Сайн байцгаана уу? Бүхний амар амгаланг эрэн мэндчилж байна.
Энэ ХН-ийн хичээлийн аялалын зорилго: Ажлын байрны тухай, ажил мэргэжлийн тухай ойлголтыг оюутнууд өөрсдөө мэдэж, сурвалжлах. Аливаа зүйлд ажил хэрэгчээр хандах чадвараа сорих.
Та бүхэн сонгосон ажилтантайгаа аль болох ажлын байр дээр нь уулзвал сайн. Боломжгүй байвал кафе-д уулзаарай. Ярилцах сэдэв:
- Сургууль төгсөөд ажил яаж хайх уу? ажилд орох үйл явц,
- Ажилд орох материалаа яаж бүрдүүлэх үү?
- Ярилцлаганд орж байсан тухайгаа
- Хувцаслалт, ажлын байрны соёл, орчин яаж нөлөөлөх үү?
- Ажилд анх ороход ямар бэрхшээл тохиолдож байсан. түүнийг яаж даван туулах уу?
- Өөрийн карьераа яаж төлөвлөх үү? юунд анхаарах уу?
- Оюутан байх хугацаандаа хэрхэн суралцаж, юун дээр анхаарч байхуу?
- Өөрийн ажлыхаа тухай зэрэг асуудлаар найз нар хоорондоо ярилцдаг шиг энгийн, дотно яриа өрнүүлэхэд болно. Ярианы өрнөлийг оюутнууд та бүхэн өөрсдөө идэвхжүүлэх болохоор хичээж ажиллах хэрэгтэй.
Ингэхийн тулд утсаар яаж ярих уу? Уулзах цагаа яаж товлож, цагаа хэрхэн барихх, хэрхэн ярилцлага өрнүүлж чадах. мэдэх гэсэн зүйлээ үнэхээр мэдэж авч чадсан уу? хэвцаслалт, ажил хэрэгч хандлага зэрэг талаар сэтгэгдлээ ер нь болсон бүх процессоо сонирхолтойгоор хүүрнэн 5-8 нүүрэнд ар өвөргүй хэвлэж өгнө. Бие даалт 20 оноо
Гүнээ хүндэтгэсэн Дарам.
ЖИЧ: Хурдан зохион байгуулагдаж хүнээ сонгож аваараай