Ийнхүү Азийн цээжнээс Алс дорнодыг хүртэл хөгжил дэвшлийг дэлгэрүүлсэн ИХ МОНГОЛ улс Мөнх хааны удирдлага дор урдын адил амар жимэр оршин тогтнож, Гүег өөрийн хатан Огул Хаймиштэй өнөр өтгөн сайхан гэр бүл болон уяхан замбуу тивийн наран дор аз жаргалтайяа амьдарч үлгэр ийнхүү жаргавай...
Хүү энэхүү бяцхан үлгэрээ ярьж дуусаад өгүүлрүүн :
Өвгөн үлгэрчийн ярисан Гүег болон Огул Хаймишын тухай үлгэр нь бид бүгдэд өөрийн жинхэнэ хайр сэтгэлээ олоод түүнийхөө төлөө эцэш, цуцашгүй ялангуяа хувирашгүй үнэнч сэтгэлээр тэмцэж чадваас амжилтанд хүрдэг гэдгийг,
Миний ярисан үлгэр бол хичнээн сайхан найр наадам, баяр цэнгэлтэй зүйл болж байсан ч олны өмнө хариуцлага хүлээсэн хүн өөрийн биелүүлэх үүргийг умартаж үл болох тухай сургамжилж байна.
Ер ч нь үлгэр бол бид бүгдэд үргэлж цаад утгандаа сургамж хайрлаж байдаг гэж тэр оройн сайхан болоод хөгжилтэй, сургамжтай үлгэрүүдэд автан анир чимээгүйд сууж байсан бүгдэд хэлсжээ.
Үдшийн цаг, өнөр гэр бүл, нам гүм, ухаарлын харцанд ойх лааны дөл..