Энэ 7 хоногт бид бие биенээсээ асуулт асууж сурах шахлаа. Юу юуг сурснаа дүгнэж үзэх уу?
1. Асуултын үнэ цэнэ. Сайн асуулт сайнаар үнэлэгдэж болно. Тодорхой хариулттай асуултуудаас илүү сэтгэн бодох, хөгжилтэй, танин мэдэхүйн асуултууд та нарт илүү тод үлдэнэ.
2. Асуулт нь энгийн, тодотгох, тодорхойлох, уялдаа холбооны, сэтгэлгээний, үнэлгээний, мэтгэлцээний шинжтэй асуултууд байна. Бид мэдлэг эзэмших бүрдээ "Батын хаашаа, хэдэн цагт явсныг" биш "Батын яагаад сургууль явдаг, яах гэж явдагаас илүү Батын сургуульд явдаг мөн чанарыг асуух нь чухал болоод байгаа юм."
3. Та бүхэн юмыг тайлбарлаж, ярьж байгаад асуух биш яг оновчтойгоор, зөв асууж сурах нь хэрэгтэйг сайн ойлгоосой гэж хүсэж байна.
Баг бүр бэлтгэсэн асуултаа, хариулттай нь хамт тавиарай. Тэгэж байж дүнгээ авна. Хожсон мөнгөөр нь дүн тавихгүй. Асуултын чанараар нь дүн тавина.
Миний асуулт: Чингис хааны өндөр хэд вэ? Хариулт: 1 алд буюу 1,60м. Эх сурвалж: өөрөө тэгэж хэлсэн