Сервер өөрчлөгдөж байна.

Сервер АНУ руу нүүж, форум шинэчлэгдэж байна!

Форум ажилд орсны дараа блог дээр бүртгүүлэх, нэвтрэх боломжгүй болохыг анхаарна уу. Зөвхөн форумд хуучин нэр, нууц үгээрээ орж болно.

Мөн нэвтрэн орохдоо нэр, нууц үгээ 2 удаа оруулах хэрэгтэйг санаарай. Эхний удаад оруулахад мэдээллийн сан дахь таны нууц үгийг шинэ системд тааруулан өөрчилж буй хэрэг юм.

Posted in Сайтын мэдээ | Leave a comment

Шинэчлэгдсэн: Сонгино дахь цэнэг усалгаа 3

Шинэчлэл: Ойрын үед хур бороо элбэг байгаа тул 8 сарын 1,2-ы усалгаа цуцлагдаж байна. Усалгаанд оролцохоор төлөвлөж байсан бүх хүмүүсээс хүлцэл өчье.

Усалгааг хойшлуулж, огноог 8 сарын 15, 16 болголоо. Цааш уншиж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Хаана: Хотоос 60км-д орших Сонгины “Мөрөөдлийн ногоон ой” мод үржүүлгийн талбайд
Хэзээ: 8 сарын 15, 16 буюу бямба, ням гараг.
Хэдэн цаг, хаанаас хөдлөх: Бямба, ням гараг тус бүрийн өглөө 9.00-с Мэдээлэл технологийн паркын урд цуглаад, тэндээсээ 9.30 цагт хөдлөнө. Оройдоо буцаж ирнэ.
Хэдэн хүн оролцох: 30-35 хүн
Унаа: Автобус.
Багаж зэвсэг: Очих газраа бэлэн байгаа
Авч явах зүйлс: Солих өмд, оймс, гутал, дулаан хувцас, аяга, халбага эсвэл сэрээ, анхны тусламжийн зүйлс мөн хувийн бэлтгэл
Хэрхэн бүртгүүлэх: Өөрийн бүтэн овог, нэр, и-мэйл хаяг, регистерийн дугаар, холбоо барих утсаа бичиж үлдээнэ үү. Эсвэл dolugen@gmail.com хаягаар мэйл бичиж болно

Posted in Зарлал, Клубын үйл ажиллагаа | Leave a comment

Green World Bike Tour 2009

Уран бичээч Александрын Ганзориг хэмээх нэгэн эрхэм ногоон дэлхийн төлөө уриатайгаар дэлхийг тойрох аяллаа удахгүй эхлэх гэж байна. 3 жилийн аялалд нь МинийКлубын зүгээс амжилт хүсье!

Аяллын талаар товчхон:

  • Аялалын нэр: Ногоон дэлхий цагаан хүнс
  • Үргэжлэх хугацаа: 3 жил
  • Аялалын зорилго: Дэлхийн дулаарлын эсрэг бидний оруулах хувь нэмэр
  • Чиглэл: Монгол-Дундад Ази-Европ-Америк
  • Аялалын төрөл: дугуйн аялал
  • Аялал эхлэх хугацаа: 2009.08.05

Энэхүү аяллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үзэх болон А.Ганзоригтой холбогдохыг хүсвэл дараахь холбоосонд зочилно уу:
http://biznetwork.mn/networks/830

Posted in Бусад | Tagged | Leave a comment