Тэд бие биедээ ухаангүй их хайртай болж гэрлэхийг хүсч байсан ч тэд бие биеэ үздэггүй дайснуудын хүүхдүүд тул гэрлэх нь бараг боломжгүй мэт санагдаж тэдний хайр сэтгэл, итгэл мохож байлаа. Тэдний хайр сэтгэл бүтэхгүй гэдгийг мэдэж буй хорон муу санаат 2 ах тэдний талаар хаан эцэгтээ хэлж, ид шидийн илдийг юу ч үгүй үнс болсон гэдгийг хэлэлгүй доод ертөнцийн хаант улсад авиачиж өгөх гэж байгаа хэмээн худал хэлэв. Илд дайсных нь гарт орвол дийлэхгүй гэдгийг мэдэж буй хаан ихэд хилэгнэн уурлаж илдийг очих газраа хүрэхээс нь өмнө тэднийг нухачин даръя гэсэн бодолтойгоор 100,000-н цэргээн дагуулан доод ертөнцийн хаант улс руу дайлаар морьдлоо.