Сонгино дахь цэнэг усалгаа 2

Хаана: Хотоос 60км-д орших Сонгины “Мөрөөдлийн ногоон ой”  мод үрслүүлгийн газарт
Хэзээ: 6 сарын 27, 28 буюу бямба, ням гараг.
Хэдэн цаг, хаанаас хөдлөх: Бямба, ням гарагт өглөө 8.30-с Мэдээлэл технологийн паркын урд цуглаад, тэндээсээ 9 цагт хөдлөнө.
Хэдэн хүн оролцох: 30 хүн
Унаа: Автобусаар өглөө яваад оройдоо ирнэ.
Багаж зэвсэг: Очих газраа бэлэн байгаа
Авч явах зүйлс: Солих өмд, оймс, гутал, дулаан хувцас, аяга, халбага эсвэл сэрээ, анхны тусламжийн зүйлс мөн хувийн бэлтгэл
Хэрхэн бүртгүүлэх: Өөрийн бүтэн овог, нэр, и-мэйл хаяг, регистерийн дугаар, холбоо барих утсаа бичиж үлдээнэ үү. Эсвэл dolugen@gmail.com, enhmandah@rocketmail.com хаягаар мэйл бичиж болно

Posted in Сайтын мэдээ | Leave a comment

Сэтгэлийн төгөл – Ирээдүйн төгөл 2

Сэтгэлийн төгөл Ирээдүйн ой-2
Жил бүрийн хавар хүмүүс мод тарьдаг. Харамсалтай нь түүнээгээ тариад мартчихдаг. Манайх шиг нэг өдрийн дотор 4 улирлыг хамтад нь үзэж болдог ийм хуурай, хатуу ширүүн уур амьсгалтай газар мод тарина гэдэг хэцүү ажил байх гэж боддог хүмүүс олон байдаг. Бас хувийн амьдралаа л зохицуулж чадсан, баян цатгалан хүмүүс өөртөө кайф авахын тулд мод тарьж, тэр ажилдаа сэтгэлээ зориулдаг гэж бодож энэ ажлыг үл гүйцэлдэх ажил боддог хүмүүс ч байдаг. Мөн мод тарих ажлыг олонд нэр нүүр олж авах гэж сурталчилгааны ажил болгож байгаа үзэгдлүүдийг бид өнгөрсөн сард зөндөө харлаа. Өнгөрсөн сарын дуулианаар тарьсан моднуудаа бид газар булаад л мартчихдаг нь харамсалтай юм даа. Гэтэл энэ ажил бол зүгээр л энгийн ажил шүү дээ.
Posted in Сайтын мэдээ | 2 Comments

Сэтгэлийн төгөл – Ирээдүйн төгөл

Өнөөдөр нойр хүрэхгүй болохоор компьютер дээрээ сууж интернэтээр жаахан мэдээлэл хайлаа. Тэнээд явж байтал бидний хийж байсан мэдээллээ олж харлаа. Тэгээд үүнийг шинэ гишүүд минь сонирхоосой гэж бодон орууллаа.

Багаж дутаад байнаа, ээлжилж ажиллахаас өөр аргагүй.

– Багш аа, дахиад багаж олоё л доо, бид ажилламаар байна. Зөндөө мод таримаар байна шүү дээ.

Continue reading

Posted in Сайтын мэдээ | 2 Comments