Author Topic: Ariunii esse  (Read 15015 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Ariuntsetseg

  • Posts: 8
Ariunii esse
« on: 2009.05.04 03:37 »
Би яагаад цагийн юмыг цагт нь өгч чаддаггүй вэ?

Би өмнө нь энэ үгийг өөрөөсөө асууж байгаагүй юм байна. Магадгүй өөртөө ч хэлж үзээгүй юм байна шүү. Багшийг би яагаад..? гэдэг эссэ бичиж өг гэж хэлснээс хойш зөндөө олон зүйлийг бодож бодож хугацааг нь хэтрүүлэн байж би яагаад цагийн юмыг цагт нь хийж өгдөггүй өөрийгөө шахаж шаардаж чаддаггүй болсон бэ? гэдэг асуудлыг сонгон авч эссэгээ бичихээр шийдлээ. Бодоод байхад арван жилд л ийм хүн байсан. Багшдаа загнуулаад л цагийг нь тулгачихаад ямар ч утгагүй зүйлүүдийг хийж өгдөг байснаа сайн санаж байна. Анх хүний нөөцийн хичээл ороход Сэрдарам багш орно гэдгийг мэдсэн. Хүүхдүүд гоё багш гоё багш гээд яриад байхаар нь цаг бол цаг гэж боддог багш байх гэж боддог байлаа. Тэгсэн үгүй юм билээ. Хамгийн анхны эссэ бичих даалгавараа өгөхөд хугацаа нь дуусчихаад байхад л эссэгээ оруул гэж хэлээд байсан нь одоо бодоход инээдтэй санагдаад байна. Өөр багш байсан бол цаг хугацаагаа яг барих байсан болов уу? гэж бодоод харьцуулж байснаа эргэн саналаа. Тэгэхээр багш нь ийм юм чинь сурагч болох би мөн л цагийн юмыг цагт нь өгөхгүй дөнгөж одоо л бичиж байна гэвэл өөрийгөө шахаж шаардаж чаддаггүйн шинж юм байна. Өнөөдөр хийгээд дуусгачихъя гэсэн зүйлээ би яагаад хийж дуусгаж чаддаггүй юм болоо. Яг маргааш эцсийн хугацаа гэсэн бол ямар идэвхитэй суугаад хичээлээ хийж байгаа бол гэж бодохоос өөрийгөө буруутгамаар ч юм шиг. Тэгсэн ч би өөрийгөө буруутгахгүй ээ. Надаас гадна зөндөө хүн яг над шиг байгаа даа гэж бодоод өөртөө хань татаж байна.    
Хичээл анх эхлэхэд бүх бие даалтуудаа гялс гялс хийгээд өгчихнө гэж бодоод л хичээлдээ явж эхэлдэг. Одоо ингээд сууж байгаагаа бодохоор чадах юмаа өөртөө амлахгүй яасан юм болоо гэж бодоод инээд хүрж байна. Нэгэнт ийм байхад өөрийгөө засна гэж худлаа яриад ч яах вэ? Бие даалтуудаа, эссэнүүдээ бүгдийг цаг хугацаа харгалзахгүй авдаг багш нартаа маш их баярлаж явдаг шүү.Би яагаад уураа бусдад гаргадаг вэ?Надад таагүй эсвэл хэцүү зүйл тохиолдоход миний уур маш ихээр хүрдэг. Тэгээд л уурлаад бухимдаад л ойр хавьд байгаа хүмүүстээ уураа гаргаж эхэлнэ дээ. Уурнаасаа болоод зөндөө олон хүнийг гомдоодог болохоор өөртөө бас уур хүрээд байдаг юм. Би өөрийгөө хэрхэн тайвшруулах вэ? гэдэг зөндөө олон зөвлөгөө ном сонин уншиж байсан. Гэтэл амьдралдаа хэрэгжүүлсэн нь ховор. Өмнө нь маш ихээр уурлаад тэнэг тэнэг үйлдэл хийж өгдөг байлаа. Одоо бодоход яагаад тэгж их уурладаг байсан юм бол доо гэж өөрийгөө гайхаад бардгүй юм. Би өөрийгөө азтай гэж боддог.
Намайг тэр их уурнаасаа салахад миний найзууд надад их нөлөөлсөн. Мөн миний эзэмших гээд сурч байгаа мэргэжил их нөлөөлсөн гэж хэлж болно. Анх 1-р курст байхдаа нэг л их ууртай хүн. Хүн амьтантай хэрэлдээд л таарч тохирохгүй ер нь их бүтэхгүй хүн байлаа шүү дээ. Тэгээд л уур хүрсэн л бол нөгөө хэддээ муухай ааш гаргаад л гомдоочихдог. Тэгээд л цаг хугацаа яваад л ариун засраад л одоо өөрийгөө уургүй гэж хэлж чадахгүй ч харьцангуй дээр болсон. Надад зөвлөж байдаг найзууддаа маш их хайртай.    
Миний эзэмших гээд суралцаж байгаа мэргэжилд нийгмийн ажилтан хүнд байж болохгүй зан чанарууд гэж байдаг. Би мэргэжилтэйгээ холбож өөрийгөө өөрчилж эхэлсэн гэхүү дээ.  Аяндаа нийгмийн ажлын мэргэжлийн хичээлүүд дээр өөрийгөө өөрчилхөөс өөр аргагүй байдалд оруулдаг олон зүйлүүд гарч ирдэг. Энэ бүгдээс л дүгнээд надад ийм муухай зан хэрэггүй юм байна шүү гэдэг шийдвэрт хүрч чадсан.
« Last Edit: 2012.08.13 12:37 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Ariunii esse
« Reply #1 on: 2009.05.04 12:15 »
Би ямар мэргэжилтэй болох вэ?

Анх нийгмийн ажил мэргэжлийг сургуулийн нийгмийн ажилтны хүрээнд л төсөөлдөг байлаа. Тэр үеийн сургуулийн нийгмийн ажилтан гэхээр сурагчдыг нийгмийн идэвхитэй болгох үүднээс янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг тийм л хүн байсан. Сурагчдыг оролц гээд л идэвхитэй уриалдаг их л чанга хоолойтой хүн байж билээ. Сурагчдын зөвлөлийн багшаар давхар ажилладаг тэдний хийх ёстой ажил үүргийн хуваарилалтыг зааж зааварлаж өгдөг байсан. Нэг жил 9-р ангид байхдаа би ангийн дарга хийж байлаа. Тэр үед нийгмийн ажилтантай уулзаж ярих зүйл зөндөө байдаг байсан ч тэр болгон уулзаж чаддаггүй байсан. Тэгсэн хэрнээ л уулзмаар санагдаад хуралдаа байнга суудаг дарга байлаа. Энэ бүгдийг одоо бодоход нийгмийн ажилтантайгаа хамтран ажилладаг байсан болохоор л нийгмийн ажлыг сонирхож эхэлсэн юм шиг байгаа юм.
 Тэгээд л 10-р ангиа төгсөөд мэргэжлийн сонгон шалгаруулалт хийгээд л энэ мэргэжлээр суралцахаар шийдсэн юм. Тэр жил англи хэлээрээ эсвэл нийгмээрээ явна гэж боддог байлаа. Англи хэлээрээ дагнан явах гэхээр хүмүүс жуулчны баазад л ажиллана биз гэцгээгээд тэгээд л нийгмээрээ явах болж энэ мэргэжлийг сонгосон юм. Нийгмийн ажлын ангийг сонгоод орж ирэхдээ нийгмийн ажлын анхны төсөөлөлтэй гэж өөрийгөө боддог байсан буруутсан байлаа. Нэгдүгээр курсын хаврын улиралд л энэ мэргэжлийн тухай дахин анхны төсөөлөлтэй болж цаашид улам их идэвхитэй суралцана гэж шийдсэн. Нийгмийн ажлын тухай анхны төсөөлөл мэдлэг нь их л гүн гүнзгий утгыг цаанаа агуулаад байх шиг санагддаг байж билээ. Нэг л их ойд төөрчихсөн юм шиг юуг нь ч ойлгохгүй миний амьдрал бүрхэг байна даа гэж боддог байсан нь инээдтэй шүү. Одоо энэ мэргэжлээр суралцаж эхлээд 3 дахь жилээ үдэх гэж байгаа Ариунцэцэг миний бие энэ цаг мөчид нийгмийн ажил мэргэжлийн тухай өөрийн гэсэн тодорхой ойлголт мэдлэгтэй болж чадсан юм. Нийгмийн ажлыг дан ганц сургуулийн нийгмийн ажилтны хүрээгээр сэтгэж ойлгох нь буруу юм байна гэдгийг сүүлд ойлгосон. Өнөөдөр монголын нийгэм тэр чигээрээ л нийгмийн ажлыг үгүйлж байна гэж хэлж болно.
Гэтэл нийгмийн хаа сайгүй үйл ажиллагаагаа явуулах мэргэжлийн нийгмийн ажилтнууд их хомс байгаа нь бидний мэргэжлийн нэр хүндийг унагаж, нийгмийн ажилтны ёс зүйг зөрчиж байгаа явдал юм. Тиймээс ч шинээр бэлтгэгдэн гарах гэж байгаа шинэ нийгмийн ажилтнууд болох бидэнд хийх зүйл маш их байна. Миний хувьд гэвэл би энэ мэргэжлээрээ суралцан төгсөөд шууд ажлын байранд очиж ажиллах сонирхолгүй байна. Нэгдүгээрт надад ажлын туршлага мэдлэг дутагдана. Хоёрдугаарт 4 жилийн боловсрол гэж юу байхав дээ гэж би боддог.
Төгсөж гараад энэ мэргэжлээрээ дахин суралцах төлөвлөгөөтэй байгаа. 2 юм уу 3 жил суралцвал нийгмийн ажлын талаар миний ойлголт мэдлэг тодорхой хэмжээнд ахина гэж бодож байна. Тэр үед л ажлын байран дээрээ гарч нийгмийн ажил гэж амьдрал дээр яг ямар байдаг гэдгийг мэдрэх болно. Бид нарын хувьд гэвэл тийм тийм онол гэж хичээл заалгадаг болохоос практикт нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлсэн нь ховор. Тэгэхээр би хүмүүст нийгмийн ажлын тухай сайн ойлгуулж чаддаг болтлоо сурна гэж бодож байна. Тэр үедээ л бусдын сайн сайхны төлөө гэж нүүр бардам хэлж чадахаар болно гэдэгтээ өөртөө маш их итгэлтэй байна.
Анх яагаад ч юм бэ би нийгмийн ажилтан болж чадах болов уу? гэж багш нараасаа асуумаар санагддаг байсан. Тэр үед нэг л өөртөө итгэлгүй ер нь л бүх зүйлд айдастай ханддаг байлаа. Одоо бол энэ мэргэжил надад өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж зэргийг өгч чадсан. Тиймээс би энэ мэргэжлээрээ насан туршдаа ажиллаж энэ мэргэжлийн сайн сайхан гэж юу байж болох бүхий л зүйлийг хийж бүтээж явна гэж боддог болсон. Би мэргэжилдээ хайртай.
« Last Edit: 2012.08.13 12:35 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Ariunii esse
« Reply #2 on: 2009.05.04 12:17 »
Amjilt hysiye! Bi hynii hiisen yum byriig SIMON shig shyymjleed baij bolohgyi. gehdee tyryynii seminaryig sain bodoj baigaad dahiad neg bicheed yzeerei

Offline Selenge

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 41
(No subject)
« Reply #3 on: 2009.05.04 23:56 »
Neeree chinii mini uur baga bolson shuu odoo ingehed chi yer ni uurlaj bna uu kkkk bi lav suuliin uyed uurlaj bgaag chini haraagui yum bnaa. Harin odoo 2-laa yamar neg yumnii tsagiig ni tulgaj hiideg zangaa l yaj zasna daa tee kkkk.  :lol: