Миний Клуб Наадам 2009

Наадам

Хэзээ: Миний Клубын наадам маань 7-р сарын 18-нд болно.
Хаана: Хаана гэдэг нь гэнэтийн бэлэг болоод байж байг.
Зардал: Нэг хүний 2999₮
Хаанаас хөдлөх: Мэдээлэл Технологийн Үндэсний Парк дээрээс 9 цагт цуглаад хөдлөнө.
Авч явах зүйлс: Аяга, таваг, халбага эсвэл сэрээ, жижиг хутга. Хэрвээ усалгаа хийхээр бол солих хувцас авахад гэмгүй шүү.
Холбоо барих болон бүртгүүлэх: 99233471 дугаар руу мессеж илгээх, залгаарай эсвэл enhmandah@rocketmail.com руу mail бичээрэй.

Posted in Зарлал, Клубын үйл ажиллагаа, Сайтын мэдээ | Leave a comment

“Интернэт ба хөгжил” эссэ бичлэгийн уралдаан

Эссэ бичлэгийн уралдааны зорилго:

Эх орны ирээдүйг тодорхойлогч залуустаа бидний амьдралын салшгүй хэсэг болсон интернэт хэмээх орчныг хэрхэн ойлгож хүлээж авч, ажил, амьдрал, өөрсдийн боловсрол хөгжилд ашиглаж байгаагаа илэрхийлэх, бусаддаа таниулах, залуусын интернэт хэрэглээг дэмжих, хоорондоо мэдлэгээ хуваалцах боломжийг олгох. Мөн тэднийг шагнаж урамшуулах, хийсэн бүтээлийг нь олон нийтэд хүргэхэд чиглэнэ.

Хугацаа:

2009.07.02 – 2009.07.17-нийг дуустал

Continue reading

Posted in Сайтын мэдээ | 1 Comment

Зуны усалгааны төлөвлөгөө

Энэ зуны туршид “Миний Клуб” Сонгинод байрлалтай  “Инчоны Мөрөөдлийн ногоон ой” мод үрсүүлгийн талбайд төвлөрч ажиллана.  Саяны өнгөрсөн ням гарагт модондоо цэнэг усалгаа хийсэн бөгөөд удахгүй та бүхэндээ тайлагнанаа.
Доорхи төлөвлөгөөгөөр энэ зун усалгаа  хийх юм.

7 сард.
7-р сарын 18,19-нд. /26, 26-нд болгоё гэсэн санал гарч байна/

8-р сард.
8-р сарын 1, 2-нд,
8-р сарын 15, 16-нд тус, тус усалгаануудыг хий нэ.

Энэхүү усалгаануудад “Нийслэлийн хөдөлмөрийн газар”-тай гэрээ байгуулан цалинжуулж байгаа юм. Ажил хийвэл ам тосдоно шүү.

Та бүхэн энэхүү усалгаануудад идэвхитэй оролцоорой.

Posted in Зарлал, Клубын үйл ажиллагаа, Сайтын мэдээ | Tagged , , , , , , | 11 Comments