Сайн байцгаана уу? Энэ семинарын даалгавар их сонирхолтой шүү. Бүү төвөгшөөгөөсэй гэж хүсэж байна. Даалгаварууд:
1. Баг болох. Бие биенээ хайж баг болно. Гэхдээ нэг сургууль, ангиараа байхгүй. Баг бүрт 5-6 хүн байна. 2-3 өөр сургууль, мэргэжлийн хүүхдүүд байна. 5 өөр сургууль мэргэжлийн байвал өндөр оноо өгнө. Нийт 5-10 оноо өгнө.
2. Баг бүр багийн ахлагчаа сонгосон байна. Багийн ахлагч нь өөрийн багаа, багийн гишүүд нь багийн ахлагчаа сонирхолтой хэлбэрээр танилцуулна. Яаж бие биенээ олсон тухайгаа яривал сонирхолтой шүү. Нийт оноо 5-10 оноо.
3. Багийн хичээлийн даалгавар: Хамгийн шилдэг гэж бодсон нэг хүний Каръер хөгжлийн түүхийн танилцуулга бэлтгэж ирнэ. Үүнд товч намтар, СиВи. Ямар албан тушаалууд хийж байсан. Ямар асуудал шийдэж, ямар гавъяа байгуулснаас та нар түүнийг шалгаруулсан. Ямар нөлөө, эрх мэдэлтэй байна. Мөн түүний хамгийн сонирхолтой өвөрмөц байдал, ХАРИЗМАТИК шинжийг тайлбарлаарай. Хугацаа 8 минут. Нийт оноо 10-20. Хамгийн сонирхолтой байх нь хамгийн чухал
БАГ БОЛЖ ЧАДААГҮЙ ХҮМҮҮСТ МУУ ТАВИНА. БАГИЙН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААР 6 БАЙНА.