дотор л дуусгаж усан сангаа дүүргэх гэж нэлээн цаг алдаж, амралттай байлаа. Гэсэн хэдий ч бүх модондоо ус хүргэж чадсандаа баяртай байнаа.
Шинэ зүйл гэвэл 2 дахь өдөр нь бид нартай хамтран байгуулагдаад 7 хонож байгаа Андын санаа Клуб, УИХ-ын гишүүн Тэрбишдагва, хэд хэдэн бизнесийн хүмүүс усалгаанд оролцсон юм. Энэ усалгаанд оролцсон хүмүүсийн 70% нь анх удаа усалгаанд явж байгаа залуус байсан юм. Цаашдаа бид нартай хамтарч ажиллана гэж найдаж байна.
Ингээд усалгаанд оролцсон бүх хүндээ баярлалаа.
Мөн өөртөө байгаа хэд хэдэн зургаа хийлээ…
“Цөлжилт Монголд” сэдэвт гэрэл зургийн уралдаан
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 6 дугаар сарын 17-ныг Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан олон орон энэ өдрийг өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлж, цөлжилтийн талаарх ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, идэвхийг өрнүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж ирсэн уламжлалтай. Монгол улс мөн 06 дугаар сарын 17-ны өдрийг идэвхитэй тэмдэглэж ирлээ. Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх сэдэв жил бүр өөр байдаг ба 2009 оныг “ХӨРС, УСАА ХАМГААЛАХ НЬ БИДНИЙ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА” гэсэн сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Энэ сэдвийн хүрээнд цөлжилтийн асуудал монголчууд бидний хувьд үлгэр домог биш, харин үнэн бодит аюул болоод байгааг олон нийтэд хүргэх зорилгоор “ЦӨЛЖИЛТ МОНГОЛД” сэдэвт гэрэл зургийн уралдааныг гэрэл зураг сонирхогчдын дунд зарлаж байна. Та бүхэн энэ арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна! Continue reading

